Нүдний мэс заслын тасаг

Нүдний мэс заслын тасаг

Нүдний мэс заслын тасгийн хамт олон жилдээ амбулаториор 18000 орчим хүн үзэж, 1300 орчим хүн хэвтэн эмчлүүлсний 95%-д мэс засал хийж байна. 2011 онд нүдний мэс заслын тасаг байгуулагдсаны 20 жил тохиосон бөгөөд бидний хөгжиж ирсэн түүх, ололт амжилт, хөгжил дэвшил бүхэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхэнд чамлалтгүй.

АЛСЫН ХАРАА:

Зайлсхийж болох сохролын үндсэн шалтгаан болсон түгээмэл тохиолдох нүдний өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, хянах, тусламж, үйлчилгээний чадварыг сайжруулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай жигд хүртээмжтэйгээр үзүүлэх

ЗОРИЛГО:

ДЭМБ-ын сохролыг бууруулах болон сохролоос сэргийлэх хөтөлбөрийн дагуу Монгол улсад хэрэгжиж буй Монгол Хараа-2020 хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2016 оноос хойш одоогийн бүтэц зохион байгуулалтаар буюу хэвтүүлэн эмчлэх 15 ор, өдрийн эмчилгээний 5 ортойгоор нийт 8 эмч, 9 сувилагчтай, тасгийн эрхлэгчээр МУ-ын зөвлөх зэргийн эмч, клиникийн профессор, АУ-ны магистр Ж.Баттуяа, их эмч З.Баярцэцэг, Б.Оюунгэрэл, Н.Мөнхзул, С.Амаржаргал, Э.Энхзаяа, Л.Оюунзаяа, Ц.Тэлмүүн, тасгийн ахлах сувилагчаар МУ-ын тэргүүлэх зэрэгтэй, сувилахуйн баклавр Т.Мөнхтуул, мэс заслын сувилагчаар МУ тэргүүлэх зэргийн сувилагч Я.Цээванжид, сувилагч З.Сүрэнжав, МУ тэргүүлэх зэргийн сувилагч Б.Мөнхлхагва, ахлах зэргийн сувилагч О.Доржханд, Л.Ариунаа, Д.Даваа, С.Болормаа, Т.Цэвэлсүрэн, амбулаторын сувилагч Ү.Цогзолмаа нар ажиллаж байна.

З.Баярцэцэг

Тасгийн эрхлэгч
Голлон тусламж үзүүлэх өвчнүүдийн жагсаалт:
  • Нүдний өмнөд сегментийн өвчнүүд болрын мэс засал
  • Торлог, шилэнцрийн эмийн болон мэс засал
  • Ухархай, зовхи, нулимсны замын нөхөн сэргээх мэс засал
  • Нүдний даралт бууруулах мэс засал
Хамгийн сайн хийх оношилгоо эмчилгээний жагсаалт:
  • Нүдний болор цайх өвчин
  • Нейрофтальмолог
  • Нүдний даралт
  • Ухархай, нулимсны замын өвчин
  • Торлог шилэнцрийн өвчний оношлогоо, эмчилгээ, мэс заслуудыг манай эмнэлэг улсад тэргүүлэн хийж байна
Оношилгоо эмчилгээний гол төхөөрөмжийн жагсаалт:
  • Нүдний завсарт ламп
  • Нүдний даралт хэмжих багаж
  • Автоматт рефрактометр
  • Нүдний А, Б эхо
  • Кератометр
  • Торлог шилэнцрийн мэс заслын микроскоп, аппаратын хамт
  • Нүдний өмнөд хэсгийн микроскоп
  • Зовхи болон нүдний бичил мэс заслын багажууд
Хийгдэх шинжилгээний жагсаалт:
  • Нүдний салстын арчдас
  • Нүдний А, Б эхо
  • Нүдний алим болон ухархайн рентген
  • Нүдний алим болон ухархайн томографи
Эрдэм судлалын ажлын жагсаалт:
  • Ж.Баттуяа "Артерийн гипертензитэй хүмүүсийн нас баралтын шалтгаан" 3-р эмнэлгийн 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, 1994 он. 42-р хуудас
  • Ж.Баттуяа "Cross sectional sectional study of patients with cataract" 26 th International Congress of the Medical Women’s Internatianal Association.Tokyo,Japan 2004, page 147
  • Ж.Баттуяа "Surgically induced astigmatism after cataract surgery" The East Asian forum of eye health, Ulaanbaatar 2005, page 64
  • Ж.Баттуяа "Грейвсийн өвчин ба офтальмопати" Монголын нүд судлалын сэтгүүл, 2011,14 –р хуудас
  • Ж.Баттуяа "Улсын эмнэлэгт 2008-2016 онуудад Болорын мэс заслын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүд" илтгэл; Ази Номхон далайн Нүдний нийгэмлэгийн 32 дахь хурал, 2017 оны 3-р сарын 1-5-ны өдрүүд, Сингапур
  • T.Fujioka, E.Purev, A.M. Rostami. "Chemokine mRNA expression in the cauda equina of Lewis rats with experimental allergic neuritis" (Journal of Neuroimmunology 97-1999, 51-59)
  • E.Purev, S.G.Kremlev, T.Fujioka, E.S.Ventura, A.M.Rostami "Synthetic peptide RGD inhibits the expression of VLA-4, MCP-1, and MIP-1a during the experimental allergic neuritis" Abstract published in Neurology 52 April 1999 (Suppl 2).
  • T.Fujioka, E.Purev, B.Hillard, E.S.Ventura, A.M.Rostami "Flow cytometric analysis of infiltrating cells in the peripheral nerves in experimental allergic neuritis; A preferential infiltration of CD45RC+CD4+" (Journal of Neuroimmunology 108-2000, 181-191)
  • D.M.Calida, C.Constaninescu, E.Purev, G.Zhang, E.S.Ventura, E.Lavi. A.M.Rostami "C3, a key component of complement activation, is not required for the development of myelin oligodendrocyte glycoprotein peptide induced experimental allergic encephalomyelitis in mice" (Cutting edge: The Journal of Immunology, 2001, 723-726)
  • Энхмаа Пүрэв, Ж.Баттуяа, З.Өлзиймаа, Т.Бүлган "Болрын хагалгааны түүх" ("Онош" Сэтгүүл 2004, 02(22), Улаанбаатар)
  • Энхмаа Пүрэв "Бамбайн бүлтийлтэнд өөхөн декомпрэсси хийсэн нь" (Монголын нүдний нийгэмлэгийн сэтгүүл, 2011, Улаанбаатар)
  • Энхмаа Пүрэв "Бамбайн хордлогын дээд зовхины ретракцийг засах шинэ арга" (Монголын нүдний нийгэмлэгийн сэтгүүл, 201, Улаанбаатар)
  • Энхмаа Пүрэв "Гуравдагч тэмбүүтэй өвчтөнүүд харааны Мэдрэлийн үрэвслээр өвчлөх нь" илтгэл, Ази Номхон далайн нийгэмлэгийн 30 дахь хурал, 2014 оны 4-р сарын 1-3, Токио, Япон)
  • Энхмаа Пүрэв "Дээд зовхины ретракцийг засах мэс заслын шинэ аргыг нэвтрүүлсэн нь" илтгэл, ШУГТЭ-ийн Эрдмийн чуулган, 2016 оны 3-р сарын 18, Улаанбаатар, Монгол)
  • Ц.Мөнхтуяа 2010 "Нүд Судлалын Монголын Сэтгүүл: Залуу насны өвчтөнүүдэд митомицинтэй трабекулэктомийн мэс заслын ойрын үр дүн №2 (8) : 21-23
  • Ц.Мөнхтуяа, Т.Булган, Ж.Баттуяа, Т.Анар /2008/ Нүд Судлалын Монголын Сэтгүүл Псевдоэксфоляцийн хам шинжийн тохиолдол ба клиник №2(4): 4-6
  • D.Solongo, Munkhtuya Tsegmed , Uranchimeg Davaatseren /2012/ Abstract book of the 9th Meeting of Asian Angle Closure Glaucoma Club 2012 : Evaluation of central corneal thickness in subject with glaucoma and normal individuals : 46
  • Б.Оюунгэрэл, Ж.Сарантуяа, С.Пүрэвсүрэн "Saussurea amara (L)DC ургамлын нянгийн эсрэг үйлдлийг тогтоосон судалгаа" Хүрэл тогоот 2011: Анагаах ухааны салбар, 64-65
  • Б.Оюунгэрэл, Ж.Сарантуяа, С.Пүрэвсүрэн "Saussurea amara (L)DC ургамал эсийн өсөлтөнд нөлөөлж буйг тогтоосон судалгаа" Био-Анагаахын салбарын Эрдмийн чуулган-54. 2012; 13-14
  • Б.Оюунгэрэл, Ж.Сарантуяа, С.Пүрэвсүрэн "Saussurea amara (L)DC ) ургамал эсийн өсөлтөнд нөлөөлж буйг тогтоосон судалгаа" Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан. 2012; 2(19): 23-25
  • Б.Оюунгэрэл, Ж.Сарантуяа, С.Пүрэвсүрэн, У.Удвал "Зарим зүйл Банздоо Saussurea DC ургамлын биологийн идэвхи" Онош. 2012; 3(54): 27-30
Сурах бичиг, гарын авлага:
  • Глауком өвчний талаарх гарын авлага
  • Нүдний болрын мэс заслын дараах зөвлөмж 2014 он
  • Нүдний даралт ихдэг өвчний талаарх гарын авлага 2010 он
  • Эрүүл мэнд сэтгүүл : компьютер харааны хам шинж
  • Дэлхийн глаукомын өдөрт зориулсан гарын авлага 2015 он
Хэвлэлд тавигдсан мэдээлэл:
  • Эрүүл мэнд сэтгүүл : компьютер харааны хам шинж 2012 он