2017 оны УРИА

Зүрх судлалын тасаг

Зүрх судлалын тасаг

ШУГТЭ - ийн Зүрх судлалын тасаг нь анх 1966 онд дотрын 3-р тасаг нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. Люксенбургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Зүрх Судасны Төв төсөл хэрэгжин зүрхний хэт авиа / улаан хоолойн дурангийн, ачаалалтай, стресс, 3D/ холтер ЭКГ, ачаалалтай ЭКГ зэрэг шинжилгээг практикт нэвтрүүлээд байна. Өнөөгийн байдлаар Зүрх судлалын тасаг нь нийт 10 эмч, 12 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай тасаг нь хэвтэн эмчлүүлэх 35 ор, амбулаторийн 2 кабинет, үйл оношилогооны 4 кабинет ажиллуулж эх орондоо Зүрх судасны лавлагаа тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

ЗОРИЛГО:

Чадварлаг дэлхийн жишигт хүрэхүйц баг хамт олон байх

ЗОРИЛТ:

Үйлчлүүлэгчийг дээдэлсэн баг зүрхний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх.

АЛСЫН ХАРАА:

Зүрх судлалын дэвшилтэт, техник технологи, Нотолгоонд суурилсан эмчилгээ оношилогооны шинэ арга барилыг нэвтрүүлэх, Хамт олны нөөц, чадавхийг хөгжүүлэх, Үйлчлүүлэгчийг дээдэлсэн багийн тогтолцоогоор ажиллах, Зүрх судлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх

Өнөөгийн байдлаар Зүрх судлалын тасаг нь нийт 10 эмч, 12 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Норпил Байгалмаа

Тасгийн эрхлэгч

........

  • ........

  • ........

  • ........

  • .........

  • ..........

Эмч нар
  • ............

  • .............

  • ..............

  • .................

  • ......................

Сувилагч нар
  • ......................

  • ...........................

  • ..................................

  • ...........................

  • ...........................

  • .......................................

Люксенбургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Зүрх Судасны Төв төсөл хэрэгжин зүрхний хэт авиа / улаан хоолойн дурангийн, ачаалалтай, стресс, 3D/ холтер ЭКГ, ачаалалтай ЭКГ зэрэг шинжилгээг практикт нэвтрүүлээд байна. Манай тасаг нь хэвтэн эмчлүүлэх 35 ор, амбулаторийн 2 кабинет, үйл оношилогооны 4 кабинет ажиллуулж эх орондоо Зүрх судасны лавлагаа тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна.

  • Зүрхний хэм алдагдлын оношилогоонд 24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ, зүрхний далд цус хомсрох өвчинг илрүүлэх зорилгоор тредмилл ачаалалтай бичлэг хийж байна.

  • Тасгийн эмч, сувилагч нар Люксембургийн Зүрхний төв төсөл, ШУГТЭ –ийн Сөүл төслийн хүрээнд гадаадын шилдэг эмнэлгүүдэд мэргэшил эзэмшин ур чадвараа тасралтгүй дээшлүүлсэний үр дүнд интервеншнал кардиологийг хөгжүүлж эх орондоо анх удаа Зүрхний пейсмекер эмчилгээ, Зүрхний дутагдлын ресинхронизаци эмчилгээ, Зүрхний катетер абляци, Зүрхний стент графт суулгах зэрэг эмчилгээний шинэлэг арга технологуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Зөвхөн 2015 оны статистик мэдээнээс харахад жилд амбулаториор 22792 , стационараар 1256, үйл оношийн шинжилгээнд нийтдээ 36126 иргэд үйлчлүүлсэн байна.

Сүүлийн 10 жилд 12 ном товхимол, 300 гаруй судалгааны өгүүлэл, илтгэлийг эх орондоо хэвлүүлж 35 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийголон улсын хуралд хэлэлцүүлж, сэтгүүлд нийтлүүлсэн.