МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЛБА
Танилцуулга
Зорилго
Эрүүл мэндийн цахим шилжилтийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээг уялдуулан эмнэлгийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд тасралтгүй чанартай удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих

Бүтэц, бүрэлдэхүүн
Албаны дарга: Г.Энхболд
МТ-ийн инженер: Г.Өлзий-Эрдэнэ
МТ-ийн инженер: Б.Доржрагчаа
МТ-ийн инженер: С.Номин-Эрдэнэ

Албаны чиг үүрэг:

  1. 1 Эрүүл мэндийн мэдээллийн технологийн хөгжил, цахим шинэчлэлийн үйл ажиллагаатай уялдуулан эмнэлгийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд тасралтгүй чанартай удирдан зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, хяналт тавих;
  2. 2 Мэдээллийн технологийн үйл ажиллагаатай холбоотой мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэн, мэдээллийн нууцлал, сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангаж, учирч болох эрсдэлийг тооцоолон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах
  3. 3 Цахим бүртгэл, цахим түүх хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, цахим үйл ажиллагаатай холбоотой эмнэлгийн тасаг, төв албадын уялдаа холбоог хангах, цахим сүлжээний аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг бүрэн хангах, эмнэлгийн мэдээллийн технологийн дэд бүтцэд учирч болох эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар санал боловсруулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн мэдээллийг холбогдох хууль, дүрмийн дагуу чандлан хамгаалах;
  4. 4 Эмнэлгийн дотоод сүлжээ, зарлан мэдээлэх холбооны төхөөрөмж, ажиглалтын камеруудын хэвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах;
  5. 5 Байгууллагын цахим хуудсыг шаардлагатай мэдээллээр тасралтгүй баяжуулж, тогтвортой ажиллагааг хангах, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны мэдээллийн технологийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цахим болон алсын зайн сургалтын орчин нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллах;
  6. 6 Эмнэлгийн мэдээллийн технологийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэн ажлын гүйцэтгэл, үр дүнг эмнэлгийн захирал, дэд захирлуудад тайлагнах, мэдээллээр хангах;
Үйл ажиллагаа: Байгууллага дотор

  • Телемедициний тусламж үйлчилгээ
  • Мэдээллийн сервер, өгөгдлийн сангийн нууцлалт, хамгаалалт, хадгалалт
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ
    • Програм хангамж
    • Эмнэлгийн үйлчилгээний төрөлжсөн програм хангамжууд
    • Техник хангамж
    • Гадаад болон дотоод сүлжээ
    • Вэб сайтын шинэчлэлт, сайжруулалт, мэдээ байршуулалт, цахим шуудан
    • Мэдээллийн технологи тоног төхөөрөмж, програм хангамж ашиглалтын сургалт, зөвлөгөө
    • Хэвлэлийн эх бэлтгэл, график дизайн
    • IoT төхөөрөмж, автоматжуулалт
    • Шинэ технологи, шилдэг шийдлүүд эрэн сурвалжлах, нэвтрүүлэх
Үйл ажиллагаа: Иргэд, үйлчлүүлэгч

  • Мэдээллийн дэлгэц, зурагтууд, мэдээлэл солих
  • Эмнэлгийн цахим хуудасны хөгжүүлэлт, мэдээлэл нийтлэх
  • Цахим эрүүл мэндийн програм хангамж, аюулгүй хэвийн найдвартай ажиллагаа
  • Эмнэлгийн дуугүй хөтөч, хаягжилт
  • Хяналтын камержуулалт, камер шүүх