ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ
Танилцуулга

Тус тасаг нь “Эмчлүүлэгч бүрийн эмнэлзүйн нөхцөлд тохирсон эрсдэлгүй чанартай тусламжийг цаг алдалгүй үр дүнтэй үзүүлэх” зорилготой 24 цагийн тасралтгүй төрөлжсөн мэргэжлийн яаралтай тусламжийг үзүүлж байна. Тасгийн эрхлэгчээр АУ магистр ахлах зэргийн эмч О.Янжив яаралтай тусламжийн мэргэшсэн эмчээр ахлах зэргийн эмч Б.Очирбат , Э.Болор, М.Сэрсмаа Н.Баярмаа, Т.Өлзийсайхан , Б.Номин-Эрдэнэ, Д.Арвижих , Г.Батболд ахлах сувилагч Д.Энхээ ЦЦБ сувилагч Г.Даваасүрэн нийт ээлжийн сувилагч -22 туслах сувилагч -3 тоогоор улсын хэмжээнд харвалт шигдээс ЗСМЗ ММЗ чиглэлээр дотрын өвчний чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд Ерөнхий мэс засал Урологийн чиглэлээр БГД СХД төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж жилдээ 25000 орчим хүнд эмнэлэгийн тусламж үзүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Яаралтай тусламжийн тасаг нь төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлж эхэлсэнээс хойш нийт 185000 мянга гаруй иргэнд тусламж үзүүлснээс тархины харвалт зүрхний шигдээсийн чиглэлээр 38000 тархи, зүрхний мэс заслын чиглэлээр , амь тэнссэн үеийн тусламжийг 5000 очим хүнд үзүүүлснээс амилуулах суурь, лавшруулсан тусламжийг 450 орчим тохиолдолд үзүүүлж үүний 70-75 орчим хувь нь үр дүнтэй зүрх уушгины сэхээн амьдаруулалт хийж эрдэнэт хүний амь насыг аварч амьдрах хугацааг уртасгаж амьдралын чанрыг дээшлүүлэн тусламж үйлчилгээ үзүүлж ажилласандаа тасгийн хамт олон хамтран ажилласан мэргэжил нэгт шастины хамт олондоо талархан дурсахад таатай байна.
Үзүүлсэн тусламж үйлчилгээний нэр төрлийн өсөлт, хөгжилт. Тусламж үйлчилгээнд шинээр 2014 оноос зүрхий шигдээсийн үеийн яаралтай тусламжийн протокол,тархины харвалтын бүлэн уусгах эмчилгээний яаралтай тусламжийн протоколыг хэрэжүүлж эхэлсэх
2015 онд амилуулах тусламжийн өрөө, шинээр зохион байгуулж амилуулах лавшруулсан тусламжийг багаар үзүүлэх
2016 оноос эрэмбэлэх ангилах үйл ажиллагааг олон улсын жишигийн дагуу кодлон үзүүлж
2020 онд тусгаарлах өрөөг сөрөг даралтад агааржуулалтын системтэй болгосон
2020-2021 онуудад COVID-19 цар тахлын үеийн халууралттай буюу сэжигтэй тохиолдол хүлээн авах 3 бүс бүхий яаралтай тусламжийн хэсгийг
2021 оноос D-Dimer troponin –шинжилгээний түргэвчилсэн оношлуурыг тусламж үйлчилгээнд нэвтрүүлж ажиллаж байна.
2014 оноос яаралтай тусламжийн тасгийн алсын түргэн тусламжийн алба нь улсын хэмжээнд зүрх судас, мэдрэл,мэдрэлийн мэс засал, зүрхний шигдээс, тархины харвалт дотрын чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байна Жилд дунджаар 500-600 хүнд алслагдсан дүүрэг болон 21 аймагт эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2018 оноос яаралтай тусламжийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх гэрээг байгуулан элсэлт авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 5 төгсөлтийн 20-гаруй яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэсэн байна
2016 оноос яаралтай тусламж сувилахуй судлалаар жилд 2 удаа элсэлт авч одоогийн байдлаар нийт 120 орчим төрөлжсөн мэргэжлийн сувилагч бэлтгэн гаргаж байна.
2020 оноос эмнэлзүйн цус сэлбэх тусламж үйлчилгээ нь өргөжин тархи ,зүрхний мэс засалыг дотоодын болон гадаадын багуудтай хамтран монгол улсад хийгдэх боломжгүй хүнд ховор мэс заслын үеийн цус цусан бүтээгдэхүүнийг эмнэлзүйд нэвтрүүлэхээс гадна урологи болон ерөнхий мэс засал тэр дундаа элэг, ходоод, улаан хоолойн хавдарын мэс заслын эмчлүүлэгчидэд эмнэлзүйн цус сэлбэх тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Жилд дунджаар 1200-1500 насанд хүрэгч, 250-280 хүүхэдэд эмнэлзүйн цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлсээр байна.

Эмч, ажилчид