Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасаг

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, МЭС ЗАСЛЫН НЭГДСЭН ТАСАГ

Шастины улсын гуравдугаар төв эмнэлгийн эдүгээгийн түүхэнд тус тасаг нь нэршил, үйл ажиллагаа, зорилго чиглэлийн хувьд хувьсан өөрчлөгдөж тухайн үеийнхээ чиг хандлагаар бүтэц үйл ажиллагаагаа шинэчилэн зохион байгуулж, өнөөдрийн байдлаар мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нэртэйгээр мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг жилд дунджаар 3500-4000 мэс ажилбарын төрөлжсөн таван мэргэжлээр үзүүлэхийн зэрэгцээ мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний резидент эмчийн сургалт, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагчийн мэргэжил олгох сургалт, мөн мэргэжил дээшлүүлэх курсын сургалтуудыг тус тус хийж гүйцэтгэж байна.

Хагалгааны нэгдсэн тасаг нь 2 удаа зохион байгуулагдсан ба анх 1992 оны 9-р сард Хагалгааны нэгдсэн тасаг гэж байгуулагдаад 1993 оны 7-р сар хүртэл ажиллаад тухайн үеийнхээ ажлын уялдаа холбоо хүн хүчний хүрэлцээ хангамж тасаг нэжүүдийн үүрэг зорилтын зарим доголдол дутагдлын улмаас татан буугдаж байсан. Тэр үеийн бүтэц зохион байгуулалтаар: Тасгийн эрхлэгч Ж.Цэцгээ /мэс заслын эмч багш/ Ахлах сувилагч Ч.Энхтуяа мэс заслын 10 сувилагч Нямжав Дулмаа, Цэндхүү, Бадам, Дондогмаа, Оюунгэрэл, Туяа, Пүрэвдулам, Отгончимэг нар ажиллаж байсан. Ингээд мэс заслын тасаг нэгжүүд нь тус тусдаа мэс заслынхаа тусламж үйлчилгээг үзүүлж байсан ба 1995 оноос Австралын мэс заслын баг манайтай хамтран ажилладаг болсноор зарим бүтэц зохион байгуулалтын эх сурвалжууд тавигдаж эхэлсэн байна. Ийнхүү Хагалгааны нэгдсэн тасаг нь дахин 1999 оны 10-р сард мэс заслын тасгуудаас тусгаарлан гарч Хагалгааны сувилагч нар, Мэс заслын багаж хэрэгсэл, бикс материал , блок хэсгүүдийн хамт нэгдсэн зохион байгуулалтанд орж ажиллаж эхэлсэн. Үүрэг зохион байгуулалтын хувьд харилцан уялдаат хамаарал бүхий бие биеэ орлон ажиллах чадвартай хүн хүчээр хангах, дутагдалтай багаж тоног төхөөрөмжийн ашиглалтыг нягтруулах , ажлын доголдол чирэгдэл хүлээгдлийг арилгахад чиглэгдсэн тасаг нэгж болгон зохион байгуулсан.

2021 онд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг зөвлөх эмч 1, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, 13 эмч, мэдээгүйжүүлгийн 15 сувилагчтай нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Зөвлөх эмчээр Л.Ганболд, тасгийн эрхлэгчээр А.Эрдэнэдалай, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчээр О.Цэцгээ, А.Баярмаа, Э.Туул, Н.Дэмид-Од, О.Ундармаа, А.Цэнд-Аюуш, Г.Ундармаа, Ч.Отгондаваа, Д.Оюунбилэг, Э.Пүрэвсүрэн, Ш.Батцэцэг, Д.Мөнхбаатар, Ж.Номиндарь, Х.Куншуах нар, ахлах сувилагчаар А.Соёл-Эрдэнэ, мэдээгүйжүүлгийн сувилагчаар Ц.Оюунтуяа, Г.Өлзийтэгш, С.Уранчимэг, Т.Сарантуяа, Б.Бүдээ, М.Мөнгөнбаяр, Л.Отгонцэцэг, Х.Долгормаа, Ш.Түвшинбаяр, З.Давааням, Д.Долгор-Өлзий, П.Хоролсүрэн, С.Аюушсүрэн, Б.Нямсүрэн, Ц.Цэрэнлхам, Анударь нар ажиллаж байна.

  • Д. Жамьянсүрэн / Мэс засалч / 1999-10 сар-2000-11 сар

  • О. Цэцгээ / Анестезиологич / 2000-11сар-2001-10 сар

  • Ж.Жанчив / Анестезиологич / 2001-10 сар-2002-12 сар

  • А.Эрдэнэдалай / Анестезиологич / 2002-12 сар-2005-2 сар

  • Т.Энэбиш / Анестезиологич / 2005-2 сар-2007-5 сар

  • А.Эрдэнэдалай / Анестезиологич / 2007-5 сараас дахин тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.

А.Эрдэнэдалай

Тасгийн эрхлэгч

Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний МУ-ын Тэргүүлэх зэрэгтэй

  • 1999 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмчийн мэргэжлээр төгссөн.

  • 1999-2001 онд Дотрын резидентурын сургалт

Тус тасаг нь тасгийн зөвлөх эмч-1, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч-12, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч-15. Нийт 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эмч нар
  • Л.Ганболд - МЭЭТ-н зөвлөх эмч

  • О.Цэцгээ - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний МУ-ын зөвлөх зэрэгтэй клиникийн профессор АУ-ны магистар

  • Б.Түмэнжаргал - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний АУ-ны магистр

  • А.Баярмаа - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний АУ-ны ахлах зэрэгтэй

  • Э.Туул - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээн эмч, АУ-ны магистр

  • Н.Дэмид-Од - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • Г.Ундармаа - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • О.Ундармаа - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • Ж.Алтаншагай - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • А.Цэнд-Аюуш - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • О.Уламбаяр - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • Д.Оюунбилэг - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

  • Б.Энхбаатар - Мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний эмч

Сувилагч нар
  • Ч.Мөнхтуяа – МУ-ын тэргүүлэх зэргийн сувилагч, ахлах сувилагч

  • Х.Янжиндулам - МУ-ын ахлах зэргийн сувилагч/p>

  • С.Уранчимэг - МУ-ын тэргүүлэх зэргийн сувилагч

  • Ц.Оюунтуяа – МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Г.Өлзийтэгш - МУ-ын тэргүүлэх зэргийн сувилагч

  • Т.Сарантуяа - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Ч.Ганхайч - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Б.Бүдээ - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • А.Соёл-Эрдэнэ - МУ-ын тэргүүлэх зэргийн сувилагч

  • М.Мөнгөнбаяр -МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • О.Хишигмаа- МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Л.Отгонцэцэг - сувилагч

  • Х.Долгормаа - сувилагч

  • С.Уранзаяа - сувилагч

  • Б.Тэгшдүүрэн - сувилагч

  • С.Өнөржаргал - сувилагч

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн одоогийн явуулж буй үйл ажиллагаанууд:

  • 5 төрлийн мэс заслын тусламж үйлчилгээний үеийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ

  • Мэс заслын дараах өвчтөний эрчимт эмчилгээ , хяналт

  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний резидентур эмч, сувилагчийн сургалт, практик дадлага тусламж эзэмшүүлэх

  • Яаралтай мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний 24 цагийн тасралтгүй тусламж үйлчилгээ

  • Амбулаторын болон дуран, комьпютер, онош зүйн тусламж үйлчилгээний мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламж

  • Мэдээгүйжүүлгийн дараах сэрээх өрөө

  • Мэдээгүйжүүлгийн аюулгүй байдал

  • Мөн сүүлийн үед судсан дотуурхи мэс засал, дурангийн шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ зэрэг мэдээгүйжүүлэг шаардагдах тусламж үйлчилгээний тоо нэмэгдэж байна.

Люксембургийн зүрхний төв, БНСУ, БНХАУ, Герман, Франц, Японы эмнэлэг болон их сургуулийн эмч нартай хамтран ажилладаг ба эмч сувилагч нарыг сургалтанд хамруулан мэдээгүйжүүлэг мэс заслын эмч нартай багаар ажилладаг.