Мэдрэл судлалын тасаг

Мэдрэл судлалын тасаг

Тус тасаг нь 1964 оны 10 сарын 14-нд одоогийн П.Н.Шастины төв эмнэлгийн харъяанд “Голын больниц” хэмээн нэрлэгддэг Туул голын хойд хөвөөнөө аж үйлдвэрийн комбинатын баруун талд байрлах дан жижиг цагаан байшинд анх бие даасан тасаг болж 60 ортой, 3 эмч, 4 сувилагч, 4 асрагч бүхий 17 ажиллагсадтай ажиллаж эхэлжээ. Тасгийн анхны эрхлэгчээр Х.Цэвэлээ, ординатор эмчээр Мягмарсүрэн, Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1965 оны үерийн үед Гандангийн хүүхдийн больницад нүүн очиж, 1968 онд бөөрний тасагтай хамт галын депогийн зүүн талд хүнсний дэлгүүрийн дээд талд, хэвлэх үйлдвэрийн байранд /төв музейн ар талд/ нүүн орсон. Улмаар 1970 онд музейн ар талын цэцэрлэгийн 2 давхар байранд дотрын тасагтай хамт 70 ортой ажиллаж байгаад, 1985 онд одоогийн төв байрнаа 50-ортойгоор шилжиж ирсэн. 1999 оноос 55 ортой, 2000 оноос 45 ортой, 2003 -2013 он хүртэл 40 ортой ажиллаж байгаад, 2014 оны 1 сараас 35 ортой тус тус үйл ажиллагаагаа явуулж байна. Эдүгээ мэдрэл судлалын чиглэлээр улсын хэмжээнд лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлдэг төв болтлоо өргөжин хөгжиж байгаа ба тус тасгаас Улсын анхны Харвалтын тасаг ДЭМБ, МСС-ын дэмжлэгтэйгээр 2013 оны 11 дүгээр сард 20 ортой бие даасан тасаг /А” хэсэг–харвалтын эрчимт эмчилгээний хэсэг, Б” хэсэг-эрчимтийн дараах хэсэг/ болон салбарлан хөгжиж үйл ажиллагаа явуулж байна.

Мэдрэлийн тасаг нь Монголын мэдрэл судлалыг үндэслэгч, мэдрэлийн анхны мэргэжилтэн, эрдэмтэн, тасгийн анхны зөвлөх эмч Г.Лодон багшийн санаачлагаар үүсгэн байгуулагдаж, байгуулагдсан цагаасаа мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны гол төв болж 1965 оноос анх мэдрэлийн албаны ууган багш нарын нэг доцент Д.Равдандорж эрдэм шинжилгээ судалгааныхаа ажлыг эхлүүлж байсан. Мөн тархины харвалттай өвчтөний эмчилгээ үйлчилгээ, түргэн тусламжийг сайжруулах зорилгоор тус тасгийн эмч нар 103 буюу яаралтай түргэн тусламжийн төвтэй хамтран ажиллаж, энэ үүргийг манай тасгийн эмч Ж.Гэрэл анхлан гүйцэтгэж, хожим нь өнөөгийн инсульт-бригад болон өргөжсөн.

Одоогийн зөвлөх эмч Д.Баасанжав нь 1970-аад оноос ЭЭГ-ийн шинжилгээг нэвтрүүлж, “Тархины судасны өвчний зарим хэлбэрийг судлахад тархины цахилгаан идэвхижлийн тооны илэрхийлэлийн холбогдол” сэдвээр 1973 онд Москва хотноо АУ-ны докторын зэргийг хамгаалж эмнэл зүйн практикт тархины цахилгаан бичлэгийн аргыг өргөн нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн. 1982 онд Абденбай даргын тушаалаар тус эмнэлгийн мэдрэлийн тасгийн харьяанд ЭЭГ-ийн анхны кабинет байгуулагдаж, анхны мэргэшсэн эмчээр нь Р.Сувд эмч 2005 он хүртэл ажиллаж байхдаа “Электроэнцефалографын шинжилгээг клиникийн эмнэлгийн кабинетийн хэмжээнд зохион байгуулж нэвтрүүлэх арга нэртэй тэргүүн туршлага, шинжлэх ухаан техникийн ололтыг санаачлан ажиллаж манай улсын эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлсэн нь чухал ач холбогдолтой зүйл болж ЭХЯ-аас олгосон “Анх санаачлан нэвтрүүлэгч” –ийн 122 тоот гэрчилгээг авч байжээ.

Мөн тус тасгийн эмчээр ажиллаж байсан Д.Баярмаа нь энэ шинжилгээг улам өргөжүүлж Москва хотноо 2004 онд “Эпилепсийн уналтын үндсэн хэлбэрүүдийн үе дэх эпилепсийн тогтолцооны үйлийн байдал сэдвээр АУ-докторын зэрэг хамгаалж одоо Монголд анх удаа нярай, нялхасын нойрны ЭЭГ шинжилгээг хийж байна. Тэрээр 2005 онд “Эпилепсийн бичил төв” байгуулан уналт таталттай өвчтөний эмчилгээ оношилгоо,тэдгээр хүмүүсийн амьдралын чанар, чадамжийг дээшлүүлэх сургалт судалгаа явуулж зарим аргачлал зөвлөмжийг тасралтгүй гаргасаар байгаа билээ. 1980-аад оны дунд үеэс тус тасгийн үйл ажиллагаанд Комьпютер томографи, 1990-ээд оны сүүлээр тархины судасны хэт авиан оношлогоо зэрэг аргууд нэвтэрснээр эмчлүүлэгчдийн оношлогоо, эмчилгээний чанарт ихээхэн эргэлт гарсан юм.

1990-2000 онд мэдрэл булчингийн зарим ховор тохиолдох өвчин, мэдрэл халдварын болон миелингүйжих эмгэгүүд түүний эмнэл зүйн онцлог, эмчилгээний зарим асуудлыг АУХ-ийн мэдрэлийн сектортой хамтран судалж, Монголын мэдрэл судлалын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулсаар байна. Мөн 1996-1998 онуудад харвалттай өвчтөнүүдэд үзүүлэх эрчимт эмчилгээний тусламжийг сайжруулах зорилгоор “Инсультийн блок” нээн ажиллуулж байсан нь тухайн үеийн эмчилгээ сувилгааны хамгийн дэвшилтэт арга болж, 2004 онд мэдрэлийн өвчтөний төрөлжсөн сувилгааны аргачлалыг боловсруулж, ашигтай загварын гэрчилгээ авч, сургалтын гарын авлага кино хийсэн. 2011-2013 онд мэдрэлийн тасгийн эмч нар анагаах ухааны хүрээлэнгийн мэдрэлийн сектортой хамтран, тархины харвалтын дотор “бага харвалт” гэдэг ойлголтыг бататган, түүний оношлогооны хэлбэрүүд /ишеми, геморраги г,м/-ийг тэдгээрийн оношлогооны шалгууруудыг боловсруулсан нь тархины харвалт том харвалт болж хүндрэхээс сэргийлэх зарчимд чухал шинэлэг үзэл баримтлал болж практикт нэвтэрч байна.

1965 оноос мэдрэлийн эмчийн мэргэжил олгох анхны 6 сарын курс хичээллэж эхэлсэн тэр үеэс хойш мэдрэлийн эмч бэлдэх богино хугацааны сургалтууд болоод резидентийн сургалтыг тасралтгүй явуулж байна. 1969-1971 онд Мэдрэл судлалын тэнхим тус эмнэлгийн мэдрэлийн тасаг дээр баазлан Г.Цагаанхүү багш ажиллаж байгаад 1971 онд нэгдүгээр эмнэлэгийн шинэ байр ашиглалтанд ороход нүүж тэнхим тэнд байрлах болжээ.

2001 оноос хойшхи зөвхөн резидентийн сургалтаараа 106 эмчид мэдрэлийн эмчийн мэргэжил эзэмшүүлсэн. Ийнхүү мэдрэл судлалын бүхий л асуудалд тус тасаг нь улсын хэмжээний шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь үе үеийн тасгийн эрхлэгч, эмч, ажилчдын хөдөлмөр зүтгэл, тэдний мэргэжлийн цар хүрээ, мэдлэг чадвартай холбоотой юм. Тасгийн эмч, сувилагчид нь Дэлхийн мэдрэлийн эмч нарын холбоо, Дэлхийн нейрореаблитацийн холбоо, Монголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэг, Монголын сувилагчдын нийгэмлэгийн гишүүн ба ХБНГУ-н Ульм, Халле хотын мэдрэлийн төв эмнэлэг, Тайвань улсын Үндэсний их сургуулийн төв эмнэлэг, Хятадын АУИС-н төв эмнэлэг, Солонгосын Ионсей, Самсунг, Северенсе эмнэлэг болон ОХУ, Япон, АНУ-ын мэргэжил нэгт эмч нартай хамтран ажиллаж суралцсаар байна. Манай тасаг нь 7,8-р таван жилийн гавшгайч бригад тасаг, 2004 оны эмнэлэгийн “Шилдэг хамт олон”, 2008 оны БГД-ийн хэмжээн дэхь анхны “Хэрэглэгчдэд итгэмжлэгдсэн хамт олон” цол өргөмжлөл, 2009, 2016 оны “Оны шилдэг хамт олон” шагналуудыг тус тус хүртэж, 2009, 2010,2011, 2012, 2013 оны байгууллагын даргын нэрэмжит спортын наадамд сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга хамт олон”–оор тус тус шалгарсан.

ЗОРИЛГО:

Чадварлаг дэлхийн жишигт дүйцэхүйц баг хамт олон байх

ЗОРИЛТ:

Үйлчлүүлэгчдийг дээдэлсэн баг мэдрэлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх

АЛСЫН ХАРАА:

Мэдрэл судлалын дэвшилтэт, техник технологи, нотолгоонд суурилсан эмчилгээ оношлогооны шинэ арга барилыг нэвтрүүлэх, хамт олны нөөц, чадавхийг хөгжүүлэх, үйлчлүүлэгчийг дээдэлсэн багийн тогтолцоогоор ажиллах, мэдрэл судлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд чанартай хүртээмжтэй үзүүлэх

Өнөөдөр: Мэдрэл судлалын тасагт зөвлөх эмч ШУ-ны Гавъяат Ажилтан Шинжлэх Ухааны доктор, профессор Д.Баасанжав, Тасгийн эрхлэгч АУ-ны магистр, Клиникийн профессор, МУ-тэргүүлэх зэргийн эмч С.Дариймаа, мэдрэлийн тасгийн их эмчээр АУ-ны магистр, МУ-ахлах зэргийн эмч М.Ичинхорлоо, АУ-ны магистр, МУ-ахлах зэргийн эмч П.Бурмаа, АУ-ны магистр Д.Гэрэлтогтох, АУ-ны магистр Ц.Бямбасүрэн, МУ-ын ахлах зэргийн эмч Ө.Сараа, АУ-ны магистр Т.Мандах, Тасгийн ахлах МУ-ын ахлах зэргийн сувилагч СУБакалавр П.Эрдэнэ, тасгийн сувилагч АУ-ны тэргүүлэх зэргийн сувилагч Б.Оюунчимэг, АУ-ны ахлах зэргийн сувилагч Л.Дэлгэрбаяр, Д.Наран, Д.Энхцэцэг, Г.Баярцэцэг, А.Одончимэг, О.Болормаа, Г.Даваасүрэн, П.Бүрэн, Б.Батцэцэг, А.Чанцалмаа, Э.Намуунтуяа нарын гар сэтгэл нийлсэн нэг баг хамт олон хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсон мэдрэлийн өвчний оношийн эрэмбээр хөдөө орон нутаг болон УБ хотын бүх дүүрэг, харьяалалын журмаар БГД-ийн 5,6,7,8,20-р хорооны хүн амд гуравдугаар шатлалын зөвлөх амбулаторын болон стационарын тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Сүрэнжав Дариймаа

Тасгийн эрхлэгч

АУ-ны магистр, Клиникийн профессор, МУ-тэргүүлэх зэргийн эмч

  • ...............

  • ..............

  • ...............

  • .................

Эмч нар
  • М.Ичинхорлоо - АУ-ны магистр, МУ-ахлах зэргийн эмч

  • Д.Гэрэлтогтох - АУ-ны магистр

  • Б.Түвшинжаргал - АУ-ны магистр, МУ-ахлах зэргийн эмч

  • Б.Лхагвасүрэн - АУ-ны магистр

  • Б.Энхжаргал - МУ-ахлах зэргийн эмч

  • Ж.Мөнхсайхан - АУ-ны магистр

Сувилагч нар
  • П.Эрдэнэ - МУ ахлах зэргийн сувилагч, СУБакалавр

  • Б.Оюунчимэг - АУ-ны тэргүүлэх зэргийн сувилагч

  • Л.Дэлгэрбаяр - АУ-ны ахлах зэргийн сувилагч

  • Д.Наран - сувилагч

  • Д.Энхцэцэг - сувилагч

  • Г.Баярцэцэг - сувилагч

  • А.Одончимэг - сувилагч

  • О.Болормаа - сувилагч

  • Г.Даваасүрэн - сувилагч

  • П.Бүрэн - сувилагч

  • Б.Батцэцэг - сувилагч

  • А.Чанцалмаа - сувилагч

  • Э.Намуунтуяа - сувилагч

Мэдрэлийн тасагт жилдээ 1300-1500 эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, амбулаториор 20000 гаруй үйлчлүүлэгчдэд лавлагаа тусламж үйлчилгээ зөвлөгөө өгч, улсын хэмжээний оношилгоо эмчилгээний асуудлыг шийдэн ажиллаж байна.

Стандартууд:
  • Тархины цусны эргэлтийн цочмог хямралын оношлогоо, эмчилгээ MNS 5291:2003 он
  • Миелингүйжих полирадикулоневропати өвчний оношлогоо, эмчилгээ MNS 6208:2010 он
  • Мэдрэлийн тогтолцооны миелингүйжих өвчний оношлогоо, эмчилгээ MNS5950:2008 он
  • Эрүүлийн хамгаалах технологи, Толгойн анхдагч өвдөлтийн оношлогоо, эмчилгээ MNS5288: 2003 он
  • Эрүүлийн хамгаалах технологи, эпилепсийн оношлогоо, эмчилгээ MNS5290:2003 он
  • Нүүрний саа /невропати/-ийн оношлогоо, эмчилгээ MNS 620955:20103
  • Эрүүлийн хамгаалах технологи, Нурууны остеохондрозын шалтгаан, өвдөлтийн хам шинжийн оношлогоо MNS5289:2003 он
  • Эрүүлийн хамгаалах технологи, эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд MNS4621:2008 он
  • Нурууны гарвалт мэдрүүлийн өвдөлтийн хам шинжийн оношлогоо, эмчилгээ MNS6202:2010 он
  • Нойрны эмгэгийн оношилгоо эмчилгээ MNS 5934:2008
  • Хэт хөдөлгөөнтөх эмгэгийн оношилгоо эмчилгээ MNS5481:2005
  • Ангиографийн оношилгоо MNS6378:2013
  • Мөчдийг мэдрэлжүүлэгч мэдрэлийн судлалын гэмтлийн оношилгоо эмчилгээ MNS 59799:2009
Удирдамж:
  • Тархины харвалтын удирдамж
Үнэлгээнүүд:
  • NIN-NIHDS шалгуур харвалттай үеийн мэдрэлийн дефецитын байдал
  • MMSE-сэтгэцийн байдлыг үнэлэх хураангуй үнэлгээ
  • Hunt-Hessa-ийн үнэлгээ, Торлог бүрхүүлийн доорх харвалтын хүнд хөнгөний зэрэг
  • Glasgow-ийн үнэлгээ, Ухаангүй өвчтөний үнэлэх
  • EDSS-түгээмэл хатуурлын тахир дутуугийн өргөтгөсөн үнэлгээ
  • Bartel индекс
  • Паркинсонизмын хүнд, хөнгөний зэргийн хэмжүүр
  • Өвдөлтийн зэрэглэл тогтоох шалгуур
  • Освестрийн үнэлгээ-Нугас, мэдрэлийн ёзоор дарагдлыг үнэлэх
Сувилахуйн тусламж үйлчилгээний стандарт-Монгол улсын стандарт эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд МNS 4621:2008
  • Арьсан дор тарилга

  • Арьсан дотор тарилга

  • Булчин тарилга

  • Дусал тарилга

  • Судас тарилга

  • Флаконоос эмийн бодис соруулах

  • Туншилаас эмийн бодис соруулах

  • Гар угаах

  • Бээлий өмсөх /нэг удаагийн, ариун/

  • Амьсгал тоолох

  • Биеийн халуун хэмжих

  • Захын венийн судсанд уян зүү

  • Яаралтай тусламж үзүүлэх

  • Шээлгүүр тавих

  • Халуун жин тавих

  • Хүйтэн жин тавих

  • Ам угаах болон цэвэрлэх

  • Отсосоор цэр салст соруулах

  • Эм уулгах

  • Шинжилгээ авах

  • Шингэний баланс хөтлөх

  • Цус, цусан бүтэгдхүүн сэлбэх

  • ШХС,К сийвэн сэлбэх

  • Шингэний баланс гаргах

  • Ханын шугамын системээр хүчилтөрөгч өгөх

  • Захын судсан дахь хүчилтөрөгийн хэмжээг тодорхойлох

  • Судасны лугшилт тоолох

  • Шулуун гэдсээр эмийн бодисыг лаагаар хэрэглэх

  • Кардиомониторт хянах

  • Захын цусанд глюкозын хэмжээг тодорхойлох

  • Төвийн венийн даралттай боолт мөрдөн ажиллаж байна

Мэдрэл судлалын тасагт:
  • Толгой нүүрний өвдөлт
  • Эпилепси
  • Тархи, нугасны судасны эмгэгүүд
  • Захын мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
  • Нурууны эмгэгүүд
  • Мэдрэлийн тогтолцооны халдварын шалтгаант эмгэгүүд
  • Мэдрэлийн тогтолцооны миелингүйдлийн эмгэгүүд
  • Мэдрэл булчингийн эмгэгүүд
  • Хөдөлгөөний тогтолцооны эмгэгүүд

Тархины судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ, тархины судасны хэт авиан допплерографи, тархины цахилгаан бичлэг шинжилгээг хийж ажиллаж байна.

2014 он:
Тасгийн эмч нараас 6 судалгаа, 5 ховор тохиолдол хэлэлцүүлж хэвлүүлсэн.
  • Кардиоэмболийн шалтгаант тархины цус хомсрох харвалтыг судлах нь
  • Менингитийн эмнэлзүйн хэлбэрүүд, шинж байдлыг судалсан нь
  • Шугтэ-ийн мст-т 2004-2012 онд хажуугийн хатингаршилт хатуурал өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэл зүйн үндсэн шинж байдал
  • Толгойн өвдөлттэй настны эмийн хэрэглээнд хийсэн судалгаа
  • Монгол хүний судасны допплерографийн хэвийн үзүүлэлт
  • Угтэ-ийн мэдрэл судлалын тасгийн сүүлийн таван жилийн нас баралтын байдалд хийсэн судалгаа
  • Гепатолентикуляр дегенараци буюу вильсон–коноваловын өвчин
  • Тархины дунд шугамын хажуу байрладаг хоёр талын таламус бүтцийн хурц шигдээс
  • Хажуугийн хатангиралт хатуурлыг эмгэг судлалын шинжилгээгээр батласан тохиолдол
  • Моя моя өвчний хүндрэлээр тархинд цус харваж нас барсан тохиолдол
2015 он:
  • Вирус болон тэмбүү хавсарсан халдварын үед үүссэн энцефалитийн эмнэлзүйд деменци давамгайлсан тохиолдол
  • Хожуу хэлбэрийн нейролюс нугасны хатингаршил-tabes dorzalis өвчний тохиолдол
  • Салхин цэцэг өвчний вирусээс шалтгаалсан энцефалит ба харааны мэдрэлийн үрэвсэлтэй /сохролтой/ тохиолдол
2016 он:
  • Монгол хүний судасны допплерографийн хэвийн үзүүлэлт
  • Угтэ-ийн мэдрэл судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн тархмал хатуурал өвчтөнүүдийн эмнэл зүйн шинж байдал, онцлог
  • Дааврын шалтгаант үр хөврөлийн эсийн үсэрхийлэлт хавдар, тархины цус харвалт