Уушги судлалын тасаг

Уушги судлалын тасаг

Анх 1960 онд тус эмнэлэг нь 25 ортой анхны дотрын тасгийг шинээр нээн ажиллалуулж эхэлсэн бөгөөд уушиг-цусны эмгэг судлалын тасаг нь тус эмнэлэгийн дотрын ууган тасгуудын нэг төдийгүй түүхээс үзэхэд тус тасгаас дотрын бусад тасгууд мэргэжлийн чиглэлээр салбарлан гарсан түүхтэй.

Уушги судлалын тасаг нь 35 ортойгоор амьсгалын эрхтний эмгэгтэй иргэдэд Уушгины лавлагаа төвийн хүрээнд оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Рентген оношилгоо, Өндөр нарийвчлалтай компьютерт томографи, Гуурсан хоолойн уян дурангийн оношилгоо, гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, Цусны хийн шинжилгээ, Уушгины артерийн ангиографийн шинжилгээ, Оношилгооны бронхолаваж, цээжний хэт авиан оношилгоо эмчилгээ, гуурсан хоолой тэлэх утлага эмчилгээний аргуудыг клиникт нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

ЗОРИЛГО:

Уушги судлалын тасаг нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд, үр дүнтэй үзүүлэх

ЗОРИЛТ:

Монгол улсын Эрүүл мэндийн салбарт уушгины тэргүүлэх, лавлах зэрэглэлийн тасаг цаашилбал оношлогоо, эмчилгээний улсын лавлах төв болон ажиллах

Тус тасаг 2021 онд Зөвлөх эмчээр АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир, Сүрьеэгийн зөвлөх эмчээр МУ-ын зөвлөх зэргийн эмч С.Энхтуяа, Ревматологийн зөвлөх эмчээр АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Д.Зулгэрэл нар хамтран ажиллаж, их эмч 6, сувилагч 11, үйлчлэгч 1 нийт 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай тасагт дотрын зөвлөх зэрэгтэй эмч -1, тэргүүлэх зэрэгтэй эмч-1, ахлах зэрэгтэй эмч-1, Клиникийн профессор-1, АУ-ны докторант-1, АУ-ны магистр-2, магистрант-2 тус тус ажиллаж байна. МУ-ын сувилахуйн тэргүүлэх зэргийн сувилагч-3, ахлах зэргийн сувилагч-1, баклавр сувилагч 6 тус тус ажиллаж байна.

Д.Жавзан-орлом

Тасгийн эрхлэгч
Эмч нар
  • Д.Мөнх-Эрдэнэ - АШУ-ны магистр, Монгол улсын ахлах зэргийн эмч

  • Т.Оюунчимэг - Их эмч

  • Б.Золзаяа - Анагаах ухааны магистр

  • М.Эрхэмбаяр - Анагаах ухааны магистр

  • Ц.Энх-Амгалан - Анагаах ухааны магистр

  • М.Ариунзаяа - Анагаах ухааны магистр

Тус тасаг нь уушигны эмгэг судлалын чиглэлээр салбартаа тэргүүлэх зорилго тавин ажиллаж байгаа төдийгүй МУ-д анх удаа цээжний хэт авиан оношлогоо, эмчилгээний аргыг Тайвань улсын Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн туршлагаар нэвтрүүлэн ажиллаж байна. Тус тасгийн хамт олон 2005 онд “АСТМА” сургалтын бичил төв, 2009 онд “Эмчийн үзлэгийн стандарт өрөө”, “Эмчийн орчин үеийн стандарт ажлын өрөө, 2008 онд “Хүнд эмчлүүлэгчийн эрчимт эмчилгээний өрөө” амьсгалын дутагдалтай өвчтөнийг эмчлэх хүчилтөрөгч эмчилгээтэй 4 палат нээж ажиллуулсан, мөн гуурсан хоолойн уян дурангийн оношлогооны бронхолаважын арга, цээжний хэт авиан оношлогоо, эмчилгээний аргуудыг клиникт нэвтрүүлэн ажиллаж байна.

УЭСТасгийн сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн ач холбогдол бүхий ажлуудаас дурьдахад:

  • 2002 оноос эхлэн тус тасгийн эмч нар өөрсдөө гуурсан хоолойн уян дурангийн оношлогоо, эмчилгээний ажилбарыг гүйцэтгэж ирлээ.
  • 2006, 2008 онуудад Тайвань улсын үндэсний их сургуулийн үндэсний их сургуулийн эмнэлэгт тус тасгаас эмч суралцаж мэргэжил дээшлүүлснээр 2008 оноос Цээжний хэт авиан оношлогоо, эмчилгээний аргыг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлэх эхлэл тавьсан.
  • 2010 оноос уушги плеврийн ЭХО оношлогоо, эмчилгээний аргыг бүрэн нэвтрүүлж эхэлсэн.
  • Оношлогооны бронхолаважын аргыг гадаад орнуудын стандартын дагуу клиникийн практикт нэвтрүүлж ажиллаж байна.
  • “Chest X-Ray conference”, “Case Conference” зэрэг мэргэжлийн сургалтын хэлбэрүүдийг гадаад орнуудын туршлагаар өөрийн эмнэлэгтээ анх удаа нэвтрүүлэн хэвшүүлж явуулсан нь бусад тасаг нэгжүүдэд туршлага болсоор байгаа юм.
Тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэл, өвчнүүдийн жагсаалт:
  • Насанд хүрэгсдийн гуурсан хоолойн архаг бөглөрөлт эмгэгүүд
  • Насанд хүрэгсдийн гуурсан хоолойн багтраа
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин
  • Гуурсан хоолойн гаж хөгжлүүд
  • Гуурсан хоолой тэлэгдэх өвчин
  • Уушиг тоосжих эмгэгүүд
  • Насанд хүрэгсдийн төрөл бүрийн шалтгаант уушгины үрэвсэлт эмгэгүүд
  • Шалтгаан тодорхойгүй уушгины завсрын эдийн эмгэгүүд
  • Цочмог болон архаг явцтай уушгины завсрийн эдийн эмгэгүүд
  • Насанд хүрэгсдийн амьсгалын дистресс хам шинж
  • Уушгины үрэвсэл
  • Саркойдоз
  • Системийн эмгэгүүдийн үеийн уушгины эмгэгүүд
  • Уушгины буглаа
  • Уушгины артерийн бүлэнт бөглөрөл
  • Шалтгаан тодорхойгүй гялтангийн хөндийн ус хуралтууд
  • Жирэмсний үеийн уушигны эмгэгүүд
Хийгдэж буй оношилгоо, эмчилгээний аргууд
  • Рентген оношилгоо
  • Өндөр нарийвлалтай компьютерт томографи
  • Гуурсан хоолойн уян дурангийн оношилгоо
  • Гадаад амьсгалын үйл ажиллагаа-Спирометрийн шинжилгээ
  • Цусны хийн шинжилгээ
  • Уушгины артерийн ангиографийн шинжилгээ
  • Оношлогооны бронхолаваж
  • Цээжний хэт авиан оношилгоо
Эрдэм шинжилгээ, судалгаа, гадаад харилцаа:
  • Тус тасаг нь гуурсан хоолойн багтраа, УАБӨвчин, ГХТӨвчин, гялтангийн эмгэг, УАБөглөрөлтөт өвчин зэрэг эмгэгүүдээр нийт 6 оношлогоо, эмчилгээний МУ-йн стандартыг ЭМШУИС, УКТЭмнэлгийн багш мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж анх удаа уушги судлалын салбарт MNS стандарт батлуулсан.
  • ШУГТЭмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир 2011 онд ОХУ-д “Ультразвуковое исследование в дифференциальной диагностике периферических образование легких” сэдвээр докторын зэрэг хамгаалсан
  • П.Одончимэг 2015 онд “Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үеийн эмчилгээний үр дүн, генийн полиморфизмын судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан
  • ⦁ Тус тасаг нь 2006 оноос Тайвань улсын Үндэсний Их сургууль, 2010 оноос Япон Шова Их сургуулийн эмнэлгийн цээжний эмгэгийн тасгуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна.
Эрдэм судлалын ажлын жагсаалт:
  • Одончимэг П, Ичинноров Д, Чойжамц Г. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй хүмүүсийн амьдралын чанарыг судалсан нь. Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 2012;4(162):14-19
  • Одончимэг П, Ичинноров Д, Чойжамц Г. Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үеийн эмчилгээний үр дүн. Харшил, Астма, Эмнэлзүйн Дархлаа Судлалын Монголын Сэтгүүл. 2013;(6):25-28
  • Одончимэг П, Ичинноров Д, Чойжамц Г. Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үед системийн болон цацлагын кортикостероид хэрэглэсэн харьцуулсан үр дүн. INNOVATION сэтгүүл. 2013;3(7): 38-43
  • Odonchimeg P, Ichinnorov D, Choijamts G. Effect of Corticosteroids on Exacerbations of Chronic Obstructive Pulmonary Disease. Mongolian Journal of Health Sciences. 2013;(6):52-55
  • Одончимэг П, Ичинноров Д, Сарантуяа Ж. Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үед кортикостероид хэрэглэсэн үр дүн.Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааан Сэтгүүл. 2014;10(1):121-125
  • П.Одончимэг, Б.Батсэрээдэнэ “Гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй настны амьдралын чанарын өөрчлөлтийг судалсан нь” /”Онош” сэтгүүл 2005 он №5 (25)x
  • Odonchimeg P, Ichinnorov D, Sarantuya J, Choijamts G. Outcomes of treatment of acute Exacerbations of Chronic Obstructive Pulmonary Disease. Mongolian Journal of Health Sciences. 2014;4(11):76-80
  • Одончимэг П, Ичинноров Д, Сарантуяа Ж, Төмөр-Очир Ц, Чойжамц Г. Эффективность различных форм кортикостероидной терапии у пациентов с обострением хронической обструктивной болезни лёгких. Сибирский медицинский журнал. 2015;(1):118-121
  • Одончимэг П, Ичинноров Д, Сарантуяа Ж, Төмөр-Очир Ц, Чойжамц Г. Эффективность различных форм кортикостероидной терапии у пациентов с обострением хронической обструктивной болезни лёгких. Пульмонология. 2015;(1):58-63
Сурах бичиг, гарын авлага:
  • Одончимэг П, Ичинноров Д. Уушгины архаг бөглөрөлт өвчинтэй та хэрхэн тэмцэж чадах вэ? Өвчтөнд зориулсан гарын авлага, УБ хот. 2011. х.х.20
  • П.Одончимэг “Хэрэв та уушигны архаг бөглөрөлтөт өвчтэй бол өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ?” ном 2005 он
  • П.Одончимэг “Гуурсан хоолойн багтраа өвчний үед хийх амьсгалын дасгалууд” өвчтөнд зориулсан гарын авлага 2006 он
  • Одончимэг П, Ичинноров Д. Уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүмүүст сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ? Эмч нарт зориулсан аргачилсан зөвлөмж. 2011. х.х.40
  • Одончимэг П, Ичинноров Д. Уушгины архаг бөглөрөлт өвчин. Тамхи татдаг нийт хүмүүст зориулсан зөвлөмж, УБ хот. 2012. х.х.28
Хэвлэлд тавигдсан мэдээлэл:
  • Одончимэг П, Ичинноров Д. Уушгины архаг бөглөрөлт өвчний оношилгоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлтийн талаар дэлхий нийтэд баримталж буй чиг хандлага. Монголын Анагаах Ухаан сэтгүүл. 2011; 93-99
  • Одончимэг П, Ичинноров Д, Сарантуяа Ж. Уушгины архаг бөглөрөлт өвчний менежмент оношилгоо, эмчилгээ, сэргийлэлт. Өрхийн Анагаах Ухаан Сэтгүүл. 2014;1(31):67-75
  • Одончимэг П, Ичинноров Д, Сарантуяа Ж. Уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүмүүст эрүүл мэндийн сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ? Өрхийн Анагаах Ухаан Сэтгүүл. 2014;2(32):60-68