Ерөнхий эмчилгээний тасаг

Ерөнхий эмчилгээний тасаг

Манай тасаг нь эмнэлгийн үйл ажиллагааны нэг хэлбэр болох төлбөртэй үйлчилгээг явуулахдаа үйлчүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг.

Тасгийн эрхлэгч М.Энхцэцэг, их эмчээр Ц.Оюунчимэг, ахлах сувилагч В.Цогзолмаа, сувилагч Ч.Мөнхцэцэг, О.Үүрийнтуяа, Ж.Оюунцэцэг, А.Осоржана, П.Номин, үйлчлэгч Д.Гомбосүрэн, Л.Туяацэцэг нар ажиллаж байна.

М.Энхцэцэг

Тасгийн эрхлэгч

Манай тасаг нь эмнэлгийн үйл ажиллагааны нэг хэлбэр болох төлбөртэй үйлчилгээг явуулахдаа үйлчүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг.

  • Манай тасаг нь дотрын өвчний оноштой үйлчлүүлэгчдийг хүлээн авч, эмчилгээ үйлчилгээг чанартай үзүүлдэг.

  • Тасгийн эрхлэгч нь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийг хэвтэх дараалаллд авч дараалалын дагуу хэвтүүлдэг.

  • Тус тасагт 1 хүний ортой, 2 хүний ортой, 4 хүний ортой эмчилгээний өрөөнүүдтэй. Одоо нийт 20 ортой ажиллаж байна.

  • Тус тасгийн эмч, сувилагч, үйлчлэгч нар нь мэргэжлийн өндөр ур чадвартай эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиж ажилладаг.

  • Эмчилгээнд тарилгын талбайн шинэ технологийг нэвтрүүлснээр, тарилгыг өвдөлтгүй хийж хэвшүүлсэн ба хийж буй бүх ажилбарыг тайлбарлан хийдэг нь эмчлүүлэгч бүрийн талархал, итгэлийг хүлээж байна.

  • Хоолны нэгдсэн тасагтай хамтарч “Эмчилгээний хоол, тусгай хоол”-оор үйлчилдэг. Эмчилгээний тусгай хоол нь үйлчлүүлэгчдийн биеийн онцлог, өвчнийг илааршуулахад зохицсон байдаг. Мөн гаднаас эргэлт авах шаардлагагүй.

  • 2015 оноос VIP шинжилгээний болон хэвтэн эмчлүүлэх өрөө шинээр ашиглалтанд орж, одоо үйл ажиллагаа жигдэрсэн.