Гэрээ байгуулав

Тус эмнэлгийн нийт 40 тасаг, нэгж, алба, төвийн эрхлэгч, дарга нартай хөдөлмөрийн болон 2014 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээг нэгдсэн журмаар байгууллаа. 2014 оны гэрээ байгуулах гол онцлог нь "Амлалт, хариуцлагын гэрээ"-г нэгжийн менежер бүртэй байгуулж байгаагаараа шинэлэг үйл ажиллагаа бөгөөд Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, иргэд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, сэтгэл шингэсэн эмнэлгийн үйлчилгээний хэлбэрүүдийг бий болгох, эмнэлгийн мэргэжилтний хариуцлага, хандлагыг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд чиглэсэн юм.