Даатгуулагч хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамаарсан тусламж үйлчилгээний зардлыг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Ажил хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагч нь хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлж үлдэх 85 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас 100% хариуцан төлдөг. Амбулаторийн тусламж үйлчилгээнд тухайн оношоор үзүүлсэн анхны эмчийн үзлэг болон оношилгоо шинжилгээ бүрдүүлсний дараах нэг удаагийн давтан үзлэгийг оруулж тооцно Даатгуулагчийн өвчний учир эмчийн бичсэн заалтын дагуу тухайн сард тухайн эмнэлэгт 55,000 хүртэлх төгрөгийн оношилгоо, шинжилгээний төлбөрийг тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Мөн даатгуулагч шаардлагатай тохиолдолд тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээнүүдийг багцлан нэг удаад улирлын зардлын хэмжээ 55,000*3сар=165,000 төгрөг хүртэлх төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой. Даатгуулагчийн тухайн сард хийгдсэн оношилгоо, шинжилгээний зардлын төлбөрийн хэмжээг баримтлан гүйцэтгэлээр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно. Улирлын төлбөрийн хэмжээнээс (165,000 төгрөг) илүү гарсан тохиолдолд даатгуулагч өөрөө хариуцан төлнө. Даатгуулагч уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас 250,000 төгрөгийн зардлыг тухайн эмнэлэгт төлнө. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох өдрийн эмчилгээ, үйлчилгээний хувьсах зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон эмчилгээний үед хийгдсэн суурь оношилгоо, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ багтана. Өдрөөр эмчлэх тусламж, үйлчилгээний үед даатгуулагч төлбөр төлөхгүй бөгөөд тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлнө. Даатгуулагч сэргээн засах тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд өвчний оношоос хамаарсан тусламж үйлчилгээний зардлыг даатгуулагчийн өмнөөс тухайн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь эдгэрэшгүй хүнд өвчний улмаас биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаатай өвчтөн болон түүний гэр бүлийнхэнд туслахад чиглэсэн асаргаа сувилгаа, эмчилгээ, нийгмийн болон эрүүл мэндийн зөвлөлгөө зэрэг цогц үйлчилгээ юм. Доод хэсэгт байрлах ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ цэс дээр дарж мэдээлэл авна уу. Даатгуулагч нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа өөрийн насны ангиллын багцад жилд нэг удаа хамрагдана. Даатгуулагч нь жилд 2.000.000 төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас (2.000.000) хэтэрсэн даатгуулагч (Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлдөг) гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын тухай
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан төлөх тусламж үйлчилгээнүүд
Гэр бүлийн гишүүн даатгуулагчийн зардлыг шилжүүлэн зарцуулах эрх