Санхүү бүртгэлийн алба нь анх Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын 1954 оны 04-р сарын 26-ны өдрийн 152 дугаар тоот тушаалаар байгуулагдаж, 1954 оны 04 сарын 27-ны өдрийн 159 дугаар тушаалаар эмнэлгийн төсвийн хөрөнгийн захиран зарцуулахаар харилцах данс нээгдэж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Санхүү бүртгэлийн алба нь санхүүгийн үнэн зөв мэдээлэлд тулгуурлан нөөцийн хувиарлалтыг оновчтой, хэмнэлттэй, үр ашигтай хувиарлан хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй энэ байгууллагын эрхэм зорилго хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг.
Зорилго:
Байгууллагын санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянах,санхүүгийн үйл ажиллагааг НББ-ийн тайлагналын Олон Улсын Стандарт болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсвийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж заавар, дүрэм, журам аргачлалын дагуу хөтлөн явуулж, хуулийн хугацаанд тайлагнах.
Алсын хараа:
Эмнэлгийн үндсэн зорилгыг хангаж санхүүгийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой, үйл ажиллагаа явуулах
Албаны бүрэлдэхүүн:
Үйл ажиллагаа
Санхүү бүртгэлийн алба нь эмнэлгийн хэмжээнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг бүрэн хангахад санхүүгийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулж, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хяналт тавьж, өмч хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага, үр дүнгийн талаарх санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь анхан шатны баримт бичгээр баталгаажуулан, боловсруулан нэгтгэж тайлагнадаг.