”Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэл” сургалт зөвлөлгөөн зохион байгуулав

”Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийг эхлүүлье” сургалт-зөвлөлгөөнийг 2014 оны 03 сарын 11-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг нь амжилттай зохион байгуулав.

Уг сургалт-зөвлөлгөөнөөр МУ-ын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, гарсан үр дүн, хүрсэн амжилтын талаар мэдээлж, 2014 онд эрүүл мэндийн салбарт болон өөрийн байгууллага дээр эрчимтэй шинэчлэлийг хийх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга замын талаар эмнэлгийн удирдлагууд танилцуулга хийж, нийт хамт олноор хэлэлцүүлэн зөвлөлдөв.

Уг сургалт-зөвлөлгөөнд тус эмнэлгийн нийт 450 орчим эмч, ажилтан, ажилчид хамрагдав.

Ийнхүү Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбар болон байгууллага дээрээ эрчимтэй шинэчлэлийг дэмжиж хамт олноороо хамтарч ажиллах урам зоригтой байна.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА