МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, МЭС ЗАСЛЫН НЭГДСЭН ТАСАГ
Танилцуулга

Мэдээгүйжүүлэг Мэс заслын Нэгдсэн Тасаг нь нийт 9 төрлийн мэс заслын болон дурангийн ажилбарын тасагтай хамтран мэдээгүйжүүлгийн тусламж, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламжийг 18 ортойгоор,  сэрээх өрөөний тусламж 8 ортойгоор, амбулаторийн тусламж үйлчилгээг насанд хүрэгчид болон бүх насны хүүхдэд тус тус 16 эмч, 16 сувилагчийн баг бүрэлдэхүүнтэйгээр үзүүлж байна. Тус албанд ажилж буй эмч нараас Зөвлөх зэргийн эмч- 1, Тэргүүлэх зэргийн эмч- 5, Ахлах зэргийн эмч- 4, Клиникийн профессор -4, АУ-ны магистр- 6 эмч , НЭМ-н магистр- 1 эмчтэй ба Зөвлөх зэргийн, сувилахуйн ухааны магистр сувилагч 1, Тэргүүлэх зэргийн сувилагч- 8, Ахлах зэргийн сувилагч- 4 ажиллаж байна. Түүнчлэн АУ-н доктрант- 2 эмч, АУ-ны магистрант- 4 эмч суралцаж байна.

Одоо тус албанд тасгийн эрхлэгчээр Ч.Отгондаваа, ахлах сувилагчаар С.Уранчимэг нар удирдан ажиллаж байна.

Тус алба нь хагалгаа тойрны тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах үүргийнхээ хүрээнд мэс засал эмчилгээтэй холбоотой тусламж үйлчилгээг бүх тасаг нэгжтэй хамтран цаг алдалгүй өндөр идэвхтэй, аюулгүйгээр, жигд, хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажиллан дотоодын болон гадны баг хамт олонтой тасралтгүй хамтран ажиллаж хагалгаа тойрны буюу мэс заслын өмнөх үзлэг бэлтгэл, мэс заслын тасгийн онцлог тус бүрээр мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах үеийн сэрээх болон эрчимт эмчилгээний цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг. Баг хамт олноороо гадаад, дотоодын урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдан мэдлэг, чадвараа тасралтгүй сайжруулж байна.

2022 онд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, мэдээгүйжүүлгийн тусламж үйчилгээний чиглэлийн хамаарал бүхий 67 оношлогоо эмчилгээний үйлдлүүд, 6 удирдамжийг баримтлан ажиллаж шаардлагыг бүрэн хангасан ба  10 удирдамжийг шинээр боловсруулан хэлэлцүүлсэн. Жилдээ 6 төрлийн мэдээгүйжүүлэгээр нийт 6000 гаруй мэс заслын тусламж үйлчилгээнд мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламжаар хангаж байна. Түүнчлэн мэдээгүйжүүлгийн эмч болон сувилагчийн нарийн төрөлжсөн мэргэжил, мэргэшилээр жил бүр тасралтгүй сургалтаар ханган мэдээгүйжүүлгийн эмч,  сувилагчийн улсын хүний нөөцийг хангахад үүрэг хүлээн ажиллаж байна.

Эмч, ажилчид