Мэдрэлийн мэс заслын тасаг

Мэдрэлийн мэс заслын тасаг

Анх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын болон Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын хүндэт зөвлөх эмч Ж.Хайрулла БНСЧСУ-д (хуучин нэрээр) Мэдрэлийн мэс заслын чиглэлээр курст суралцаж ирээд 1966 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн оронд хүний гар хүршгүй эмзэг эрхтэн гэгдэж байсан уураг тархинд мэс засал хийж тархины хавдрыг амжилттай авснаар энэхүү алба гал голомтоо асаасан билээ. Ж.Хайруллагийн шууд удирдлагаар 1971 оны 5-р сарын 13-нд тус эмнэлгийн бүрэлдэхүүнд Мэдрэлийн мэс заслын анхны тасаг нээгдсэн түүхтэй.

1966-1970 оны үе.

Энэ үед манай орны Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн ганцхан эмч нь Ж.Хайрулла байсан бөгөөд хотын эмнэлгүүдийн мэс заслын тасгуудыг түшиглэн мэс заслууд хийж, улмаар энэ мэргэжилд эмч нарыг олж мэргэшүүлэх, уураг тархины хавдар, буглаа, бэтэг, төрөлхийн гажгуудыг оношлож, тархи нугасны мэс заслуудыг амжилттай хийж байлаа. Энэ үед вегетатив мэдрэлийн системд хийх мэс засал, ялангуяа гуурсан хоолойн багтрааг мэс заслаар амжилттай эмчилж, түүнийг Ж.Хайрулла эрдэм шинжилгээний ажлынхаа сэдэв болгон батлуулж, гуурсан хоолойн багтраа өвчний үед гломусэктоми мэс заслыг хийж, уушигны амьсгалын багтаамжийг хагалгааны өмнө хойно харьцуулан эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байлаа.

1971-1980 оны үе.

Үндэсний мэргэшсэн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнтэй болж бие даасан тасаг байгуулагдан, ЗХУ-ын мэргэжилтний оролцоотойгоор Мэдрэлийн мэс заслын орчин үеийн шинжилгээ, оношлогоо, мэс заслын эмчилгээний аргуудыг сурч эзэмшиж байсан үе юм. 1974 онд зөвлөх эмч Ж.Хайрулла АУ-ны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалсан бөгөөд оросын мэргэжилтэн Б.М.Рачков, зөвлөх эмч Ж.Хайрулла нарыг их эмч П.Дондов, Д.Жавзмаа, Б.Оюун, Л.Баяраа, н.Хуяг нар дагалдан суралцаж мэдрэлийн мэс заслын мэргэжилтэн гэсэн үнэмлэхийг гардан авсан. 1975 онд их эмч Ш.Болд ЗХУ-д клиник ординатурыг төгсч, 2 сувилагч мэдрэлийн мэс заслын сувилагчийн мэргэжлийг эзэмшсэнээс гадна тус тасгийн материаллаг бааз өргөжин эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх курсболонАнагаахын дээд сургуулийн ахлах ангийн оюутнуудад дадлагын хичээл, лекцийг зааж эхэлсэн юм. Их эмч А.Нота, Б.Батчулуун (1976-2014 он), Б.Эрдэнэ, Ш.Болд (1978-2012 он), Б.Ганбаатар, С.Лхагвасүрэн (1980 он) нар тус тасагт эмчээр,мэдрэлийн мэс заслын анхны сувилагч нь н.Сахьяа гэдэг хүн тус тус ажиллаж байв.

1981-1990 оны үе.

Мэргэжлийн эмч нар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж, эмч нар тусгай чиглэлээр бие даан мэргэшин ажиллаж, практик ажилдаа ангиографийн иж бүрэн төхөөрөмж, компьютерт томографийн аппарат ашиглан ажилласан үе. Энэ үед 2 эмч анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж (П.Дондов 1981 он, Б.Оюун 1985 он) нэг эмч ЗХУ-д (хуучин нэрээр) клиник ординатурт (Б.Батчулуун 1989 он) суралцаж төгссөн. Мэдрэлийн мэс заслын тасаг салбар улам хөгжиж эмч нар тусгай чиглэлээр бие даан ажилласан бөгөөд мэдрэлийн мэс заслын рентгены эмчээр Б.Оюун, их эмч П.Дондов эпилепсийн чиглэлээр, их эмч А.Нота тархины судасны эмгэгээр, их эмч Б.Батчулуун хүүхдийн мэс заслын чиглэлээр, их эмч Ш.Болд нуруу нугасны мэс заслын чиглэлээр, их эмч Б.Эрдэнэ нейроанестизиологийн чиглэлээр тус тус мэргэшин салбарлан ажиллаж байснаас гадна Х.Хусаян, Я.Сайнбуян нар (1985 он) их эмчээр ажиллах болсон. Энэ хугацаанд шинээр радикулитыг мэс заслаар эмчлэх, тархины гүн байрлалтай хавдрыг “хөргөлт–ерөнхий унтуулгатай”-гаар мэс заслаар эмчлэх, тархины судасны цүлхэн ба бусад эмгэгүүдийг мэс заслаар эмчлэх, харааны мэдрэлийн ба тархины суурь хэсгийн үрэвсэлт өвчнийг антибиотекийг артерийн судсаар хийж эмчлэх, эндоваскуляр эмчилгээнийарга, онош тодруулах веноспондилограф, эпидураграф, компьютерт томограф зэрэг шинжилгээг амжилттай нэвтрүүлэн ашиглаж байлаа.

1991-2005 оны үе.

Тус тасгийн ахмад үеийнхэн маань залгамж халаа залуу боловсон хүчин бэлтгэхэд анхаарч Л.Эрдэнэ-Очир (1990-2006) Ц.Энхбаяр (1992-2005), Л.Аваажигмэд, Д.Энхболд (1994-2014), Ц.Тугбаяр (2001-2014) зэрэг залуу эмч нарыг тасагтаа ажиллуулж мэргэшүүлсэн. Энэ хугацаанд тархи нуруу нугасны эмгэгийн бичил мэс заслын арга, дурангийн мэс заслын арга (эндоскоп), дуран авианы (микроскоп) тусламжтай хийх мэс заслын арга, ”Нурууны хиймэл нугалмай” эмчилгээний арга, “Өнчин тархины хавдрыг хамрын хөндийгөөр авах” мэс заслын арга, “Допплерографийн шинжилгээний арга” гэх мэт орчин үеийн дэвшилтэт аппарат тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулах болсон юм.

2005-2014 оны үе.

Энэ хугацаанд тус тасгийн хамт олны гадаад харилцаа өргөжин тэлж, практик үйл ажиллагаандаа орчин үеийн оношлогоо, эмчилгээний багаж төхөөрөмжийг ашигласнааруураг тархины болон нуруу нугасны эмгэгүүдийг оношлох, мэс заслын эмчилгээний арга техникүүд улам боловсронгуй болгосноор эмчлүүлэгчдэд үзүүлэх төрөлжсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээний чанарт бодитой ахиц гарсан юм. Тухайлбал ангиографийн компъютер томографийн орчин үеийн шинэ аппарат, мэс заслын микроскоп, мэс заслын бичил багаж хэрэгслүүд, зөөврийн рентген аппарат зэргийг дурьдаж болно. Мөн энэ хугацаанд залуу эмч нар Б.Батболд(2007-2014), С.Абай(2007-2014), С.Алтан-Очир(2007-2014), Б.Анар(2009-2014), Ш.Орхонтуул(2003-2014) нар сургуулиа төгсч тус тасагт ажиллаж байгаа бөгөөд урт богино хугацаагаар гадаад орнуудад суралцаж орчин үеийн эмчилгээний шинэ аргуудыг практикт нэвтрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна. Энэ хугацаанд тус тасгийн хамт олон нурууны дискийн ивэрхийг озон болон кортикостериодаар эмчилэх, микродискэктомия, тархины торлог бүрхэвчийн диссекци хийх, тархины уян дурангаар цусан бүлэнг соруулж авах, гурвалсан мэдрүүлийн өвдөлтийг мэс заслаар эмчлэх зэрэг аргуудыг практикт нэвтрүүлэн ажиллаж байна. Тус тасаг нь нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо эмчилгээнд 240 мянга гаруй хүн хамруулж42 гаруй мянган хүн хэвтүүлэн эмчилснээс гадна мэс заслын эмчилгээ 40 гаруй мянган хүнд хийсэн нь эмчилгээний үр дүн 92,9 хувь байна.

АЛСЫН ХАРАА:

“Үйлчлүүлэгч-төвтэй” мэдрэлийн мэс заслын хамгийн шилдэг тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн мэс заслын мэргэжилтнүүдийг урлагийн бүтээл болохуйц шилдэг техник технологийг ашиглах чадавхийг бүрдүүлэх нөхцлийг хангасан, мэдрэлий мэс заслын салбарын дэлхийн сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримталдаг үндэсний хэмжээний тэргүүлэх салбар болон хөгжих

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги нь ард иргэддээ дэлхийн түвшний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж, стандартын дагуу мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг хамгийн сүүлийн техник технологи ашиглан үр дүнтэй чанартай үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн улмаар нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад зорилго нь оршино. Мөн энэхүү зорилгын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй, анагаах ухааны нотолгоонд суурилсан, дэвшилтэт технологиор тэгш, хүртээмжтэй, чанартай, үр ашигтай үзүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Одоо тус тасаг нь 40 ортой, Академич–1, Анагаах ухааны доктор–2, Зөвлөх зэргийн эмч–1, Клиникийн профессор–7, Анагаах ухааны докторант–2, Анагаах ухааны магистр–3, тэргүүлэх зэргийн эмч–3 гэсэн бүрэлдхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус тасгийн хамт олны дотроос Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар–1, Төрийн соёрхолт, Ардын болон Хүний гавъяат эмч–2, Хүний гавъяат эмч–1, Төрийн соёрхолт–6 хүн төрөн гарсан билээ.

Лхамжав Аваажигмэд

Тасгийн эрхлэгч

Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Кл.профессор

Зөвлөх эмч нар

  • Б.Батчулуун (2014) - Монгол улсын төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч, зөвлөх зэргийн эмч, захиргааны болон мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор

Зөвлөх эмч нар

Х.Хусаян, Хүний гавъяат эмч, клиникийн профессор

Ажилласан байдал:

  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг - 2020 оноос өнөөг хүртэл, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч
  • Мэдрэлийн мэс заслыг хөгжүүлэх сан- 2020 оноос өнөөг хүртэл, Тэргүүн
  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг - 2020 оноос өнөөг хүртэл, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч
  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг - 2000-2020 он, Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч
  • П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг - 1985-2020 он, Мэдрэлийн мэс заслын эмч
  • Улсын Клиникийн нэгдүгээр төв эмнэлэг - 1984-1985 он, Мэс заслын эмч

Шагнуулсан байдал:

  • ЭМЯ-ны жуух бичиг - 1990 он
  • Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан - 2000 он
  • Алтан гадас одон - 2008 он
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон - 2012
  • Монгол Улсын Хүний гавьяат эмч - 2017

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

  • Мэс заслын эмчийн мэргэжил олгох курс - Монгол Улс, 1985 он
  • Мэдрэлийн мэс заслын эмчийн мэргэжил олгох урт хугацааны курс - Монгол Улс, 1986 он
  • Хүүхдийн Мэдрэлийн мэс засал - Бүгд Найрамдах Чех Улс, 1992 он
  • Тархины дурангийн мэс засал - ХБНГУ /Герман Улс/, 1997 он
  • Мэдрэлийн мэс засал - Израйл Улс, 1998 он
  • Мэдрэлийн мэс заслын арга, техник - АНУ, 2003 он
  • Мэдрэлийн мэс засал - Австри Улс, 2004 он
  • Мэдрэлийн мэс заслын оношилгооны шинэ технологи - Австрали Улс, 2016 он
  • Тархины дурангийн мэс засал - Япон Улс, 2018 он
  • Доплерографи, Ультрасонографи - Монгол Улс, 2023 он

Зөвлөх эмч нар

  • Б.Оюун – Төрийн соёрхолт, АУ-ны доктор, Клиникийн профессор

Эмч нар
  • Д.Энхболд – Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Докторант

  • С.Абай – Мэдрэлийн мэс заслын их эмч, Анагаах ухааны магистрант

  • Б.Батболд - Мэдрэлийн мэс заслын их эмч, Анагаах ухааны магистр

  • Ш.Орхонтуул - Мэдрэлийн мэс заслын их эмч, Анагаах ухааны магистр

  • Х.Жан – Мэдрэлийн мэс заслын их эмч

  • Ж.Батзаяа – Мэдрэлийн мэс заслын их эмч

  • Г.Золбаяр – Мэдрэлийн мэс заслын их эмч

  • Д.Оюунцэцэг – Мэдрэлийн мэс заслын их эмч

Өнөөдөр тус тасгийн хамт олон дараах үйл ажиллагааг явуулж байна. Үүнд:

  • Тархины болон нуруу нугасны хавдар авах мэс засал

  • Тархинд цус харвах үеийн мэс засал

  • Тархины судасны цүлхэнд хавчаар тавих мэс засал

  • Тархины судасны эмгэг сүлжээрлийг авах мэс засал

  • Тархины цус хомсролын мэс засал

  • Тархины буглаа болон бэтэг авах мэс засал

  • Хүзүү, сээр, бүсэлхий нурууны нугалам хоорондох мөгөөрсний иврэлтийг авах, хиймэл жийргэвч суулгах болон нугалам бэхлэх мэс засал

  • Гурвалсан мэдрүүлийн өвдөлтийг арилгах мэс засал

  • Өнчин тархины хавдарыг хамрын хөндийгөөр дурангаар

  • Хүүхдийн тархи, нуруу, нугасны төрөлхийн ивэрхийн мэс засал

  • Хүүхдийн тархины усжилт, тархины ясжилтийн үеийн мэс засал

  • Эпилепсийн мэс засал

  • "Хүүхдийн тархины саа" эмгэгийн үеийн булчингийн чангарал суллах ризотомийн мэс засал

Тус тасгийн хамт олон 110 гаруй нэр төрлийн оношлогоо эмчилгээний аргыг практикт нэвтрүүлж ажиллаж байгаагаас гадна 410 гаруй илтгэл, өгүүлэл, 38 ашигтай загварын гэрчилгээ, 16 шинэ бүтээлийн патент авсан.