ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ
Танилцуулга

П.Н Шастины нэрэмжит УГТЭ-ийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн хамт олон бид Монгол улсын Эрүүл мэндийн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэнээс хойш улсын хэмжээний мэргэжлийн чадварлаг баг хамт олон бүрдэн ажиллаж байна.

Эрчимт эмчилгээний тасаг нь орчин үеийн технилоги бүхий эмчилгээний аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдаж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч, сувилагчийн багийг бүрдүүлж, нотолгоонд суурилсан эрчимт эмчилгээ, сувилахуйн чадварлаг тусламжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг нь 12 эмч, 26 сувилагч, 8 туслах сувилагчтайгаар Дотрын эрчимт эмчилгээ, Харвалтын эрчимт эмчилгээ, Зүрхний шигдээсийн эрчимт эмчилгээ, Мэс заслын эрчимт эмчилгээ гэх нэгжүүдтэйгээр 28 ортой үйл ажиллагаагаа явуулдаг ба тус нэгж бүр нь өөрийн онцлогоос хамаарч өвөрмөц үйл ажиллагаа, хяналт шаардагддаг. Эрхтэн системийн дутагдлууд, шок, ком зэрэг амь тэнссэн үед байнгын бэлэн байдалд тархины болон зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ, бүлэн  хайлуулах, тромбоэктоми, пейсмейкер, эмийн болон цахилгаан кардиоверси эмчилгээ, үргэлжилсэн бөөр орлуулах /CRRT/ болон гемодиализ эмчилгээ, биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээ /ЭКМО/, орны дэргэдэх эхо, мониторинг, бусад эмчилгээ, инвазив ажилбаруудыг 24 цагийн үйл ажиллагаатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Эмч, ажилчид