ЗШТ-ийн эрхлэгч Ц.Батзаяа болон нийт хамт олонд талархал илэрхийлж байна. Эх орон, элгэн садан Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, эмчилгээ тусламж үзүүлж буй алтан гартай эмч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна.
МУЭТ-ийн эрхлэгч болон эмч нийт хамт олонд нь талархал илэрхийлж байна. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.
ЕМЗТ-ийн эмч Ж.Хуягбаатар болон нийт эмч, сувилагч мөн уламжлалт эмчилгээний тасаг болон сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олонд талархал илэрхийлж байна. Би тус эмнэлэгт 2024 оны 1 сарын 22-нд мэс засалд орж хөлөө тайруулсан бөгөөд мэс заслыг чанартай хийж, сэргээн засаж эмчилж байгаа эмнэлгийн нийт хамт олонд маш их баярлалаа.
ДОЛТ-ийн эмч Б.Марал, ЯТТ-ийн эмч Г.Батболд, ЕМЗТ-ийн эмч Б.Батдэлгэр нарт талархал илэрхийлмээр байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй харилцаа сайтай энэ хүмүүст ажлын өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. та нартаа маш их баярлалаа. Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байг. Настан Янжмаагаас талархав.
О.Янжив эрхлэгчтэй ЯТТ болон Ш.Энх-Амгалан эрхлэгчтэй ЭЭНТ-ийн нийт хамт олонд талархал илэрхийлж байна. Манай аав Д. Батдэлгэр нь харвалт өгөөд ирж байсан ба тухайн хоёр тасгийн эмч нарийн ачаар биеийн байдал дээрдэж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжиж байна. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа.
ЭЭДЗ-ийн Н.Лхамцоо, ММЗТ-ийн сувилагч Э.Урантогос нарт өвчтөн Анхболдын гэр бүлээс талархал дэвшүүлж байна. Мэргэжлийн ур чадвар гаргаж дүүг маань эрүүл саруул болгож өгч байгаад маш их баярлаж байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
БДДШТ-ийн эмч Ж.Пүрэвдолгор, сувилагч н.Нарантуяа, Х.Цэцэгмаа, Б.Майцэцэг, З.Буянхишиг нарт талархал дэвшүүлж байна. Түргэн шуурхай, чанартай эмчилгээ үйлчилгээ, харилцаа хандлага сайтай сайхан хамт олонд байна. Цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
ЗХСТ-ийн эмч Ц.Саруул, ЗСМЗТ-ийн боолтын сувилагч П.Отгонбаяр болон нийт хамт олонд нь аюулт өвчнөөс салгаж өгсөнд Д.Ренчингийн гэр бүлээс баярлаж талархсанаа илэрхийлж байна. Түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗСМЗТ-ийн эмч Г.Эрдэнэбаяр, боолтын сувилагч Д.Өлзийсайхан болон нийт баг хамт олонд талархал дэвшүүлмээр байна. Хурдан шуурхай үйлчилгээтэй, харилцаа хандлага сайтай эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна
Г.Байгалмаа эрхлэгчтэй ХТ-ийн нийт эмч, сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч нартаа талархал илэрхийлж байна. Маш хүнд өвчний үед амийг минь аварч, хүнд үеийг даван туулахад өөрсдийн бүхий л мэдлэг, арга хэмжээг хэрэгжүүлэн өндөр түвшинд тусламж үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЗСМЗТ-ийн Р.Энхдорж эмчтэй баг хамт олонд талархал илэрхийлж байна. Эмчлэгч эмч Г.Мөрдорж, сувилагч Ц.Оюун-Эрдэнэ, Л.Энхжаргал, П.Отгонбаяр нарт онцгойлон талархаж байна. Энэрэнгүй нинжин сэтгэлтэй элгэмсэг дотно харьцаатай эмчлэгч их үйлсдээ итгэл найдвар төгсөөр амийг минь аварсан алтан гартай эмч ажилдадаа чин сэтгэлээсээ талархаж байна.
БДДШТ-ийн эмч Ж.Пүрэвдолгор, сувилагч Х.Цэцэгмаа, сувилагч Т.Байгалмаа нарт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай түргэн шуурхай үйлчилгээтэй эелдэг найрсаг харилцаатай танд болон танай хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МУЭТ-ийн хамт олонд талархал дэвшүүлж байна. Тус хамт олон нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.
Л.Жавзан-Орлом эрхлэгчтэй УСТ-ийн хамт олон, эмч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Золзаяа, Ц.Лочин эрхлэгчтэй ЕМЗТ-ийн эмч н.Бямбахүү, ДОЛТ-ийн С.Жаргалсайхан, Т.Дуламсүрэн нарын баг хамт олонд талархал илэрхийлмээр байна. Оношилгоо эмчилгээг маш оновчтой хурдан шуурхай хийж, тодруулж эелдэг найрсаг харилцаж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж эмчилж өгсөн тус хамт олонд маш их баярлалаа
ЯТТ-ийн эмч Г.Батболд, БДДШТ-ийн Б.Гэрэлмаа эмчдээ мөн мэдрэлийн тасгийнхандаа талархал илэрхийлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье.
Г.Байгалмаа эрхлэгчтэй ХТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан хамт олонд талархал илэрхийлж байна. Энэрэнгүй нинжин сэтгэлтэй элгэмсэг дотно харьцаатай эмчлэгч их үйлсдээ итгэл найдвар төгсөөр ээжийн минь амийг аварсан алтан гартай эмч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Базаррагчаа овогтой Мягмаржавын үр хүүхэд, гэр бүлээс.
ЗСМЗТ-ийн эрхлэгч Ч.Төвжаргал, эмч Д.Батбаатар, эмч В.Ганбат, эмч Б.Мөнхжаргал, эмч Н.Баярмаа, сувилагч Б.Тунгалаг, сувилагч Т.Алтанцэцэг, МЭЭТ-ийн эмч Ш.Батцэцэг, эмч Н.Дэмид-Од нарт талархал дэвшүүлж байна. Люксембургийн эмч нартай хамтарч хийсэн хагалгаанд манай хүүхэд орлоо. Та бүхний буянаар манай гэр бүл үр хүүхдээ эсэн мэнд авч үлдсэндээ маш их баяртай байна. Цаашдын ажил хөдөлмөр, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
ЕМЗТ-ийн эмч Б.Бямбахүү, эмч Ж.Хуягтбаатар, эмч Б.Болормаа болон сувилагч нартаа талархал илрэхийлмээр байна. 2 удаагийн хагалгааг амжилттай хийж өгсөнд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Очирцог Болдын гэр бүлээс.
ЗСТ-ийн эмч С.Зориг, сувилагч Х.Мөнхзаяа, сувилагч Но.Болормаа, сувилагч Ба.Номин-Эрдэнэ, сувилагч Ө.Одгэрэл, сувилагч Тү.Түмэнжаргал нар нь хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та нартаа ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.
ЗСМЗТ-ийн эмч Г.Эрдэнэбаяр, С.Нямсүрэн, сувилагч Л.Энхжаргал, Г.Пүрэвсүрэн, Э.Оюун-Эрдэнэ, Н.Гэрэлчимэг боолтын сувилагч П.Отгонбаяр, Ц.Наранчимэг нарын нийт баг хамт олонд талархал илэрхийлмээр байна. Аавын минь амь насыг авран хамгаалж маш сайхан эмчилгээ үйлчилгээ үзүүлж өгсөнд баярлан талархаж байна. Хурдан шуурхай үйлчилгээтэй, харилцаа хандлага сайтай эмч сувилагч нартаа маш их баярлалаа. Та бүгдийн цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.