ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТЭН СУДЛАЛЫН ТАСАГ
Танилцуулга

Тус тасаг 1976 онд (БНМАУ-ын СНЗ-ийн 1972 оны 478 дугаар тогтоолоор) Улаанбаатар хотын хүн амд элэг цөс, ходоод гэдэсний эмгэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор зохион байгуулсан байна.
Тасгийн эрхлэгч нар : Ш.Дэнсмаа (1976-1977.05), Монгол улсын нэгдүгээр зэргийн эмч Г.Лхамсүрэн (1977.05-1992), Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Б.Мэндбаяр (1992-2004.10), Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч С.Наранцэцэг (2004.10-2012.06), Б.Мягмаржав (2012.06-2014.01), С.Буянхишиг (2014.01-2015.05), Д.Бадамсүрэн (2015.05-2021.02) Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч, Г.Улзмаа ( 2021.03 сараас-одоог хүртэл) клиникийн профессор тэргүүлэх зэргийн эмч.
Зөвлөх эмч
1. Н.Багаажав АУ-ны дэд эрдэмтэн 1976-1987 он
2. Б.Цэрэндаш ШУ-ны академийн жинхэнэ гишүүн, академич, АШУ-ны доктор, профессор 1987-2016 он
3. С.Наранцэцэг АУ-ны доктор, Клиникийн профессор 2023 он
Ахмад эмч нар: Бүүвэй, Г.Наранцэцэг, Г.Санжаадорж, Д.Оюун, Г.Ганбаатар, Вера Ефимовна, М.Баатар, Э.Сандаг-Очир, Н.Мандалсүрэн, Н.Сүхээ, С.Туяа, Г.Оюунгэрэл, Н.Бира, Б.Баяраа, Ц.Цэндсүрэн, Н.Оюунцэцэг, С.Буянхишиг, Д.Бадамсүрэн, Ч.Өлзийжаргал, Бага эмч, ахлах сувилагч нар : Б.Сарангэрэл, Б.Цэрэндолгор, С.Наранцэцэг, Д.Оюумаа, С.Эрдэнэчимэг, Цэцэгээ, Х.Эрдэнэчимэг, Ш.Цэрмаа, Т.Байгалмаа, Д.Отгончимэг, Г.Бадамханд, М.Сугармаа, Д.Энхбаяр, Ц.Дуламсүрэн , Б.Энхзаяа
Ахмад сувилагч нар: Ж.Жавзандулам, Д.Сайнаа, С.Эрдэнэхорол, Ю.Цэвэгжав, Н.Бадамгарав, Д.Цэрэнбадам, Оюунцэцэг, Жаргалсайхан, Д.Цэрэндолгор, Э.Эрдэнэчимэг, С.Пүрэвсүрэн, Д.Пүрэвсүрэн, С.Уранцэцэг, Одгэрэл, Б.Шинэбаяр, Ү.Үржинсүрэн, А.Ариунбилэг, Ю.Одгэрэл, В.Цогзолмаа, Б.Бяамбсүрэн, Баасанхүү, Б.Энхбаяр, Ж.Энхтуяа, С.Цэндсүрэн, нярав, сувилагч Долгор, Цэндсүрэн, Аюуш, Шинэхүү, Эрдэнэчимэг, Пүрэвмаа, Оршихбат, Цэцэгмаа, Алтаннавч, Сүнжидмаа, Цээвээ, Дуламсүрэн, Пүрэвсүрэн, Н.Дэлгэр, Д.Отгончимэг
Ажиллаж байсан эмч нар: Р.Оюунханд, Х.Цацрал, Т.Цагаанбаатар, Ө.Байгалмаа, В.Сүрэнчимэг, А.Ханддаш, Энхмаа, Ж.Сансармаа, М.Энх-Өлзий, Д.Баясгалан , Г.Өнөржаргал, Т.Хишигтогтох
Сувилагч нар: Б.Ундрах, Б.Ган-Эрдэнэ, Б.Мөнхмягмар, Ж.Цолмонжаргал нарын үеийхний хичээл, зүтгэл, чадвар, уйгагуй нөр их хөдөлмөрийн үр шимээр тус тасгийн үйл ажиллагаа, өнгө төрх улам улам батжин бэхжиж ирсэн гэдгийг энэ үеийн бид гүнээ ухамсарлаж та бүхнээрээ бахархаж, хүндэтгэж, талархаж байна.
Манай хамт олон удаа дараа салбартаа тэргүүлж Намын их хурлын нэрэмжит тасаг болж, хамт олны маань зураг Эрүүлийг хамгаалах яамны хүндэт самбарт 2 удаа, Эмнэлэгийн хүндэт самбарт удаа дарааллан мавигдаж, 1979, 1980, 1983-1986, 2002, 2004, 2007 оны “Байгууллагын шилдэг хамт олон” ,2005 онд Сувилахуйн амьдрал төвөөс “Сайн цагийн мянган бурхад , Сайн үйлстэн тэргүүний хамт олон”, 2016 онд “Тэргүүний хамт олон”-оор шалгарч байсан.
Тасгийн үе үеийн эмч, сувилагч нар үйлчлүүлэгчдийг оношлох, эмчлэх, сувилах ажлын зэрэгцээ эрдэм судлалын ажлыг ажлынхаа нэгээхэн хэсэг болгон тогтмол судлан суралцаж шинэ мэдээ мэдээлэл, технологи, тэргүүний туршлагийг ажилдаа нэвтрүүлснээр салбартаа манлайлан ажиллаж байна

Эмч, ажилчид