Уламжлалт эмчилгээний тасаг

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

УАУ-ны 28 чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2019 оны байдлаар 18.862 иргэнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Олон улсын эмч нарын өдөр болон Уламжлалт эмчилгээний тасаг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн (11 ШУ-ны доктор, 30 АУ-ны доктор, 34 магистр) бүтээлийн хураангуйг эмхэтгэн “Оюунлаг шастинчууд” сэдэвт ном товхимолыг хэвлэн гаргасан нь судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, оюунд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсон.

Монголын уламжлалт эмчилгээний тасаг 2019 оны байдлаар 3 их эмч, 1 ахлах сувилагч, 5 сувилагч, 1 үйлчлэгч, 20 ортой үйл ажиллагаа явуулж байна.

Уламжлалт эмчилгээний тасаг нь хэвтэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээтэй. Анагаах ухааны доктор 1, анагаах ухааны магистр 2, тэргүүлэх зэрэгтэй 4 мэрэгжилтэн, 3 ахлах зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн бүхий мэргэшсэн баг хамт олон.

Д.Түмэнбаяр

Тасгийн эрхлэгч

Тасагт хийгдэж буй эмчилгээний жагсаалт:

  • Амирлуулах болон арилган үйлдэх уламжлалт эмийн эмчилгээ

  • Бүх биеийн болон хэсгийн бариа засал

  • Зүү төөнө заслын эмчилгээ, цахилгаан болон усан зүү

  • Соруулт (бумба, шивүүр) заслын эмчилгээ

  • Ороох болон дэвтээлэг заслын эмчилгээ

  • Хануур заслын эмчилгээ

  • Сэргээн засах хөдөлгөөн болон ахуй заслын дасгал эмчилгээ

  • Хийн дасгал эмчилгээ

  • Тайвшруулах сэтгэл заслын эмчилгээ

  • Цахилгаан төөнүүр болон массажны аппаратаар эмчлэх/p>

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар ашигтай загварын гэрчилгээ 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 25, илтгэл 8, ном хоёрыг хэвлэн нийтлүүлсэн бөгөөд нийт 5 цөм болон суурь судалгааны төсөлт ажил хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • "Биологийн нас бие махбодын өвөрчлөлийн хамаарал”
  • “Биологийн насанд нөлөөлдөг генетик маркерийн судалгаа”
  • “Архаг пиелонефрит өвчний орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж, үр дүнг харьцуулан судлах нь”
  • "Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны нугалмын нугас ба нугасны ёзоор дарагдлын оношлогоо, мэс заслын эмчилгээний арга технологи нэвтрүүлэх нь”
  • “Жонш-5” найрлагын цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн хам шинж бүхий эмэгтэйчүүд болон чөмөгт ясны битүү хугаралтай хүмүүст үзүүлэх нөлөө” зэрэг болно.