Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчид тэргэнцэр бэлэглэв

Мэргэжлийн сагсан бөмбөгийн “Танан Гарьд” багийн тамирчин Энхболдын Анар, Сайнбаярын Батбямба, дасгалжуулагч Япон улсын иргэн Акихиро Мизуно нар нийгмийн сайн үйлсийн тусламж болгож 2014 оны 03 сарын 05-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр бэлэглэв.