СУДСАН ДОТУУРХ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Танилцуулга

Судсан Дотуурх Оношилгоо Эмчилгээний Төв нь 2004 онд үүсгэн байгуулагдсан.
18 ажилтны бүрэлдэхүүнтэй 3 Ангиографийн лабораторид 24 цагийн турш зүрхний хурц шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлдэг.

Бид дараах хамт олны бүрэлдэхүүнтэйгээр жилд дунджаар 5,000 гаруй хүнд 10 төрлийн судсан дотуурх оношилгоо, 25 төрлийн судсан дотуурх эмчилгээг үзүүлдэг.

  • • Ангиографийн зөвлөх зэргийн эмч – 2
  • • Тархины судсан дотуурх мэс заслын эмч – 4
  • • Зүрхний титэм судсан дотуурх мэс заслын эмч – 2
  • • Ангиографийн инженер – 2
  • • Ахлах сувилагч – 1
  • • Судсан дотуурх мэс заслын сувилагч – 5
  • • Рентген техникч – 2
Эмч, ажилчид