2017 оны УРИА

Уламжлалт эмчилгээний тасаг

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Монголын Уламжлалт Анагаах Ухаан бол Энэтхэг, Төвд, Хятадын анагаах ухаантай эн чацуу хөгжиж ирсэн Дорно Дахины анагаах ухааны нэгэн их өв бөгөөд Монголчууд бид олон зууны турш энэхүү анагаах ухааныг өндөр түвшинд хөгжүүлэн ирсэн ба үүний баталгаа болох анагаах ухааны олон боть номыг бидний өвөг дээдэс бичин үлдээсэн нь уламжлалт анагаах ухаан хөгжих үндэс болсон юм. 1999 онд “Уламжлалт Анагаах Ухааныг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлого” батлагдаж тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв эмнэлэг анх удаа клиникийн эмнэлэгт Уламжлалт эмчилгээний тасгийг 1999 оны 12 сарын 17-нд зөвлөх эмч 1 (академич Н.Төмөрбаатар) 2 их эмч (тасгийн эрхлэгч, их эмч П.Базаррагчаа, их эмч Б.Бурмаа), 1 сувилагч (Д.Батцэцэг), 2 үйлчлэгч (Р.Хандаа, Ж.Уранчимэг), 20 ортойгоор үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус тасаг нь 70 гаруй нэр төрлийн монгол эм, бариа засал, хануур, төөнүүр, шивүүр, зүү, дэвтээлэг, туулга зэрэг 20 гаруй төрлийн заслын эмчилгээ хийдэг. Мөн тус эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд “Харвалтын төв” төслийг хэрэгжүүлж байгаатай уялдуулан тархи, нуруу нугасны мэс заслын дараах, тархины харвалтын дараах сэргээн засах эмчилгээг хийдэг. Ийнхүү тус тасаг нь монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх, таниулан сурталчлахад өөрийн зохих хувь нэмрээ оруулж, мэдрэлийн өвчнүүдийн дараах нөхөн сэргээх эмчилгээг төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллаж байна.

Одоо тус тасаг нь хэвтэн эмчлүүлэх 22 ортой, Анагаах ухааны доктор 1, АУ-ны магистр 2, тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч 3, Анагаах ухааны сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, Уламжлалт Анагаах ухааны сувилахуйн бакалавр сувилагч 6, үйлчлэгч 1, нийт 10 ажилтантай үүдэн эмнэлгийн болон хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Батсүх Бурмаа

Тасгийн эрхлэгч

АУ-ны доктор, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч

  • 1989-1995 УБ, АУДС Хүний их эмч

  • 1998 он УБ, УАШУТҮК Зүү төөнө заслын олгох

  • 1998 он УБ, АУДС АУ-ны магистр

  • 2002 он УБ, УАШУТҮК Зүү төөнө засал болон УАУ-ны дээшлүүлэх

  • 2004 он БНХАУ, Бээжин Зүү төөнө заслын дээшлүүлэх

  • 2008 он Австри, Венн эрүүл физиологи

  • 2010 он УБ, АШУИС АУ-ны доктор

  • 2012 он УБ, Мэрэгшсэн аудиторын холбоо Мэрэгшсэн дотоод аудитор

  • 2013 он Тайвань, ТҮИС, Сэргээн засах эмчилгээ

Эмч нар
  • Г.Раднаа - АУ-ны магистр, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч

  • Х.Булганчимэг - АУ-ны магистр, МУ-ын ахлах зэргийн эмч

Тасагт хийгдэж буй эмчилгээний жагсаалт:

  • Амирлуулах болон арилган үйлдэх уламжлалт эмийн эмчилгээ

  • Бүх биеийн болон хэсгийн бариа засал

  • Зүү төөнө заслын эмчилгээ, цахилгаан болон усан зүү

  • Соруулт (бумба, шивүүр) заслын эмчилгээ

  • Ороох болон дэвтээлэг заслын эмчилгээ

  • Хануур заслын эмчилгээ

  • Сэргээн засах хөдөлгөөн болон ахуй заслын дасгал эмчилгээ

  • Хийн дасгал эмчилгээ

  • Тайвшруулах сэтгэл заслын эмчилгээ

  • Цахилгаан төөнүүр болон массажны аппаратаар эмчлэх/p>

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаар ашигтай загварын гэрчилгээ 2, эрдэм шинжилгээний өгүүлэл 25, илтгэл 8, ном хоёрыг хэвлэн нийтлүүлсэн бөгөөд нийт 5 цөм болон суурь судалгааны төсөлт ажил хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • "Биологийн нас бие махбодын өвөрчлөлийн хамаарал”
  • “Биологийн насанд нөлөөлдөг генетик маркерийн судалгаа”
  • “Архаг пиелонефрит өвчний орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж, үр дүнг харьцуулан судлах нь”
  • "Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны нугалмын нугас ба нугасны ёзоор дарагдлын оношлогоо, мэс заслын эмчилгээний арга технологи нэвтрүүлэх нь”
  • “Жонш-5” найрлагын цэвэршилтийн дараах ясны сийрэгжилтийн хам шинж бүхий эмэгтэйчүүд болон чөмөгт ясны битүү хугаралтай хүмүүст үзүүлэх нөлөө” зэрэг болно.