Чанарын өдөрлөг зохион байгуулагдлаа

Тус эмнэлгийн Ерөнхий мэс засалын тасгийн хамт олон “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил“-ийн хүрээнд “Чанартай үйлчилгээ – Баталгаат эмчилгээ” сэдэвт чанарын өдөрлөгийг 2012 оны 12 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Уг өдөрлөгт Эмнэлгийн дарга , Стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга, тасаг нэгж албадын дарга нар болон эмч , сувилагч нийт 52 хүн оролцлоо.

Эмнэлгийн чанарын албанаас гаргасан “Чанарын өдөрлөг” зохион байгуулах аргачлалыг ашиглан өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд эмчилгээний чанарыг сайжруулахад олон чухал асуудлуудыг өөрийн тасгийн нөөц боломжийг ашиглан шийдвэрлэж, ажлаа тайлагнан, бусад тасгийн хат олонд үлгэр жишээ болохуйц өдөрлөг зохион байгуулсанд эмнэлгийн захиргаа, чанарын албанаас тус тасгийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Мөн тус эмнэлгийн “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын тасгийн хамт олон “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт чанарын өдөрлөгийг 2012 оны 12 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгт нийт 80 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Тус тасгийн хамт олон “ Эмнэлгийн эм зүйн алба”-тай хамтран “Антибиотикийн зохистой хэрэглээ, гаж нөлөө эрсдлээс хамгаалах нь”, “Хоол боловсруулах замын эмгэгийн үеийн антибиотик эмчилгээний эрсдэл, мөөгөнцөрөөс сэргийлэх нь” сэдэвт онолын мэдээлэл өгснөөрөө онцлог байлаа.