Эмнэлгийн халдвараас сэргийлэх хяналтын алба

ЭМНЭЛГИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН АЛБА

Нян судлалын лаборатори

Тус лаборатори нь өвчин эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний хяналт, халдвар хамгааллын үйл ажиллагааны үр дүн зэрэг үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ өгөх шаардлагатай шинжилгээг хийж ажилладаг. Өдөрт дунджаар 20-30 нэр төрлийн 80-100 нян судлалын шинжилгээ; Жилд дунджаар 17200-18000 орчим нян судлалын шинжилгээ хийгддэг.

Төвлөрсөн ариутгалын нэгж

Тус нэгж нь нийт 23 тасаг, албаны мэс засал болон оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэх багаж, хэрэгслэл, эд материалыг стандартын дагуу угааж, халдваргүйтгэн багцлан савлах, ариутгал хийх, мэс засал, боолтын шарик, сальфетик, тарилгын талбайн хөвөн бөмбөлөг зэргийг бэлтгэн багцлан ариутгах үйл ажиллагааг гүйцэтгэн ажилладаг. Жилд дунджаар 109.000 гаруй мэс заслын багаж, халад даавуу, эд хэрэгслэл, 9.200 гаруй жижиг мэс ажилбарын ороох боох материалын багцыг бэлтгэн тус тус ариутгадаг.

Угаалгын нэгж

Тус угаалгын хэсэг эмнэлгийн хэмжээнд хэрэглэгддэг мэс заслын халад, даавуу, цагаан хэрэглэл бүхий материалыг угааж, ариутган индүүдэж, тааг нэгжид нь түгээлт хийн ажилладаг. Өдөрт дунджаар 500 орчим мэс заслын хувцас хэрэгслэл, хагалгааны даавуу, материалыг; Жилд дунджаар 500.000 орчим мэс заслын хувцас хэрэгсэл, хагалгааны даавуу, материалыг тус тус угааж цэвэрлэх ажлыг гүйцэтгэдэг.

Эрүүл мэндийн сайдын А/296 тоот тушаалын хүрээнд 2021 онд гемодиализ эмчилгээнд ордог иргэдэд Файзер вакцины I тун 431, II тун 410 буюу нийт 841 иргэнд, Астразенека үйлдвэрийн Ковишилд вакцинаар тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг I тунд 1130, II тунд 1079, III тунд 797 буюу нийт 3006 ажилтан хамруулсан.

2021 онд ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Сургалт хөгжил, хамтын ажиллагааны албатай хамтран сувилагч болон эмнэлгийн соёл үйлчилгээний албаны 283 ажилтнуудад 4 удаагийн давтамжтай сургалт хийсэн.

2021 онд Ковидын тусгаарлан эмчлэх U1,2,3 тасгуудад ажиллах эмч ажилчдад улаан, шар, ногоон бүсэд баримтлах зарчим, халдвар хамгааллын хувцас өмсөх тайлах сургалтыг давхардсан тоогоор 4181 эмч эмнэлгийн мэргэжилтэнд 59 удаагийн дадлага сургалтыг орсон.

2021 онд 9330 хэвтэн эмчлүүлэгч, сахиурт PCR шинжилгээг тогтмол авч, тусгаарлан шинжилгээний хариунд хяналт тавин ажиллаж, тасаг нэгжид илэрсэн 140 тохиолдлыг тусгаарлан PCR, түргэвчилсэн тест ашиглан, эмнэлзүйд үндэслэн тасгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлж, COVID-19 тусгаарлан эмчлэх U1,2,3 тасагт шилжүүлж, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж хэвшин ажиллалаа.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран эмнэлгийн ажилчдаас нэг дэх болон дөрөв дэх өдрүүдэд тус бүр 60, нийт 9324 PCR шинжилгээ авч, 420 батлагдсан тохиолдлын хавьтлыг тодорхойлон тусгаарласан.

2021 онд нийт 59.918 удаа голомтын халдваргүйжүүлэлт ба агаарын ариутгал хийж гүйцэтгэн ажиллав.

Ариутгалын нэгж нь ковидын тусгаарлан эмчлэх U1,2,3 тасгаас 7.800 ширхэг эмнэлгийн багаж, иж бүрдэл хүлээн авч ариутгасан ажиллав.

Хог хаягдал, угаалгын нэгж нь 2021 онд ковидын тусгаарлан эмчлэх U1,2,3 тасгаас 15.026 ширхэг цагаан хэрэглэл, халдвартай хог хаягдал 13.400 ширхэгийг хүлээн авч ажиллав.

2021 онд БЗД-ийн 132, 79 болон СХД-ийн 67, 63, 9 дүгээр сургуулиудын PCR шинжилгээний багт ажиллаж 10000 гаруй хүнээс сорьц цуглуулан мөн ХӨСҮТ, НЭМҮТ, УХТЭ-т сорьц зөөвөрлөн ажилласан.