Ерөнхий мэс заслын тасаг

Ерөнхий мэс заслын тасаг

Ерөнхий мэс заслын тасаг нь зөвлөх эмч-1, мэс заслын эмч-8, сувилагч-33 ажиллаж, ерөнхий мэс засал, цээж хэвлийн хөндийн мэс засал, бөөрний мэс заслын чиглэлийн тусламж үйлчилгээг яаралтай ба төлөвлөгөөт журмаар үзүүлж, жилд дунджаар 1500-2000 мэс засал хийгдэж байна. Гуравдах шатлалын мэс заслын тусламжийг элэг цөс, уушги, бамбай булчирхай, нойр булчирхайн үрэвслийн мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ясны мэс засал, бөөр, шээсний замын мэс заслын чиглэлээр үзүүлж байна. Мөн “Minimally Invasive” буюу хөнөөл хамгийн багатай, эмчлүүлэгчид гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслын аргаар элэг, цөс, нойр булчирхай болон өрцний ивэрхий, цавины ивэрхий, элэг, уушигны идээт өвчнүүд, уушгины бэтэг, уйланхайн мэс засал, цээж хэвлийн симпатэктомия, VATS зэрэг цээж, хэвлийн хөндийн мэс заслуудыг хийж байна. Нойр булчирхайн үхжилт үрэвслийн мэс заслын шинэ аргыг нэвтрүүлснээр эндэгдэлийг улсын дунджаас эрс бууруулж чадсан. Мөн шулуун гэдэсний мэс заслын орчин үеийн аргуудыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Гадаад харилцаа ч энэ хирээр хөгжиж, манай эмч нар Франц, БНСУ, БНХАУ, ОХУ, Тайвань, Швейцарь эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээд байна.

Ерөнхий мэс заслын тасаг нь зөвлөх эмч-1, мэс заслын эмч-8, сувилагч-33 ажиллаж, ерөнхий мэс заслын болон бөөрний мэс заслын чиглэлийн тусламж үйлчилгээг яаралтай ба төлөвлөгөөт журмаар үзүүлж, жилд дунджаар 1500-2000 мэс засал хийгдэж байна

Цогт Лочин

Тасгийн эрхлэгч
Эмч нар
  • Б.Алтангэрэл - АУ-ны магистр, клиникийн профессор

  • Б.Болормаа - АУ-ны магистр

  • Ц.Лочин - АУ-ны докторант

  • Ж.Хуягбаатар - АУ-ны докторант

  • Б.Батдэлгэр - АУ-ны магистрант

  • Ч.Чулуунцэцэг - АУ-ны магистрант

  • С.Алтанхуяг - мэс заслын эмч

 

Сувилагч нар

 

Манай ЕМЗТасаг нь ахлах сувилагч-1, менежер сувилагч-1, мэс заслын сувилагч-9, боолтын сувилагч-2, хагалгааны дараах эрчимт эмчилгээний сувилагч-8, тасгийн сувилагч-11, туслах сувилагч-1 гэсэн бүтэц зохион байгуулалттай үйлчлүүлэгчдэд мэс засас, мэс заслын өмнөх болон дараах, эрчимт эмчилгээ гэсэн чиглэлээр сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • Ц.Намдагдорж - 2015 оны эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, МУ-ын ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч

  • Ц.Наранцэцэг - 2016 оны эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, МУ-ын ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч

  • В.Дариймаа - МУ-ын ахлах зэрэгтэй, боолтын сувилагч

  • М.Гэрэлтуяа - МУ-ын тэргүүлэх зэрэгтэй, сувилахуйн бакалавр

  • Ү.Тэгшжаргал - МУ-ын тэргүүлэх зэрэгтэй, эрчимт эмчилгээний сувилагч

  • Б.Мөнхсайхан - МУ-ын ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч

  • М.Нэргүй - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн бакалавр, мэс заслын сувилагч

  • Н.Уртнасан - МУ-ын ахлах зэрэгтэй, эрчимт эмчилгээний сувилагч

  • Б.Зул-Очир - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн магистрант, эрчимт эмчилгээний сувилагч

  • Ч.Мөнхзаяа - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн бакалавр, мэс заслын сувилагч

  • Л.Энхжаргал - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн бакалавр

  • Б.Болормаа - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн бакалавр

  • Ц.Энхтүвшин - МУ-ын ахлах зэрэгтэй, сувилахуйн бакалавр

  • Л.Жавзмаа - МУ-ын ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч

  • Ж.Оюунгэрэл - МУ-ын ахлах зэрэгтэй, мэс заслын сувилагч

  • С.Цэндсүрэн - сувилахуйн бакалавр

  • Д.Наранчимэг - сувилахуйн бакалавр

  • Ж.Сарангэрэл - сувилахуйн бакалавр

  • Т.Байгалмаа - эрчимт эмчилгээний сувилагч

  • Ж.Мөнхцацрал - эрчимт эмчилгээний сувилагч

  • М.Буянтөгс - мэс заслын сувилагч

  • А.Жамбалсүрэн - мэс заслын сувилагч

  • С.Дэлгэрмаа - сувилахуйн бакалавр

  • Г.Оюунчимэг - сувилахуйн бакалавр

  • Б.Оюун-Эрдэнэ - сувилахуйн бакалавр

  • Д.Ганчимэг - мэс заслын эмч

  • О.Бямбаа - мэс заслын эмч

  • Ч.Отгончимэг - сувилахуйн бакалавр

  • Ж.Энхзул - эрчимт эмчилгээний сувилагч

  • Р.Мөнхцэцэг - сувилахуйн бакалавр

  • Б.Баярсайхан - эрчимт эмчилгээний сувилагч

  • М.Оюунчимэг - сувилахуйн бакалавр

Гуравдах шатлалын мэс заслын тусламжийг элэг цөс, уушги, бамбай булчирхай, нойр булчирхайн үрэвслийн мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ясны мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд тэргүүлэх мэс заслуудыг хийж байна. “Minimally Invasive” буюу хөнөөл хамгийн багатай, эмчлүүлэгчид гарч болзошгүй эрсдэлийг бууруулсан орчин үеийн арга техник болох дурангийн мэс заслын аргаар элэг, цөс, нойр булчирхай болон өрцний ивэрхий, цавины ивэрхий, элэг, уушгины бэтэг, уйланхайн мэс засал, симпатэктомия, VATS зэрэг цээж, хэвлийн хөндийн мэс заслуудыг хийж байна. Нойр булчирхайн үхжилт үрэвслийн мэс заслын шинэ аргыг нэвтрүүлснээр эндэгдэлийг улсын дунджаас эрс бууруулж чадсан. Мөн шулуун гэдэсний мэс заслын орчин үеийн аргуудыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Мэс заслын өвчний оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

  • Элэг, цөсний замын мэс засал

  • Ходоод, гэдэсний замын мэс засал

  • Дотоод шүүрлийн булчирхайн мэс засал

  • Цээжний хөндийн мэс засал (уушги, плевр, голтын)

  • Ясны идээт үрэвслийн үеийн мэс засал

  • Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал

  • Бөөр, шээсний замын мэс засал

  • Яаралтай мэс засал

  • Цээж, хэвлийн дурангийн мэс засал

  • Нойр булчирхайн мэс засал эмчилгээ

Манай тасгийн хамт олон эмчилгээ оношилгооны стандарт, удирдамж 10 гаруйг боловсруулан, шинэ бүтээлийн патент 25, оновчтой санал 46 нэвтрүүлж, гэрчилгээ авсан. Тасгийн эмч, профессорууд гадаадын хэвлэлд 10 гаруй илтгэл өгүүлэл нийтлүүлж олон улсын хуралд илтгэл тавьсан. Нийтдээ ном сурах бичиг 13 гадаад дотоодын илтгэл, өгүүлэл 500 гаруйг бичиж нийтлүүлсэн. 2003 онд Монголын мэс засалчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан ба олон улсын хурал симфозиумыг 10 гаруй удаа амжилттай зохион байгуулсан. Мөн төгсөлтийн дараах мэс заслын эмчийн мэргэжил олгох сургалтын үйл ажиллагааг бие даан явуулж байна. Нийтдээ ном сурах бичиг 13 гадаад дотоодын илтгэл, өгүүлэл 500 гаруйг бичиж нийтлүүлсэн. Үүнд:

  • “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношлогоог боловсронгуй болгох нь” нэг сэдэвт бүтээл. 2013 он. Д.Эрдэнэболд, Г.Баяраа
  • Нойр булчирхайн цочмог үрэвсэл. УБ 2014 Ц.Лочин, Г.Баяраа, Б.Алтангэрэл
  • Нойр булчирхайн үхжилт үрэвслийн мэс засал эмчилгээний асуудалд нэг сэдэвт бүтээл. УБ 2014 он, Ц.Лочин, Г.Баяраа, Ц.Бадамсэд
  • Мэс заслын оёдолд нэг сэдэвт бүтээл. УБ 2015 он. Ц.Лочин, Г.Баяраа