Чанар, аюулгүй байдлын алба

Чанар, аюулгүй байдлын алба

УГТЭ-ийн Чанар, аюулгүй байдлын албаны үйл ажиллагааны онцлог нь байгууллагын тогтвортой амжилтыг хадгалан, “Төлөвлө, Гүйцэтгэ, Шалга, Сайжруул“ зарчмаар ажиллаж, тусламж үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн, төлөвлөж, үр дүнгээ харьцуулан дүгнэж, үл тохирлыг илрүүлэн, засч, залруулан, удирдлагын дүн шинжилгээ хийж, чанарын удирдлагын тогтолцооны амжилтыг байнгын сайжруулан ажилладагт оршино.

ЗОРИЛТУУД
  • Чанарын дэмжлэгт удирдлагын тогтолцоог бэхжүүлэх
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх, хяналтын тогтолцоог бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эмчилгээ, оношилгооны стандарт, эмнэлзүйн удирдамж, эмнэлгийн технологийн мөрдөлтийг эрчимжүүлэн, чанарын үндсэн үзүүлэлтийг сайжруулах
  • Эрсдэлийн удирдлагын менежментийн тасралтгүй үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг тооцох
  • Үйлчилгээ үзүүлэгч, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган, тусламж үйлчилгээний халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх

Тус албаны даргаар Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, Алтангадас одонт, клиникийн профессор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч Б.Одончимэг, дотор, мэдрэл, параклиникийн тусламж үйлчилгээ хариуцсан чанарын менежерээр Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, АУ-ны магистр, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч М.Ууганбилэг, мэс засал, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг хариуцан чанарын менежерээр Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, АУ-ны доктор, клиникийн профессор Ц.Бямбасүрэн, даатгал хариуцсан менежерээр Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, МУ-ын ахлах зэргийн эмч Л.Отгондулам, аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежерээр Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан, МУ-ын ахлах зэргийн эмч П.Баасансүрэн, гэрээт дотоод аудитороор Санхүү, банкны болон Хяналт шалгалтын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт мэргэшсэн нягтлан бодогч-эдийн засагч Ц.Сугармаа нар ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл
  • Үйлчилгээний чанарын үнэлгээ. Дүн шинжилгээ хийх, магадлан итгэмжлэлийн шаардлагын явцын хяналт, байгууллагын үйл ажиллагааны чанартай холбоотой үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх, ижил мэргэжилтний үзлэг, өөрийгөө үнэлэх, үйлчлүүлэгчдийн болон ажиллагсдын сэтгэл ханамжийг судлах, чанарын хяналт үнэлгээний бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх чанарын дотоод хяналтын тогтолцоог зохион байгуулах;
  • Чанарын сайжруулалт. Чанарын үнэлгээгээр доголдолтой асуудлуудыг илрүүлэх, сайжруулах арга замыг тодорохойлж сонгох, засч сайжруулах үйл ажиллагааг төлөвлөх, ажилтнуудыг дайчлан оролцуулах, чанар сайжруулах ажиллагааны хяналт үнэлгээг хийх;
  • Тусламж үйлчилгээний чанарын зохицуулалт/баталгаажуулалт. Чанарын удирдлагын асуудлаар байгууллагын бодлого, дүрэм, журам гаргах, байгууллагын үндэсний стандартыг хэрэгжүүлэх, эмнэлгийн бүртгэлийн талаарх бодлого, байгууллагын дотор болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх бодлого, эмчлүүлэгчдийн гомдол, саналыг хүлээж авах, хянан шалгах бодлого, эмнэлгийн дотоод аудитын бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын магадлан итгэмжлэлд бэлдэн, шалгууруудыг бүрэн хангах.
Эрдэм судлалын ажлын жагсаалт
  • М.Ууганбилэг, “СБД-ийн насанд хүрсэн хүн амын дундах тархины харвалтын тархалт”, СБДНЭ
  • М.Ууганбилэг “Вирус болон тэмбүү хавсарсан халдварын үед үүссэн энцефалитын эмнэл зүйд деменци давамгайлсан тохиолдол” Д.Баасанжав, С.Дариймаа, О.Туул нарын хамт ШУГТЭ, Мэдрэл судлалын тасаг
  • М.Ууганбилэг “Хожуу хэлбэрийн нейролюис нугасны хатингаршил-Tabes dorsalis өвчний тохиолдол” Д.Баасанжав, С.Дариймаа, О.Туул нарын хамт ШУГТЭ, Мэдрэл судлалын тасаг
  • М.Ууганбилэг“Тархмал хатуурлын өвчлөлийн байдалд хийсэн судалгаа” /С.Дариймаа, Г.Түвшинжаргал Д.Гэрэлтогтох, М.Ичинхорлоо нарын хамт/, ШУГТЭ, Мэдрэл судлалын тасаг
Хэвлэлд тавигдсан мэдээлэл
  • М.Ууганбилэг, УКНЭ-ийн “Эрдмийн чуулган-2011“ товхимол “СБД-ийн насанд хүрсэн хүн амын дундах тархины харвалтын тархалт”
  • М.Ууганбилэг, ШУГТЭ-ийн “Эрдмийн чуулган-2015“ товхимол “Вирус болон тэмбүү хавсарсан халдварын үед үүссэн энцефалитын эмнэл зүйд деменци давамгайлсан тохиолдол” Д.Баасанжав, С.Дариймаа, О.Туул нарын хамт ШУГТЭ, Мэдрэл судлалын тасаг
  • М.Ууганбилэг, ШУГТЭ-ийн “Эрдмийн чуулган-2015“ товхимол “Хожуу хэлбэрийн нейролюис нугасны хатингаршил-Tabes dorsalis өвчний тохиолдол” Д.Баасанжав, С.Дариймаа, О.Туул нарын хамт ШУГТЭ, Мэдрэл судлалын тасаг
  • М.Ууганбилэг, “ШУГТЭ-ийн “Эрдмийн чуулган-2016“ товхимол “Тархмал хатуурлын өвчлөлийн байдалд хийсэн судалгаа” /С.Дариймаа, Г.Түвшинжаргал Д.Гэрэлтогтох, М.Ичинхорлоо нарын хамт/