УГТЭ-ийн ТУЗ-ийн 2020 оны 05 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж БӨӨР, ДИАЛИЗ, ДОТООД ШҮҮРЛИЙН ТӨВ нэртэйгээр бөөрний эмгэгийн 25, дотоод шүүрлийн булчирхайн 15 ор, гемодиализийн 50 эмчлүүлэгч, 10 аппарат, хэвлийн диализийн 25 эмчлүүлэгчтэйгээр улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Төвийн даргаар Д.Мөнхзул, ахлах сувилагчаар Б.Батчимэг, бөөрний эмчээр Н.Нямдарь, Д.Болормаа, Г.Сарангэрэл, Г.Мөнх-Эрдэнэ, Б.Энхбат, Р.Батцэцэг, Э.Соёл, М.Уранзаяа, С.Энхжин, дотоод шүүрлийн булчирхайн эмчээр С.Мөнхзул, М.Номин-Эрдэнэ, Пүрэвдолгор, Г.Нарангуа, Г.Билэгзаяа, Ц.Энхцэцэг нар, сувилагчаар Э.Саруул, Б.Майцэцэг, Ч.Золзаяа, Т.Мөнгөнцэцэг, П.Номин, Б.Жавзмаа, Ч.Энхтөр, Б.Нармандах, Э.Лхагвадулам, Л.Баясгалан, гемодиализийн сувилагчаар Х.Цэцэгмаа, Б.Энхцэцэг, Э.Эрдэнэсувд, З.Буянхишиг, Д.Галсанжав, Ц.Хонгорзул, Ц.Алтанцэцэг, техникчээр Баасансүрэн нар ажиллаж байна.
Монгол Улсын дотрын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр
1999 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн.
1999-2001 онд Дотрын резидентурын сургалт
2000 онд Анагаах ухааны магистр
2003 онд Хэт авиан оношлогооны олгох сургалт
2004 онд Бөөрний их эмчийн мэргэжил
2004 онд Дотоод шүүрлийн их эмчийн мэргэжил
2012 онд Гемодиализ
2012 онд БНСУ-д Бөөр,Бөөр орлуулах эмчилгээ
2013 БНСУ-д Гемодиализ
2014 Япон улсад Гемодиализ
2015 Гонк Конг улсад Бөөр орлуулах эмчилгээ
2015 Тайван улсад Бөөр орлуулах эмчилгээ
УБ хотын бүх дүүргүүдийн болон төрөх эмнэлгүүдэд бөөрний болон дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.
Бөөрний түүдгэнцэрийн ба завсрын эдийн цочмог болон архаг үрэвсэлт өвчин
Бөөрний бүтцийн эмгэгүүдийн мэс заслын бус эмчилгээний үе шат
Бөөрний архаг болон цочмог дутагдал
Бөөрний шалтгаант даралт ихсэх өвчин
Чихрийн шижин түүний хүндрэлүүд
Бамбай булчирхайн хордлого ба дутагдал
Эмийн болон гемодиализ эмчилгээ
КШР-ийн шинжилгээ
Шинжилгээний хариу хэвлэж гаргах
Хэвлийн ЭХО, цээжний рентген харалт,Зүрхний цахилгаан бичлэг,ШЕШ,ЦЕШ, биохимид бөөрний үйл ажиллагаа
Гемодиализ эмчилгээний тасаг нь бөөрний архаг болон хурц дутагдлын үеийн бөөр орлуулах эмчилгээний нэг болох Гемодиализ эмчилгээг хийх. Үүнд:
Сонгино хайрхан дүүрэг, Баянгол дүүрэг, ГССҮТ, ТЗТЭ-д харьяаллын дагуу эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг 3 дахь шатлалын түвшинд яаралтай журмаар шуурхай үзүүлэх
Байнгын диализ эмчилгээтэй үйлчлүүлэгчдийг хуваарийн дагуу тасралтгүй эмчилгээг явуулах
Амбулаторийн үзлэг: Зөвлөгөө өгч хяналтанд аван бөөрний дутагдлын эцсийн шатанд орохоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд диализ эмчилгээнд шилжүүлэх
Хэвлийн диализ эмчилгээг шинээр нэвтрүүлэн хийх
Преренальный
Ренальный
Постренальный
Бөөрний өвчний үеийн
Чихрийн шижингийн үеийн
Системийн өвчний үеийн
Даралт ихсэлтийн үеийн
Удамшлын өвчний үеийн