2010-2013 онуудад Мянганы Сорилын Сангийн санхүүжилт, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгээр хэрэгжсэн “Харвалт ба зүрхний шигдээс” төслийн хүрээнд Монгол Улсад анхны “Харвалтын тасаг” (Departmentof Stroke)-ийг УГТЭ-ийн даргын 2013 оны 08 сарын 12–ны өдрийн А\25 тушаалаар 20 ортой, 5 эмч, 12 сувилагчийн орон тоотой үүсгэн байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр Мэдрэлийн төвийн дарга Ж.Ариунаа хавсран ажиллах, ахлах сувилагчаар мэдрэлийн эмгэг судлалын тасгийн сувилагч Ц.Ариунбуян нарыг томилогдон ажилласан. Эмч Н.Лхамцоо, Г.Байгалмаа, сувилагч Б.Болорцэцэг, Б.Баярсайхан, Ж.Болормаа, Ч.Тогтохжаргал, Д.Отгонжаргал, М.Мөнхбаатар нарын 6 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр анхны эмчлүүлэгчээ 2013 оны 11-р сарын 06-нд хэвтүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Нарийн мэргэшсэн, хариуцлагатай эмч, сувилагч болон бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн харвалтын баг ажиллуулж, харвасан өвчтөнд оновчтой, хамгийн тохиромжтой эмчилгээ, үйлчилгээг хүргэж, харвалтаас шалтгаалсан нас баралт, тахир дутуужилтыг бууруулах.
Тархины харвалтын тусламж үйлчилгээний талаар авч явуулж байгаа үндэсний бодлого, тархины харвалтын дэлхийн түвшинд баримталж буй удирдамжид үндэслэсэн, нотолгоонд суурилсан, чанартай, цогц тусламж үйлчилгээг тархины харвалттай өвчтөнд үзүүлэх.
Одоо 20 ортой, 1 зөвлөх, 1 тасгийн эрхлэгч, 5 эмч, 1 ахлах сувилагч, 8 ээлжийн сувилагчийн орон тоотой ажиллаж байна.
МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор
...............
..............
...............
.................
Г.Байгалмаа - ..................
Н.Лхамцоо - .................
Т.Баасандорж - Их эмч
Тархины харвалтын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хүн амд үзүүлэх, тархины судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар судалгаа, шинжилгээ хийх, тархины судасны өвчний оношилгоо, эмчилгээний шинэ арга, технологийг нутагшуулах
”Тархи бол цаг хугацаа” зарчмыг баримтлаж, эрчимт эмчилгээний тасгийн бүтэц, үйл ажиллагаанд суурилан ажиллах
Харвалтын тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт харвалт болсноос хойших эхний 3 хоногт байгаа хүнд хэлбэрийн харвалт, даамжрах явцтай харвалт, тархины багана шахагдлын шинжтэй харвалт болон бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг цаг алдалгүй хүлээн авч эмчилнэ. Эмчлүүлэгчийг 1-3 хоног, шаардлагатай үед 7 хоног хүртэл хэвтүүлэн эмчилж, оношийг тодруулан мэс засал эмчилгээний болон эрчимтийн дараахь тасаг, доод шатлалын эмнэлэг болон бусад шаардлагатай тасгуудад шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлнэ.
Эрчимт эмчилгээний дараах хэсэг, “харвалтын нэгж” (stroke unit)-д эхний 3 хоногт байгаа тархины цус хомсрох харвалтын хэлбэрүүд, бүлэн хайлуулах эмчилгээ хийх эмчлүүлэгсдийг, тархины ангиографи, интервенци эмчилгээ хийх заалттай цус хомсрох харвалт, давталттай явагдаж буй тархины цус тасалдах дайралтай өвчтөнг харвалтын эрт үеийн эрчимт эмчилгээний тусламж 3-14 хоног хэвтүүлэн эмчилж үзүүлнэ. Оношийг тодруулан, эмчилгээний заалтыг гарган харвалтын эрт үеийн сэргээн засах эмчилгээг эхний 24 цагт эхлүүлэн, цаашид доод шатлалын эмнэлэг, шаардлагатай тасагт шилжүүлэн эмчилж байна.