2017 оны УРИА

Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг

Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг

Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг нь орчин үеийн техник технилоги бүхий эмчилгээний аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдаж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний нарийн мэрэгжлийн мэрэгшсэн эмч, сувилагчийн баг нотолгоонд суурилсан эрчимт эмчилгээ, сувилахуйн чадварлаг тусламжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЗОРИЛГО

Дэлхийн анагаах ухааны сүүлийн үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ажиллах зарчмыг баримтлан залгамж халааг уламжлуулж, эмч сувилагч мэргэжилтэн нарын мэдлэг, чадварыг хөгжүүлэн эрчимт эмчилгээ, амь тэнсэн үеийн тусламжийг эмчлүүлэгч бүрийн хэрэгцээнд нийцсэн чанартай, аюулгүй, тусламж үйлчилгээг эрсдэлгүй, ээлтэй орчинд, үр дүнтэй үзүүлэх

Тус тасагт хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор О.Сүхбаатар зөвлөх эмчээр ажиллаж байгаа ба клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ганбаатар. Д.Ичинхорлоо, ахлах зэргийн эмч Ш.Энх-Амгалан, П.Уугантуяа, анагаах ухааны магистр, магистрант Д.Цагаан, М.Пүрэвцэрэн, Т.Эрдэнэчимэг, Б.Дэмбэрэлмаа, С.Энхсайхан, Б.Энхбаатар, Э.Гэрэлтуяа болон бакалавр дипломтой 30 сувилагчийн бүрэлдхүүнтэй баг хамт олон эрчимт эмчилгээний тусламж үзүүлж байна.

Ж.Ганбаатар

Тасгийн эрхлэгч

Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч

  • ....................................

  • .......................................

Эмч нар
  • О.Сүхбаатар - Зөвлөх эмч, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор

  • Д.Ичинхорлоо - Тэргүүлэх зэргийн эмч

  • Ш.Энх-Амгалан - ахлах зэргийн эмч

  • П.Уугантуяа - Анагаах ухааны магистр

  • Д.Цагаан - магистрант

  • М.Пүрэвцэрэн - Эрчимт эмчилгээний их эмч

  • Т.Эрдэнэчимэг - Эрчимт эмчилгээний их эмч

  • Б.Дэмбэрэлмаа - Эрчимт эмчилгээний их эмч

  • С.Энхсайхан - Эрчимт эмчилгээний их эмч

  • Б.Энхбаатар - Эрчимт эмчилгээний их эмч

  • Э.Гэрэлтуяа - Эрчимт эмчилгээний их эмч

Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг нь орчин үеийн техник технилоги бүхий эмчилгээний аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангагдаж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний нарийн мэрэгжлийн мэрэгшсэн эмч, сувилагчийн баг нотолгоонд суурилсан эрчимт эмчилгээ, сувилахуйн чадварлаг тусламжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Үгдэрсэн үжил, үжлийн шокийн оношлогоо, эрт үед зорилгод чиглэсэн тусламж, эрчимт эмчилгээ

  • Бөөрний цочмог дутагдал, архаг дутагдлын хүндрэлийн үеийн эмчилгээ

  • Хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг, түүний хүндрэлүүдийн оношлогоо, эрчимт эмчилгээ

  • Цус эргэлтийн шалтгаантай шокууд, зүрхний цочмог шигдээс, зүрх судасны цочмог, архаг дутагдлын оношлогоо, эмчилгээ

  • Төрөл бүрийн шалтгаантай ухаангүй байдал, тархины харвалтын үеийн амь тэнссэн үеийн оношлогоо, тусламж, эрчимт эмчилгээ

  • Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн хүндэрсэн тогтворгүй үеийн эмчилгээ

  • Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үеийн амьсгал дэмжих эрчимт эмчилгээ

Эрхтэн системийн дутагдлууд, шок, ком, амь тэнссэн үед байнгын бэлэн байдалд 24 цагийн үйл ажиллагаатай клиник лавлагаа лаборатори, компьютер томограф, рентген, эхосонограф, дурангийн оношлогоо зэрэг орчин үеийн өндөр хүчин чадал бүхий оношлогооны тоног төхөөрөмжинд түшиглэн хүнд өвчтөний оношлогоог цаг алдалгүй шуурхай шийдэж, эмчилгээ, эмнэлгийн тусламжийг бусад мэргэшсэн мэргэжилтэн, мэргэжлийн үйл ажиллагааг уялдуулан цогцоор нь шийдэж эмчлүүлэгчийн хяналт эмчилгээнд дараах тоног төхөөрөмжийг ашиглан ажиллаж байна.

  • Эмчлүүлэгчдэд ээлтэй, олон төрлөөр хэлбэржих боломжтой автомат ажиллагаатай өвчтөний холголт цооролтоос хамгаалах гудас бүхий бэртэл гэмтэл, халдвараас хамгаалсан аюулгүй байдлыг хангасан ор

  • Эмчлүүлэгчийн зүрхний хэмнэл, артерын даралт, төвийн вений даралт, амьсгалын байдал, цусны хүчилтөрөгчийн хангамж, биеийн халууны үзүүлэлтийг өндөр мэдрэгээр хянаж, аюултай байдлын дохиололтой хяналтын систем бүхий эрчимт эмчилгээний хяналтын монитор

  • Амьсгалын зохиомол дэмжлэг шаардлагатай эмчлүүлэгчийн амьсгалын байдалд тохирсон олон төрлийн дэгээр ажиллах, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан амьсгалын аппарат

  • Эмчлүүлэгчид нэмэлтээр өгөх хүчилтөрөгчийг чийгшүүлж урсгал хэмжигчээр дамжуулах хүчилтөрөгчийн нэгдсэн систем

  • Биеийн байдал болон цус эргэлтийн байдал тогтворгүй олон эрхтэний дутагдалтай уушиг хавагнасан, зүрх болон бөөрний үйл ажиллагааны дутагдалтай маш хүнд эмчлүүлэгчидэд хийхэд тохиромжтой үргэлжилсэн байдлаар бөөр орлуулах эмчилгээ хийх машин

  • Шахсан агаар, соруулгын вакум систем бүхий нэгдсэн хийн системийн хангамж

  • Эрчимт эмчилгээнд ашиглагдах эм бэлдмэлийн тун, хэмжээг нарийн хувиарлалтайгаар тасралтгүй хийх програмчлалтай, аюулгүй байдлын дохиололтой автомат шахуургын аппарат

  • Зүрх судасны хүнд хэлбэрийн дутагдал, шокийн үед хэрэглэгдэх зүрхний агших чадварыг дээшлүүлэх механик дэмжлэгийн аппарат болох аортын баллон памп

  • Эмчлүүлэгчийн биеийн байдлын дүгнэлт, оношлогоог зөөвөрлөх эрсдэлд оруулахгүй, цаг алдалгүй түргэн шуурхай орны дэргэд хийхэд зориулагдсан зөөврийн зүрхний эхограф, эхосонограф, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, рентген зургын аппаратаар тоноглогдсон