Зүрх судасны мэс заслын тасаг

Зүрх судасны мэс заслын тасаг

Зүрхний Мэс Заслын Тасаг 1969 онд албан ёсоор байгуулагдаж зүрх болон уушигны аппаратыг 1970 онд анх удаа зүрхний хагалгаанд хэрэглэсэн байдаг. Гүн хөргөлттэй нөхцөлд зүрх зогсоох аргыг 1969 оноос хэрэглэсэн.

Австрали Улсын зүрхний мэс заслын багтай хамтарч цусны зохиомол эргэлтийн нөхцөлд титэм судасны мэс заслыг анх удаа 1987 онд хийж гүйцэтгэсэн. 1990 оноос хойш зүрхний мэс заслын баг нь Титэм судасны мэс заслыг хийсээр байна.

Цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хүүхдийн зүрхний мэс заслыг анх удаа 2005 онд хийсэн.

ҮНДСЭН ЗОРИЛГО:

Зүрх судасны мэс заслын чиглэлээр тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулснаар иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарыг дээшлүүлэх

ЗОРИЛТУУД:
  • Зүрх цээжний хөндийн мэс засал болон судасны мэс заслын чиглэлийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд сайжруулах, төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээний хүртэмжийг дээшлүүлэх
  • Эмнэл зүйн практикт орчин үеийн технологийг тогтмол нэвтрүүлэн шинжлэх ухаан техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан үйлчилгээ үзүүлэх
  • Эмнэл зүйг эрдэм шинжилгээ судалгаатай уялдуулан хөгжүүлэх

Зүрх-Судасны мэс заслын тасаг нь зөвлөх эмч-1, Зүрх-цээжний хөндийн мэс заслын эмч-8, хүүхдийн кардиологи-1,перфузлоги-2, сувилагч-24 ажиллаж, зүрхний мэс заслын болон том болон захын судасны мэс заслын чиглэлийн тусламж үйлчилгээг яаралтай ба төлөвлөгөөт журмаар үзүүлж, жилд дунджаар нийт 800-1000 хагалгаа хийдэг ба үүнээс цусны зохиомол эргэлтийн аппараттай зүрхний мэс засал нь 170-200 хийгдэж байна.

Чүлтэмдаржаа Төвжаргал

Тасгийн эрхлэгч
Эмч нар
  • Д.Бат-Ундрал - АУ-ны докторант

  • В.Ганбат - зүрхний мэс засалч

  • Ц.Зориг - зүрхний мэс засалч

  • С.Нямсүрэн - зүрхний мэс засалч

  • Нү.Баярмаа - зүрхний мэс засалч

  • С.Наранбаатар - зүрхний мэс засалч

  • Д.Батбаатар - зүрхний мэс засалч

  • Р.Энхдорж - АУ-ны магистр

  • Б.Батбаатар - зүрхний мэс засалч

Зүрхний мэс заслын тасаг дараах үндсэн чиглэлээр мэс засал хийдэг:

  • Зүрхний Төрөлхийн Гажиг (Артерийн битүүрээгүй цорго боох, тосгуур хоорондын таславчийн цоорхойг бүрэн засах, ховдлын таславчийн цоорхойн үед уушигны артерийг бөгжлөх мэс засал, бөгжийг авч ховдлын таславчийн цоорхойг засварлах мэс засал, хоёр-хөндийт баруун ховдол, Тетрад Фалло Коарктаци аорта)
  • Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг судсан дотуурх эмчилгээ амплатзер бөглөх
  • Зүрхний Хэрэх өвчин (Гол судасны болон митрал хавхлагыг биологийн ба механик хиймэл хавхлагаар солих , өөрийн бүтцийг нөхөн сэргээх пластик мэс засал)
  • Титэм судасны мэс засал (ЦЗЭ-тэй нөхцөл болон агшиж буй зүрхэнд титэм судас залгах мэс засал)
  • Зүрхний хавдар, медиастин үүсгэвэр, зүрхний халдвар

Тасгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа сайжран хөгжиж, манай эмч нар Люксембург, ХБНГУ, БНСУ, ОХУ, Тайвань,Сингапурын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн. Мөн хамтарсан зүрхний мэс заслыг жилдээ 2-3 удаа хийгдэж байна.

Эмчилгээ оношилгооны стандарт, удирдамж 15 (хэлэлцүүлэгт орсон 4-5 стандарт) боловсруулсан. Шинэ бүтээлийн патент 5, оновчтой санал 10 нэвтрүүлж гэрчилгээ авсан.