1960 онд 3-р эмнэлгийн хуучин байранд нүдний мэс заслын тасаг болон амбулатори анх байгуулагдсан түүхтэй бөгөөд анхны нүдний эмч нар болох Р.Нямаа, Э. Санжаа, Ц.Ичинхорлоо, Э. Довдон нар ажиллаж байжээ. Одоогийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн байр ашиглалтанд ороход тус тасаг тийш шилжин байрласан бөгөөд 1991 оны 7 сарын 7-ны АДХГЗ-ны захирамжаар 30 ортой нүдний тасгийг манай эмнэлгийн одоогийн байранд нээжээ.
Тасгийн эрхлэгчээр З. Өлзиймаа эмч анхлан ажилласан байна.
1992 оноос нүдний бичил мэс заслыг тус тасгийн эмч нар бие даан хийж эхэлсэн ба 1994 онд 20 гаруй хүнд хиймэл болор суулгах мэс засал хийж байжээ.
1994 оноос хойших ORBIS – нисдэг нүдний эмнэлгийн сургалт, 2000 оноос АНУ-ын Health for Humanity төрийн бус байгууллагын төсөлтэй хамтран ажилласнаар бичил мэс заслын багаж, микроскоп, бусад оношлогоо болон шинжилгээний багажуудыг эзэмшиж эхэлсэн. Сүүлийн таван жилд Монгол улсад хийгдэж буй болрын мэс заслыг тоо болон чанарын хувьд тэргүүлж , нүдний даралтын хавхлага суулгах мэс засал, торлог шилэнцрийн мэс заслыг эхлүүлээд байна.
Зайлсхийж болох сохролын үндсэн шалтгаан болсон түгээмэл тохиолдох нүдний өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, хянах, тусламж, үйлчилгээний чадварыг сайжруулах, тусламж үйлчилгээг түргэн шуурхай жигд хүртээмжтэйгээр үзүүлэх
ДЭМБ-ын сохролыг бууруулах болон сохролоос сэргийлэх хөтөлбөрийн дагуу Монгол улсад хэрэгжиж буй Монгол Хараа-2020 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Тус тасаг нь их эмч 5, сувилагч 9, үйлчлэгч 1, нийт 15 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор, АУ-ы магистр
1992 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр
1996 онд нүдний эмчийн 1 жилийн олгох курс
2000 онд нүдний эмчийн 3 сарын дээшлүүлэх курс
2004 онд Тайванийн Тайрей эмнэлэгт нүдний өмнөд хэсгийн чиглэлээр 6 сарын курс
2005 онд Америкийн Оhio мужийн Youngstown-ий эмнэлэгт болорын мэс заслаар 1сарын курс
2011 онд Хятадын Бээжин хотын Алконы сургалтын төвд болорын мэс заслаар
2012 онд Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт нейрофтальмологийн чиглэлэээр
1992 оноос одоо хүртэл тус эмнэлэгт ажиллаж байна
П.Энхмаа - Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор
Ц.Мөнхтуяа - Монгол Улсын ахлах зэргийн эмч, АУ-ы боловсролын магистр
З.Баярцэцэг - их эмч
Б.Оюунгэрэл - АУ-ны магистр цолтой, нүдний окулопластик, нүдний хавдрын эмч
Н.Мөнхзул - их эмч
Т.Мөнхтуул - Сувилахуйн бакалавр, Тэргүүлэх зэрэгтэй
О.Доржханд - Ахлах зэрэгтэй
Л.Ариунаа - Ахлах зэрэгтэй
Я.Цээванжид - Тэргүүлэх зэрэгтэй
Ч.Батцэцэг - Сувилахуйн бакалавр, Ахлах зэрэгтэй
Д.Даваа - Ахлах зэрэгтэй
А.Хуандаг
З.Сүрэнжав
Г.Цоггэрэл