Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

XVII жарны “Ялгуусан” хэмээх модон Морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаа эмнэлгийн ахмадын зөвлөлтэй хамтран тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2014 оны 01 сарын 28-нд зохион байгууллаа. Эмнэлгийн удирдлагын төлөөлөл 90-ээс дээш настай 6 ахмад настанд гэрээр нь очиж хүндэтгэл үзүүллээ.

Тус эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарсан 80-аас дээш настай 30 ахмад байдаг бөгөөд хамгийн өндөр настай нь Ариутгал халдваргүйтгэлийн тасагт ажиллаж байсан 98 настай ахмад Ч.Долгор гуай юм.