2000 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Эмнэлгийн даргын 37 тоот тушаалаар эрүүл мэндийн салбарт анх удаа сувилгаа эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг бий болгон анхны сувилгааны албыг байгуулж сувилгаа эрхэлсэн орлогч дарга , дотор, мэс засал хариуцсан 2 ерөнхий сувилагч нийт 3 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн.
2016 оны 05 дугаар сарын 20-ны Эмнэлгийн даргын А/17 тоот тушаалаар Сувилахуйн алба эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтний холбогдох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сувилахуйн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, хууль , тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сувилахуйн гардан үйлдлийн стандарт удирдамжийн хэрэгжилтийг мэргэжил арга зүйгээр хангах, чиглүүлэх ажлыг байгууллагын үндсэн зорилго, зорилт төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
Хүн амд үзүүлж буй сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн олон улсын жишигт хүргэх, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлэх сувилахуйн алба болох
Сувилахуйн тусламжийн чанарыг дээшлүүлж мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, сувилагч, тусгай мэргэжилтний хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад нэгдсэн удирдлагаар хангах, тэдний мэдлэг чадвар, хүний төлөө гэсэн хандлагыг дээшлүүлхэд оршино.
Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сувилахуйн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлж орчин үеийн ололтуудыг нотолгоонд суурилсан судалгаатай хослуулж сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэх
Албаны бүтэц: Албаны дарга - 1, Дотор мэдрэлийн тасаг хариуцсан арга зүйч - 1, Эрчимт эмчилгээ мэс заслын тасаг хариуцсан арга зүйч - 1, Сувилахуйн гардан үйлдлийн стандарт, тусгай мэргэжилтэн хариуцсан арга зүйч - 1 бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.
1988 он Говь-Алтай аймгийн АУДС-ийг төгссөн.
1988 - 1995 онд ГАА-ийн Тонхил сумын эмнэлэгт эх баригч, бага эмч
1995 -1999 онд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт ахлах сувилагч
1999 - 2010 онд тус эмнэлгийн Сувилгааны албанд ерөнхий сувилагч
2010-2015 онд сувилгааны албанд сувилахуйн арга зүйч
2012 онд ЭЗБДС-ийг төгссөн.
2015 оноос одоог хүртэл сувилахуйн албаны даргаар ажиллаж байна.
М.Долгоржав - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр, Ахлах зэрэгтэй
Я.Номин-Эрдэнэ - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн ухааны магистрант
Н.Отгонжаргал - Сувилахуйн арга зүйч, сувилахуйн бакалавр
Эмнэлгийн даргын А/45 тоот тушаалын дагуу Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.