Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа боллоо

Тус эмнэлгийн Нүдний мэс заслын тасагт Дэзэрэт Олон Улын байгууллагаас Нүдний торлогийн мэс засалд хэрэглэх хэрэгсэл хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 2014 оны 03 сарын 12-нд боллоо. Уг ёслолын үйл ажиллагаанд Дэзэрэт Олон Улын байгууллагын төлөөлөгчид болон тус эмнэлгийн удирдлагууд, тасгийн хамт олон, хэвтэн эмчлүүлэгчид оролцлоо.