Тоног төхөөрөмжийн хангалт хийгдлээ

Тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагт 1990 оноос хойш тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан. Харин 2013 онд чих хамар хоолойн мэс заслын багаж, 2014 оны 02 сард чихний микроскоп, яс өрөмдөгч машин болон үзлэг, оношилгоо, эмчилгээний орчин үеийн дуран бүхий ширээ, сандлын иж бүрдэл зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан нь манай эмнэлгийн төдийгүй чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт боллоо.