Үйл ажиллагаа

Төлөөлөн удирдах зөвлөл

Товч танилцуулга

2017 онд батлагдсан Монгол улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол улсын Засгийн газраас ЭМЯ, Сангийн яамтай хамтарч Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах техник туслалцааны 9701 МОН төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд 2020 оны 1 сараас Улсын гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвд тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Б.Цогтбаатар сонгогдож, Эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтаар Ц.Төмөр-Очирыг томилсон. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хугацаанд 7 удаа хуралдаж цаг үеийн болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ирсэн. 2020 оны төсвийн хуваарилалтыг батлаж, Эмнэлгийн бүтэц, дүрмийг шинэчлэн батлах тухай, Эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах тухай тус тус шийдвэр гарсаныг тогтоолоор баталж хүчин төгөлдөр болгосон.

Бүтэц

Тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүтэцтэйгээр ажиллаж байна. Үүнд:

  • 1.Өмчлөгчийг төлөөлөх гишүүн
  • 2. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олныг төлөөлөх гишүүн
  • 3. Олон нийтийг төлөөлөх гишүүн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь сар бүр 630,000 төгрөгийн урамшуулалт цалинтай ажилладаг.

Холбоо барих: ТУЗ-ын нарийн бичиг: bbulgan0527@gmail.com

Бүрэлдэхүүн

buyantogtokh
Б.БУЯНТОГТОХ /ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТИЙН ДАРГА/
IMAGE NAME
Г.ГИЙХНАРАН /ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА/
Э_ Номин-эрдэнэ1(1).jpg
Н.УРАНЦЭЦЭГ САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭЛТСИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН
Ц.Дамдинсүрэн
Ц.ДАМДИНСҮРЭН АНГИОГРАФИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ЭРХЛЭГЧ
IMAGE NAME
А.СОЁЛ-ЭРДЭНЭ МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН АХЛАХ СУВИЛАГЧ
137 - Цэдэн Одонтуяа - Албаны дарга - Эмнэлгийн соёл үйлчилгээний алба.jpg
Ц.ОДОНТУЯА СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА
toivgoo.jpg
С.ТОЙВГОО НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН
Н_ Баясгалан1.jpg
Н.БАЯСГАЛАН МОНГОЛЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ГИШҮҮН
IMAGE NAME
С.ДУЛАМСҮРЭН ШИНЭ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮН