Чих хамар хоолойн мэс заслын тасаг

ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Чих хамар хоолойн мэс заслын тасаг нийслэл ба орон нутгийн иргэдэд Чих хамар хоолойн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг.

ЧХХМЗТ нь чихний цэвэрлэх мэс засал, чихний төрөлхийн гажигтай хүнд ясан гүүрийн суулгац суулгах мэс засал, хамрын дурангийн мэс засал, төвөнхийн бичил мэс засал, хамрын гоо сайхны мэс заслыг нээлттэй аргаар хийх, бамбайн мэс засал, бамбай булчирхай ба шүлсний булчирхайн хавдар авах өөрийн эмнэлэгт шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Манай хамт олон жилдээ 34 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг дунджаар 1200 хүнд үзүүлж байна.

ЗОРИЛТ

Хамрын гоо сайхны мэс заслын технологийг улам сайжруулж, дурангийн мэс заслын орчин үеийн арга технологийг өөрийн оронд хөгжүүлэх болон монголд анхны отоневролог эмчийг мэргэшүүлэн ажиллуулах

Тасгийн эрхлэгч, чих хамар хоолойн зөвлөх зэргийн эмч С.Бямбасүрэн, ахлах сувилагч А.Эрдэнэцэцэг нараар ахлуулсан одоогийн баг нийт 20 ортой, 1 зөвлөх эмч, 8 их эмч, 10 сувилагчтай үйл ажиллагаа явуулж байгаа ба үүнээс анагаах ухааны доктор 1, зөвлөх зэргийн эмч 2, клиникийн профессор 1, анагаах ухааны магистр 7, тэргүүлэх зэргийн эмч 3, ахлах зэргийн эмч 2, тэргүүлэх зэргийн сувилагч 3, ахлах зэргийн сувилагч 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр чих хамар хоолойн тусламж үйлчилгээ, сургалт эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

С.Бямбасүрэн

Тасгийн эрхлэгч

МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор

  • 1994 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг Их эмч мэргэжлээр төгссөн.

  • 1996 онд чих, хамар, хоолойн эмчийн мэргэжил олгох курс

  • 2002 онд чих, хамар, хоолойн резидентурт суралцсан.

  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн анагаах ухааны их сургуульд 3 сарын хамрын дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс

Эмч нар
  • Э.Жаргалхүү - Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор

  • С Мөнхмөрөн - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Ш.Оюунтуяа - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Д.Оюунзул - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Э.Төрмөнх - АУ-ны магистрант

  • И.Батчулуун - АУ-ны магистрант

Сувилагч нар
  • Ө.Тунгалаг - Тэргүүлэх зэргийн сувилагч, ахлах сувилагч

  • Ц.Жавзанпагма - МУ-ын ахлах зэргийн сувилагч/p>

  • Ц.Энхтүвшин - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Г.Лянхуацэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Ц.Батцэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Ж.Мөнхцэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • С.Оргилмаа - мэс заслын сувилагч

  • С.Эрдэнэцэцэг - мэс заслын сувилагч

  • Ч.Мөнхцэцэг

  • Цэцэгжаргал

Чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж, яаралтай тусламжийг нийслэлийн хэмжээнд хүргэж байна.

  • 2002 оноос элхэг зажуурын хөндийг дурангийн аргаар нээж цэвэрлэх мэс заслыг (FESS) анх удаа хийж эхэлсэн.

  • 2003 оноос таславч тайрах мэс заслыг шинэ аргаар хийж эхэлсэн.

  • 2010 оноос хамрын гоо сайхны мэс заслуудыг хамгийн сүүлийн үеийн аргаар өндөр үр дүнтэй хийж байна.

  • 2012 оноос хамрын нуруу ясыг хавирганы мөгөөрсөөр өндөрлөх мэс заслыг анх удаа хийж эхэлсэн.

  • 2014 онд БНСУ-ын чихний мэс заслын микроскоп болон Герман улсад үйлдвэрлэсэн яс өрөмдөгч аппараттай болсон ба үүнээс хойш чихний хэнгэрэг нөхөх болон цэвэрлэх өргөтгөсөн мэс заслыг амжилттай, өндөр үр дүнтэй хийж байна.

  • 2015 оноос хамрын унжууг засах, чихний дэлдэнг засах зэрэг хагалгаануудыг хамгийн сүүлийн үеийн шинэ арга технологиор хийж байгаа нь үр дүнтэй болсон.

  • 2013 онд амбулаторит, 2016 онд тасгийн үзлэг, боолтын өрөөнд дуран бүхий үзлэг, оношлогоо, эмчилгээний иж бүрдэл аппараттай болсоноор оношилгоо, эмчилгээний чанар улам сайжирсан.

  • Мөн сүүлийн үед судсан дотуурхи мэс засал, дурангийн шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ зэрэг мэдээгүйжүүлэг шаардагдах тусламж үйлчилгээний тоо нэмэгдэж байна.

Тус тасгийн эмч, сувилагч нар жил бүр зохиогддог онол практикийн бага хурлуудад тогтмол илтгэлүүд хэлэлцүүлдэг ба дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл, ховор тохиолдлын материал хэвлүүлдэг.