Сувилахуйн алба нь Монгол улсын Эрүүл мэндийн салбарын 2018, 2023 оны “Шилдэг сувилахуйн алба” бөгөөд МУ-ын анхны Гавьяат сувилагч төрөн гарсан салбартаа манлайлагч хамт олон билээ. Тус албанд сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, лаборант, техникч, ариутгагч, зэрэг эмнэлгийн тусгай мэргэжилтэнүүд харьяалагдан, төрөлжсөн тусгай мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй манай баг хамт олон эмнэлэг, хамт олон, салбарынхаа нэрийн хуудас нь болж сэтгэл шингэсэн чанартай тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчиддээ үзүүлэн ажиллаж байна.
Бидний алсын хараа
Хүн амд үзүүлж буй Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн ОУ-ын жишигт хүргэх, ажил мэргэжлээ салбартаа тэргүүлэх сувилахуйн алба болох
Эрхэм зорилго
СТ-ийн чанарыг дээшлүүлж, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтний хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад НЭГДСЭН УДИРДЛАГААР ХАНГАХ, ТЭДНИЙ МЭДЛЭГ ЧАДВАР, ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД оршино.
Бидний уриа
Сэтгэлд шингэсэн сувилахуйг танд
Үйл ажиллагаа
Бүтэц бүрэлдэхүүн