Эрчимт эмчилгээний 10 ортой “A” хэсэгт цочмог харвалт болсноос хойших эхний 3 хоногт байгаа хүнд хэлбэрийн харвалт, даамжрах явцтай харвалт, тархины багана шахагдлын шинжтэй харвалт болон бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгчдийг цаг алдалгүй хүлээн авч эмчилнэ. Эмчлүүлэгчийг 1-3 хоног, шаардлагатай үед үүнээс урт хугацаатайгаар хэвтүүлэн эмчилж, оношийг тодруулан мэс засал эмчилгээний болон эрчимтийн дараах тасаг, дараах шатлалын эмнэлэг болон бусад шаардлагатай тасгуудад шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлнэ.
Харвалтын нэгжийн 10 ортой “Б” хэсэгт эхний 3 хоногт байгаа тархины цус хомсрох харвалтын хэлбэрүүд, бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг, тархины ангиографи, интервенци эмчилгээ хийх заалттай цус хомсрох харвалт, давталттай явагдаж буй тархины цус тасалдах дайралтай өвчтөнг харвалтын эрт үеийн эрчимт эмчилгээний тусламж 3-14 хоног хэвтүүлэн эмчилнэ. Оношийг тодруулан, эмчилгээний заалтыг гарган харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхний 24 цагт эхлүүлэн, цаашид дараах шатлалын эмнэлэг, шаардлагатай тасагт шилжүүлэн эмчилж байна.
Нарийн мэргэшсэн, хариуцлагатай эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн харвалтын баг ажиллуулж, харвасан өвчтөнд оновчтой, хамгийн тохиромжтой эмчилгээ, үйлчилгээг хүргэж, харвалтаас шалтгаалсан нас баралт, тахир дутуужилтыг бууруулах.
Тархины харвалтын тусламж үйлчилгээний талаар авч явуулж байгаа үндэсний бодлого, тархины харвалтын дэлхийн түвшинд баримталж буй удирдамжид үндэслэсэн, нотолгоонд суурилсан, чанартай, цогц тусламж үйлчилгээг тархины харвалттай өвчтөнд үзүүлэх.
Одоо 20 ортой, зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, 5 эмч, 1 ахлах сувилагч, 8 ээлжийн сувилагчийн орон тоотой ажиллаж байна.
...............
..............
...............
.................
Ж.Ариунаа - Зөвлөх эмч
Г.Байгалмаа - Их эмч
Н.Лхамцоо - Их эмч
П.Бурмаа - Их эмч
С.Дэмбэрэлдорж - Их эмч
Г.Наранчимэг - Их эмч
Тархины харвалтын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлэх, тархины судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар судалгаа, шинжилгээ хийх, тархины судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологийг нутагшуулах
”Тархи бол цаг хугацаа” зарчмыг баримтлаж, эрчимт эмчилгээний тасгийн бүтэц, үйл ажиллагаанд суурилан ажиллах
Харвалтын тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт харвалт болсноос хойших эхний 3 хоногт байгаа хүнд хэлбэрийн харвалт, даамжрах явцтай харвалт, тархины багана шахагдлын шинжтэй харвалт болон бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг цаг алдалгүй хүлээн авч эмчилнэ. Эмчлүүлэгчийг 1-3 хоног, шаардлагатай үед 7 хоног хүртэл хэвтүүлэн эмчилж, оношийг тодруулан мэс засал эмчилгээний болон эрчимтийн дараахь тасаг, доод шатлалын эмнэлэг болон бусад шаардлагатай тасгуудад шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлнэ.
Эрчимт эмчилгээний дараах хэсэг, “харвалтын нэгж” (stroke unit)-д эхний 3 хоногт байгаа тархины цус хомсрох харвалтын хэлбэрүүд, бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг, тархины ангиографи, интервенци эмчилгээ хийх заалттай цус хомсрох харвалт, давталттай явагдаж буй тархины цус тасалдах дайралтай өвчтөнг харвалтын эрт үеийн эрчимт эмчилгээний тусламж 3-14 хоног хэвтүүлэн эмчилж үзүүлнэ. Оношийг тодруулан, эмчилгээний заалтыг гарган харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхний 24 цагт эхлүүлэн, цаашид доод шатлалын эмнэлэг, шаардлагатай тасагт шилжүүлэн эмчилж байна.