Сайхан сэтгэлт хүмүүст талархал илэрхийлэв

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын өрх толгойлсон эмэгтэй М-ийн том хүү болох М.Б. 14 настай, эрэгтэй биеийн байдал хүнд, аймагтаа урьдчилсан байдлаар хэвлийн хөндийн хавдар гэж оношлогдон, онош тодруулахаар ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасагт хэвтжээ.

М.Б. нь ээж хоёр дүүгийн хамт айлын илүү гэрт амьдардаг, туслах хамаатан садангүй, санхүүгын боломжгүй бөгөөд хажуу айлынх нь эгч ЭХЭМҮТ-д оношлуулж, эмчлүүлэхээр авчирсан байжээ. Эмчлүүлэгч М.Б. нь ар гэрийн боломжгүйн учир “Компьютер томографын шинжилгээ”-г П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн 2013 оны 02 сарын 07-нд үнэ төлбөргүй хийж, оношийг тодруулж өглөө. Хүүгийн онош тодорсон даруйд ЭХЭМҮТ-д хагалгаанд орсон бөгөөд одоо биеийн байдал сайн байна.

М.Б. хүү болон түүний гэр бүлээс тус эмнэлгийн захиргаа, Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Оношилгооны төв, Дүрс оношилгооны тасгын хамт олон, Эмзүйн алба, Яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасгын эмч ажилчдад талархал илэрхийлсэн байна.