Эмнэлзүйн лавлагаа лаборатори

Эмнэлзүйн лавлагаа лаборатори

Эмнэлзүйн лавлагаа лаборатори нь жилд дунджаар 88,848 үйлчлүүлэгчид 267 гаруй нэр төрлийн 477,240 оношилгоо, шинжилгээг хийдэг.

Гематологи, клиник хими, иммунологи, биохими, нян судлалын шинжилгээний болон эмгэг судлалын нэгжтэй болон өргөжиж 5 эмч, 18 лаборант, 1 туслах сувилагч, 1 тусгай мэргэжилтэн, 1 шил угаагч, 1 ариутгагч нар өдөрт 200-300 хүнд 267 гаруй нэр төрлийн шинжилгээ хийн лабораторийн тусламж үйлчилгээг хэвтэн эмчлүүлэгч, амбулаториор ба яаралтай тусламжаар үйчлүүлэгч иргэдэд үзүүлж байна. 2021 оны байдлаар тасгийн эрхлэгчээр АУ-ны доктор Б.Баттүвшин, лабораторийн их эмчээр МУ-ын Зөвлөх зэргийн эмч Ш.Өнөржаргал, клиникийн профессор Б.Долгоржав, Ц.Солонго, Б.Долгорсүрэн, ахлах лаборантоор Н.Энхжаргал, лаборантаар Т.Энхцэцэг, Тэргүүлэх зэргийн лаборант Н.Одгэрэл, Тэргүүлэх зэргийн лаборант Ч.Батхишиг, Ч.Уянга, Б.Саруулбуян, Ч.Хандармаа, Д.Ундармаа, Д.Даариймаа, Б.Төрболд, Л.Алтантуяа, С.Хосбаяр, Б.Лхагвасүрэн, бактериологийн лаборантоор Тэргүүлэх зэргийн лаборант Б.Дуламрагчаа, М.Сарангэрэл, Б.Сарангоо, туслах ажилтан Г.Батсайхан, туслах сувилагч Ц.Цэндсүрэн, ариутгагч З.Нансал, шил угаагч Д.Оюунбилэг нар лабораторийн тусламж үйлчилгээг хөгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллаж байна.

ШУГТЭ-ийн Нэгдсэн лаборатори нь 1954 онд эмнэлэг байгуулагдахад 1 микроскоптой 3 лаборант цус, шээсний шинжилгээ хийж эхэлж байсан бол одоо гематологи, клиник хими, биохими, иммунологи, нян судлалын шинжилгээний хэсгүүдэд 5 эмч, 25 лаборант, 3 туслах ажилтан, үйлчлэгч ажиллаж өдөрт 200-300 хүнд 200 гаруй нэр төрлийн шинжилгээ хийн лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Б.Баттүвшин

Тасгийн эрхлэгч

Анагаах ухааны доктор

  • 2002 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн

  • 2004 Клиник иммунологийн дээшлүүлэх курс

  • 2006 онд АУ-ы магистр зэрэг

  • 2008 онд Лабораторийн нарийн мэргэжлийн эмч

  • 2013 онд Анагаах ухааны доктор /Ph.D/

  • 2016 онд Эрүүл мэндийн удирдлагын ухааны магистр

  • 2009 онд Япон, Айчийн Анагаах Ухааны их сургууль

  • 2010 онд Япон, Токушима их сургууль

  • 2012 онд БНСУ, Сөүл, Hyundai General Hospital

  • 2012 ондБНСУ, Сөүл, Самсунг эрүүл мэндийн төв

  • 2013 онд Герман,Эссэн хот, Эссэний их сургууль

  • 2016 онд АНУ, Канзас хот, Парк их сургуульд ‘’Эрүүл мэндийн удирдлагаар’’ тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Ш.Өнөржаргал

Лабораторийн их эмч

Зөвлөх зэргийн эмч,, клиникийн профессор

  • 1992 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн

  • 1996 онд Лабораторийн эмчийн олгох курс

  • 1999 онд Төрийн захиргаа удирдлагын академи

  • 2000 онд Япон улсын Кокушу их сургууль

  • 2003 онд Австри, Зайлцбургийн сургалт

  • 2006 онд Япон, Токио, Тейко АУИС

  • 2007 онд Герман, Берлин, Роберт Коккийн институтэд тус тус мэргэжил дээшлүүлсэн

  • 2009 оноос Төрийн захиргаа, удирдлагын академид докторант

Б.Долгоржав

Лабораторийн их эмч

Нян судлалын ахлах зэргийн эмч

  • 1991 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургууль

  • 2000 онд Анагаах ухааны их сургууль

  • 2002 онд АУИС-ийн микробиологийн тэнхимд клиникийн нян судлагч эмчийн олгох дамжаа

  • 2006 онд МУИС, Олон улсын харилцааны сургуулийн эчнээ

  • 2010 онд Ач АУДС-ийн лабораторийн эмчийн резидентурт тус тус суралцсан

  • 2013 онд Нян судлагч эмчийн ахлах зэрэг хамгаалсан

  • 2004-оноос тус эмнэлгийн Лабораторийн нэгдсэн тасагт нян судлаач их эмчээр ажиллаж байна.

Лаборант нар:

 

  • Б.Саруулбуян - Бага эмч, ахлах лаборант

  • Н.Одгэрэл - Тэргүүлэх зэргийн лаборант

  • Б.Дуламрагчаа - Ахлах зэргийн лаборант

  • Ч.Батхишиг - Ахлах зэргийн лаборант

  • Ч.Мөнхжаргал - Ахлах зэргийн лаборант

  • Б.Сувдаа - Ахлах зэргийн лаборант

  • Т.Энхцэцэг - лаборант

  • Д.Оюунсүрэн - Ахлах зэргийн лаборант

  • Г.Билгүүн - Баклавр зэргийн лаборант

  • Ч.Хандармаа - лаборант

  • Д.Ундармаа - лаборант

  • Б.Мягмардулам - лаборант

  • Н.Энхжаргал - лаборант

  • Б.Сарангоо - лаборант

  • М.Сарангэрэл - лаборант

  • Б.Номин - лаборант

  • Б.Уранчимэг - лаборант

  • Д.Оюунбилэг - шил угаагч

  • З.Нансал - шил угаагч

Манай лаборатори 2007 онд Оношилгооны төвийн хүрээнд Япон улсын Sysmex корпорацийн XE-2100, XN, KX-21n гематологийн бүрэн автомат анализатор, CA-1500 бүлэгнэлтийн бүрэн автомат анализатор, UF-1000i шээсний тунадасны бүрэн автомат анализатор, Германы Roche фирмийн Integra 400 plus, COBAS C 311, биохимийн бүрэн автомат анализатор, Biomeriux компанийн ‘’miniVidas’’,‘’VIDAS’’ иммунологийн бүрэн автомат анализатор, Osmetech OPTI хүчил шүлтийн тэнцвэр, хийн анализатор, Vitek нян судлалын автомат машинаар хангагдсанаар шинжилгээг дэлхийн түвшинд чанартай хийж хариуг түргэн шуурхай гаргаж байна.

Тус лаборатори нь зүрхний хурц шигдээсийн эрт үеийн оношилгоо, гүний венийн судасны тромбоз, үжлийн хам шинж, эмийн бодисын тунг тодорхойлох зэрэг лавлагаа төвийн лабораторийн түвшинд хийгдэх ёстой олон нарийн үзүүлэлтийг тодорхойлдог.

Монгол улсад чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх ажлыг дэмжих хүсэлтийг Японы Сисмекс корпораци гаргасны үндсэн дээр Монгол улсын Эрүүл мэндийн яам, Сисмекс корпорацийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан ба Эрүүл мэндийн сайдын 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 299 тоот тушаалаар батлагдсан. ШУГТЭ-ийн Лабораторийн тасаг улсын хэмжээнд гематологийн болон биохимийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээг 8 дахь жилдээ амжилттай явуулж байна.

Тус үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэнийг баталгаажуулж “Ур чадварын сорилтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх” ISO/IEC 17043:2010 (MNS ISO/IEC 17043:2010) стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдэв.