Тасгийн зөвлөх эмчээр Д.Нарантуяа /АУ-ны доктор, МУ-ын зөвлөх зэргийн эмч/, эрхлэгчээр Ц.Батзаяа /АУ-ны магистр, МУ-ын ахлах зэргийн эмч, их эмчээр Г.Мижидсүрэн /АУ-ны магистр/, Л.Бямбацогт /АУ-ны магистр/, О.Бадамсүрэн, Г.Мөнхтулга, Б.Номин-Эрдэнэ нар, ахлах сувилагчаар Н.Баасанжаргал, сувилагчаар С.Лувсандолгор /Ахлах зэргийн сувилагч/, А.Баярмаа, А.Эрдэнэцэцэг, Д.Эрдэнэсолонго, Х.Амгалантуяа, О.Отгонханд нар, туслах сувилагчаар Х.Гүлгайша нарын 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус тасгийн эмч нар судсан дотуурх оношилгоо эмчилгээний мэргэшсэн баг хамт олон өдөртөө дунджаар 8-12 хүнд, жилдээ 1800-2200 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Холбогдох стандарт, удирдамжийн дагуу дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.