Анх 1960 онд тус эмнэлэг нь 25 ортой анхны дотрын тасгийг шинээр нээн ажиллалуулж эхэлсэн бөгөөд уушиг-цусны эмгэг судлалын тасаг нь тус эмнэлэгийн дотрын ууган тасгуудын нэг төдийгүй түүхээс үзэхэд тус тасгаас дотрын бусад тасгууд мэргэжлийн чиглэлээр салбарлан гарсан түүхтэй.
Уушигны эмгэг судлалын тасаг нь анх 1963 онд их эмч Цэрэннадмид эрхлэгчтэйгээр хуучин больницод байх үед байгуулагджээ. Тус тасаг нь 1976 он хүртэл дотрын бүх өвчнийг хүлээн авч эмчилдэг байсан бөгөөд YI жилийн эхнээс төрөлжин уушиг, цусны өвчин эмгэгүүдийг хүлээн авч эмчлэх тасаг болон төрөлжсөн юм гэж эмнэлгийн түүхэнд тусгагдан үлдсэн байдаг. Тухайн үеийн АУДэСургуулийн үндсэн бааз тасгийн нэг болж байсан төдийгүй энэ тасагт доцент АУ-ны дэд эрдэмтэн Ц.Долгор , дэд эрдэмтэн Ч.Цэрэннадмид, Гэндэнжав нарын нэрт эмч, эрдэмтэд ажиллаж зөвлөж байсан тухай эмнэлгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдсэн байдаг.
5 жилийн эхний үеэс дотрын тасгууд төрөлжин нарийн мэргэжлийн тасгууд болон үйлчлэх болсон бөгөөд уушиг-цус, зүрх судас, элэг цөсний өвчнийг эмчлэх бие даасан тасгуудтай болсон байна.
Анхны тасгийн эрхлэгчээр ахмад эмч Цэрэннадмид, Ёндонжамц нар ажиллаж байсан бөгөөд тасаг цаашид улам өргөжин хөгжиж ахмад эмч Цэрэннадмид, Ц.Ёндонжамц, Ш.Халтар, Д. Сэржээ, Ш. Должин, Д.Янжин, Я.Цэнд, С.Наранцэцэг, Ц.Төмөр-Очир нар үе үеийн тасгийн эрхлэгчээр ажиллаж тасгаа хөгжүүлэх ажилд цаг заваа харамгүй зориулан ажилласаар иржээ. Мөн тус тасагт ахмад эмч Г.Баднаанямбуу, Ж.Саран, О.Мэдэхгүй, Туул, Д.Төмөр, П.Хандсүрэн, Ц.Цэрэнханд нарын олон арван мэргэжилдээ тэргүүний эмч нар ажиллаж залуу үеийн халамжлан, сургаж бэлтгэн уушиг судлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байсан билээ. Ялангуяа 1990-д оноос хойш тус тасагт ажиллаж мэргэшсэн залуу эмч нарыг мэргэшүүлж, төлөвшүүлж сургах ажилд тухайн үеийн тасгийн эрхлэгч С.Наранцэцэг, ахмад эмч Ц.Цэрэнханд, Д.Төмөр нар онцгой анхаарал тавьж ажилладаг байлаа. Тус тасагт олон гадаадын мэргэжилтнүүд ажиллаж зөвлөж байснаас В.Я.Бобылов, А.Н. Лаптев нарын ач гавъяаг мартах учиргүй билээ.
Уушги судлалын тасаг нь үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд, үр дүнтэй үзүүлэх
Монгол улсын Эрүүл мэндийн салбарт уушгины тэргүүлэх, лавлах зэрэглэлийн тасаг цаашилбал оношлогоо, эмчилгээний улсын лавлах төв болон ажиллах
Одоо тус тасаг нь 35 ортойгоор амьсгалын эрхтний эмгэгтэй хот, хөдөөгийн эмчлүүлэгчийг хүлээн авч 3-р шатлалын оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус тасаг нь зөвлөх эмч 4, их эмч 4, сувилагч 11, үйлчлэгч 1, нийт 21 хүний бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зөвлөх эмчээр МУ-ын “Ардын эмч”, АУ-ны доктор, профессор Ч.Цэрэннадмид, АУ-ны доктор, дэд профессор, Зөвлөх эмч Ц.Төмөр-Очир, Сүрьеэгийн зөвлөх эмч МУ-ын тэргүүлэх зэргийн эмч С.Энхтуяа, АУ-ны доктор, дэд профессор, ревматологийн зөвлөх эмч Д.Зулгэрэл багш хамтран ажиллаж байна.
АУ-ны доктор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор
1990 - 1996 онд АУИС-ийн Эмчилгээний анги төгссөн
1999 онд АУИС Дотрын мэргэжил олгох курс
2000-2002 онд ЭМШУИС-д дотрын резидентур “Дотрын эмч“
2003-2005 онд “Гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй настны амьдралын чанар“ сэдвээр Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан.
2006 онд Уушгины нарийн мэргэжил олгох курст суралцсан
2012 онд Солонгос улсын Seoul хотод Korea University Anam Hosital-д Уушгины мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
2013 онд Япон улсын Tokyo хотод Showa University Northern Yokohama Hospital-д Уушгины мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
2014 онд Тайван улсын Taipei хотод Taiwan National University Hospital-д Уушгины мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан
2010–оноос ЭМШУИС-ийн доктронтурын сургалтанд суралцаж, “Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үеийн эмчилгээний үр дүн, генийн полиморфизмын судалгаа“ сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг 2015 онд хамгаалсан
Д.Жавзан-Орлом - АШУ-ны магистр, Монгол улсын ахлах зэргийн эмч
М.Энхцэцэг - Анагаах ухааны магистр
Т.Оюунчимэг - Их эмч
Л.Хосбаяр - Анагаах ухааны магистр
Тус тасаг нь уушигны эмгэг судлалын чиглэлээр салбартаа тэргүүлэх зорилго тавин ажиллаж байгаа төдийгүй МУ-д анх удаа цээжний хэт авиан оношлогоо, эмчилгээний аргыг Тайвань улсын Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн туршлагаар нэвтрүүлэн ажиллаж байна. Тус тасгийн хамт олон 2005 онд “АСТМА” сургалтын бичил төв, 2009 онд “Эмчийн үзлэгийн стандарт өрөө”, “Эмчийн орчин үеийн стандарт ажлын өрөө, 2008 онд “Хүнд эмчлүүлэгчийн эрчимт эмчилгээний өрөө” амьсгалын дутагдалтай өвчтөнийг эмчлэх хүчилтөрөгч эмчилгээтэй 4 палат нээж ажиллуулсан, мөн гуурсан хоолойн уян дурангийн оношлогооны бронхолаважын арга, цээжний хэт авиан оношлогоо, эмчилгээний аргуудыг клиникт нэвтрүүлэн ажиллаж байна.
УЭСТасгийн сүүлийн жилүүдэд хийж гүйцэтгэсэн мэргэжлийн ач холбогдол бүхий ажлуудаас дурьдахад: