2017 оны УРИА

Чих хамар хоолойн мэс заслын тасаг

ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСАГ

Тус тасаг нь анх 1954 оны 9-р сарын 12-нд ШТЭ үүсгэн байгуулагдахад 15 ортой байгуулагдсан. ШТЭ шинэ байранд шилжин байршсанаас хойш 1986 оны 09.16-нд Ж.Цэвээнжав 25 ортой, 2 эмч, 6 сувилагч, 4 асрагчийн орон тоо бүхий чих, хамар, хоолойн мэс заслын тасаг байгуулан, тасгийн эрхлэгчээр ажиллаж байв.

ЗОРИЛТ

Хамрын гоо сайхны мэс заслын технологийг улам сайжруулж, дурангийн мэс заслын орчин үеийн арга технологийг өөрийн оронд хөгжүүлэх болон монголд анхны отоневролог эмчийг мэргэшүүлэн ажиллуулах

Одоо тус тасаг нь 20 ортой, 6 эмч, 1 ахлах сувилагч, 9 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөх эмчээр АУ-ны доктор, дэд профессор Э.Жаргалхүү ажиллаж байна.

С.Бямбасүрэн

Тасгийн эрхлэгч

МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр, клиникийн профессор

  • 1994 онд Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангийг Их эмч мэргэжлээр төгссөн.

  • 1996 онд чих, хамар, хоолойн эмчийн мэргэжил олгох курс

  • 2002 онд чих, хамар, хоолойн резидентурт суралцсан.

  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн анагаах ухааны их сургуульд 3 сарын хамрын дурангийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх курс

Эмч нар
  • Э.Жаргалхүү - Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор

  • С Мөнхмөрөн - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Ш.Оюунтуяа - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Д.Оюунзул - Ахлах зэргийн эмч, АУ-ны магистрант

  • Э.Төрмөнх - АУ-ны магистрант

  • И.Батчулуун - АУ-ны магистрант

Сувилагч нар
  • Ө.Тунгалаг - Тэргүүлэх зэргийн сувилагч, ахлах сувилагч

  • Ц.Жавзанпагма - МУ-ын ахлах зэргийн сувилагч/p>

  • Ц.Энхтүвшин - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Г.Лянхуацэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Ц.Батцэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • Ж.Мөнхцэцэг - МУ-ын ахлах зэргийн сувилагч

  • С.Оргилмаа - мэс заслын сувилагч

  • С.Эрдэнэцэцэг - мэс заслын сувилагч

  • Ч.Мөнхцэцэг

  • Цэцэгжаргал

Чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж, яаралтай тусламжийг нийслэлийн хэмжээнд хүргэж байна.

  • 2002 оноос элхэг зажуурын хөндийг дурангийн аргаар нээж цэвэрлэх мэс заслыг (FESS) анх удаа хийж эхэлсэн.

  • 2003 оноос таславч тайрах мэс заслыг шинэ аргаар хийж эхэлсэн.

  • 2010 оноос хамрын гоо сайхны мэс заслуудыг хамгийн сүүлийн үеийн аргаар өндөр үр дүнтэй хийж байна.

  • 2012 оноос хамрын нуруу ясыг хавирганы мөгөөрсөөр өндөрлөх мэс заслыг анх удаа хийж эхэлсэн.

  • 2014 онд БНСУ-ын чихний мэс заслын микроскоп болон Герман улсад үйлдвэрлэсэн яс өрөмдөгч аппараттай болсон ба үүнээс хойш чихний хэнгэрэг нөхөх болон цэвэрлэх өргөтгөсөн мэс заслыг амжилттай, өндөр үр дүнтэй хийж байна.

  • 2015 оноос хамрын унжууг засах, чихний дэлдэнг засах зэрэг хагалгаануудыг хамгийн сүүлийн үеийн шинэ арга технологиор хийж байгаа нь үр дүнтэй болсон.

  • 2013 онд амбулаторит, 2016 онд тасгийн үзлэг, боолтын өрөөнд дуран бүхий үзлэг, оношлогоо, эмчилгээний иж бүрдэл аппараттай болсоноор оношилгоо, эмчилгээний чанар улам сайжирсан.

  • Мөн сүүлийн үед судсан дотуурхи мэс засал, дурангийн шинжилгээ, компьютер томографийн шинжилгээ зэрэг мэдээгүйжүүлэг шаардагдах тусламж үйлчилгээний тоо нэмэгдэж байна.

Тус тасгийн эмч, сувилагч нар жил бүр зохиогддог онол практикийн бага хурлуудад тогтмол илтгэлүүд хэлэлцүүлдэг ба дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл, ховор тохиолдлын материал хэвлүүлдэг.