Захиргаа, хүний нөөцийн алба нь 1960 онд боловсон хүчний асуудал эрхэлсэн нэг ажилтантай үйл ажиллагаа эхэлж, Эрүүлийг хамгаалах яамны шийдвэрийн дагуу 1985 оноос клиник, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг цогц болгох АУДуС, АУХ-ийн үйл ажиллагаа, боловсон хүчнийг нэгтгэснээр 700 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, багш нараар өргөтгөн “Хүн хүчний алба” болгон зохион байгуулагдаж, албаны дарга, туслах, бичээч, бичиг хэрэг хөтлөгч, номын санч, архивч, олон нийтийн ажил зохион байгуулагч, захиргааны ахлах бага эмч, цаг бүртгэгч, хуулийн зөвлөх (гэрээгээр) гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн түүхтэй. Эмнэлгийн даргын 2003.11.24-ний өдрийн 281 дугаар тушаалаар Хүний нөөцийн хөгжлийн алба, Эмнэлгийн даргын 2018 оны А/10 дугаар тушаалаар Захиргаа, хүний нөөцийн алба болгон бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулсан.
Захиргаа, хүний нөөцийн албаны зорилго нь үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй, үр ашигтай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий зохистой тооны мэргэжлийн хүний нөөцийг хэрэгцээтэй газар, шаардлагатай хугацаанд бүрдүүлэх, бэхжүүлэх, сонгон шалгаруулах, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, идэвхжүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх хүний нөөцийн удирдлагын цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.