УГТЭ-ийн Уушги судлалын тасаг нь ЭМСайдын 2018 оны 11 сарын 30-ны өдрийн А/485 тушаалаар үндэсний түвшинд уушгины эмгэгийн чиглэлээр лавлагаа тусламжийг үзүүлж байна. 2000 оноос хойш 35 ортойгоор амьсгалын эрхтний эмгэгтэй хот хөдөөгийн эмчлүүлэгчийг хүлээн авч III шатлалын лавлагаа түвшингийн оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж, мэргэжил аргазүйн зөвөлгөө өгч ажиллаж байна. 2011 оноос Уушги судлалын тасагт Ревматологийн өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх 3 ортой болсноор ревматологийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, холбох эдийн эмгэгийн үеийн уушгины өвчлөлийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсон.
Одоо зөвлөх эмч 3, их эмч 6, сувилагч 11, үйлчлэгч 1 нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай тасагт дотрын зөвлөх
зэрэгтэй эмч -2, тэргүүлэх зэрэгтэй эмч-1, ахлах зэрэгтэй эмч-2, Клиникийн профессор-1, АУ-ны докторант-1, АУ-ны магистр-3, магистрант-1 тус тус ажиллаж байна. МУ-ын сувилахуйн тэргүүлэх зэргийн сувилагч-3, ахлах зэргийн сувилагч-3, бакалавр сувилагч-5 тус тус ажиллаж байна.
ЗОРИЛГО:
Уушги судлалын тасаг нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд, үр дүнтэй үзүүлэхэд оршино.
ЗОРИЛТ:
Монгол улсын Эрүүл мэндийн салбарт уушгины эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр улсын хэмжээний лавлагаа төв, олон улсын чанарын стандартыг хангаж ажиллах
ҮЙЛ АЖИЛЛАГАА
Тус тасаг нь уушгины эмгэг судлалын чиглэлээр салбартаа улсын лавлагаа төв болон ажиллаж байгаа төдийгүй МУ-д анх удаа цээжний хэт авиан оношилгоо,
эмчилгээний аргыг Тайвань улсын Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн туршлагаар нэвтрүүлэн ажиллаж байна. Тус тасгийн хамт олон 2005 онд “АСТМА” сургалтын
бичил төв, 2009 онд “Эмчийн үзлэгийн стандарт өрөө”, “Эмчийн орчин үеийн стандарт ажлын өрөө, 2008 онд “Хүнд эмчлүүлэгчийн эрчимт эмчилгээний өрөө”
амьсгалын дутагдалтай өвчтөнийг эмчлэх, хүчилтөрөгч эмчилгээтэй 3 палат нээж ажиллуулж, 2021 оноос 4 амьсгалын аппараттай болж нэмэлтээр 3 өрөөг хүчилтөрөгчийн шугамтай холбож амьсгалын дутагдалтай хүнд эмчлүүлэгчдэд эмчилгээг хүртээмжтэй болгосон ба гуурсан хоолойн уян дурангийн оношилгоо, эмчилгээний аргууд, цээжний хэт авиан оношилгоо, эмчилгээ, утлага эмчилгээний аргуудыг клиникт нэвтрүүлж, 2023 онд олон улсын стандартад нийцсэн эмч ажилчдын ажлын байрыг бий болгож үйлчилүүлэгчдэд ээлтэй орчинг бүрдүүлэн ажиллаж байна.