Амбулаторид дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг та авч болно:
1 Уламжлалт эмчилгээ
- Өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдсэн эмнэлгийн хэрэсэл, протезийн төлбөр, нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийг төрийн банканд тушаан төлбөрийн баримтыг авна.
- Хэвтэн эмчлүүлэгчдийн хамтын төлбөр буюу ор хоногийн төлбөр, оношилгоо шинжилгээний улирлын дээд хэмжээ (165.000 төгрөг)-ээс давсан зөрүү, цахим бүртгэлээр бүртгэгдэж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг тухайн бүртгэлийн ажилтнуудад тушааж төлбөрийн баримтыг авна.
-Болно. Та аль ч банкнаас эмнэлгийн Төрийн сан дах 100900020007 данс руу эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл, эмчлүүлэгчийн мэдээллийг бүрэн гүйцэт шилжүүлж, төлбөр төлсөн баримтыг холбогдох ажилтанд хүлээлгэн өгнө.
-Эмнэлгийн цахим хуудас болон эмнэлгийн хүлээлгийн танхимуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийн талаарх дэлгэрэнгүй жагсаалтаас харж болно.
-Үйлчлүүлэгч нь эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтыг авна. Энэ НӨАТ-ын баримт нь зөвхөн сугалаанд оролцох эрхтэй баримт байна.
-Эмч эмнэлгийн ажилтнуудтай бэлнээр шууд төлбөр хийсэн тохиолдолд Эмнэлгийн чанар аюулгүй байдал дотоод хяналтын алба болон эмнэлгийн захиргаанд хандана.
Та эмнэлгийн даргын 2019 оны А/28 тоот "Тусламж үйлчилгээний үнийн жишиг мөрдөн ажиллах тухай" тушаалаас орж харна уу.
Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 0800-1600 цагийн хооронд 77046666(3) гэсэн утсаар захиалж болно.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгч ТА:
· Хэвтэх бичгийг үндэслэн Даваа гаригаас Баасан гаригуудад 8.20-13.00 цагийн хооронд Зөвлөх поликлникийн №154 өрөөнд, 13.00 цагаас хойш хүлээн авах тасаг дээр ӨВЧНИЙ ТҮҮХ нээж, тасагт хэвтүүлнэ.