Цэвэрлэгээ үйлчилгээний алба нь анх 1999 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эмнэлгийн дарга Б.Батсэрээдэнийн санаачилгаар эрүүл мэндийн салбарт анх удаа цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг биеэ даасан 134 хүний бүрэлдэхүүнтэй алба байгуулагдаж, албаны даргаар Балдан овогтой Пүрэвжав томилогдож байжээ. Энэ алба нь эмнэлгийн доторх болон гадна талбайн цэвэрлэгээг хариуцдаг байсан байна.
2004 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, эмнэлгийн доторх болон гаднах талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцуулахын зэрэгцээ байгууллагын харуул хамгаалалт, барилгын засвар үйлчилгээ болон дотоодын мужааны ажлуудыг хариуцуулснаар нийт 105 ажилтантай Үйлчилгээ аж ахуйн алба болж өргөжжээ. Энэхүү албаны даргаар Дондог овогтой Оюунсанаа ажиллаж байсан байна.
2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мөн албаны бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж, “Цэвэрлэгээний алба”, “Аж ахуй үйлчилгээний алба” гэсэн 2 алба болгон зохион байгуулжээ. Цэвэрлэгээний албаны даргаар Цэрэндорж овогтой Нина томилогдож, байгууллагын дотоод болон гадаад орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг болсон байна.
Улмаар Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд байгууллагын соёл, ажиллагсдын иргэд үйлчлүүлэгчдэд хандах харилцаа хандлага болон иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлж, байгууллагын мэдээлэл сурталчилгаа, лавлагаа үйлчилгээг шинэлэг түвшинд гаргах зорилгоор Эмнэлгийн даргын 2013 оны А/47 дүгээр тушаалаар “Эмнэлгийн соёл үйлчилгээний алба”-ыг 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн шинээр зохион байгуулсан. Уг алба нь 99 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллагын гадаад болон дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээг хариуцахаас гадна Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх сэтгэл шингэсэн лавлах, угтах үйлчилгээг хариуцах болсон.
2020 оноос эхлэн “Үйлчлүүлэгчтэй харилцах нэгж”-ийг шинээр зохион байгуулж, утсаар эмчийн товлолт цаг олгох, утсаар лавлагаа үйлчилгээ үзүүлэх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх ээлтэй үйлчилгээг өргөжүүлэх, хэвтэн эмчлүүлж байгаа, оношлогоо шинжилгээ, эрт илрүүлэгт хамрагдаж иргэд үйлчлүүлэгчд, ар гэрийнхэн, сахиуруудыг чиглүүлэх, дэмжин туслах гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран тэдний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хариуцан ажилладаг болжээ.
“Эмнэлгийн соёл үйлчилгээний алба”-ны даргаар тус эмнэлгийн S&N төвийн эрхлэгч, хүний нөөцийн хөгжлийн албаны даргаар ажиллаж байсан Цэдэн овогтой Одонтуяа 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилогдон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллажээ.
2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн “Эмнэлгийн соёл үйлчилгээний алба”-ны даргаар Мөнсөн овогтой Оюунчимэг томилогдон ажиллаж байна.
Соёлын хэсэг:
Үйлчилгээний хэсэг:
Үйл ажиллагаа
Лавлагаа үйлчилгээ
Угтах үйлчилгээ
Цэвэрлэгээ үйлчилгээ
Гэрээт байгууллагын үйлчилгээ