Зүрхний шигдээсийн тасаг

Зүрхний шигдээсийн тасаг

Тасгийн зөвлөх эмчээр Д.Нарантуяа /АУ-ны доктор, МУ-ын зөвлөх зэргийн эмч/, эрхлэгчээр Ц.Батзаяа /АУ-ны магистр, МУ-ын ахлах зэргийн эмч, их эмчээр Г.Мижидсүрэн /АУ-ны магистр/, Л.Бямбацогт /АУ-ны магистр/, О.Бадамсүрэн, Г.Мөнхтулга, Б.Номин-Эрдэнэ нар, ахлах сувилагчаар Н.Баасанжаргал, сувилагчаар С.Лувсандолгор /Ахлах зэргийн сувилагч/, А.Баярмаа, А.Эрдэнэцэцэг, Д.Эрдэнэсолонго, Х.Амгалантуяа, О.Отгонханд нар, туслах сувилагчаар Х.Гүлгайша нарын 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус тасгийн эмч нар судсан дотуурх оношилгоо эмчилгээний мэргэшсэн баг хамт олон өдөртөө дунджаар 8-12 хүнд, жилдээ 1800-2200 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

  • Эмчилгээ үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь

    • Зүрхний цочмог шигдээс
    • Аминд халтай хэм алдагдал
    • Зүрхний цочмог дутагдал
    • Зүрхний архаг дутагдлын ээнэгшил алдагдсан хүнд хэлбэр
    • Зүрхний архаг ишеми

    Холбогдох стандарт, удирдамжийн дагуу дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан олон улсын жишигт нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.

  • Зүрхний архаг ишеми
  • Зүрхний шигдээсийн эрт үеийн цусны эргэлтийн үйл ажиллагааны байнгын хяналт
  • Бүлэн уусгах эмчилгээ
  • Судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний дараахи хяналт
  • Зүрхний ишеми, зүрхний шок, дутагдал, аминд халтай хэм алдагдлын эмэн эмчилгээ
  • Эмчлүүлэгчийн орны дэргэд зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ, рентген оношилгоо
  • ЗШ-ийн үеийн хэм алдагдлын үед түр зуурын пейсмейкер тавих
  • Цусны эргэлтийн хүнд дутагдалд орж, уушиг хавагнасан болон бөөрний цочмог дутагдалд орсон өвчтөнд бөөр орлуулах диализ, ультрафилтраци эмчилгээ