Бөөр хамгаалах дэлхийн өдөр

Тус эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлал болон Гемодиализ эмчилгээний тасгууд хамтран “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг “Бөөрөө хамгаалж өглөөд аяга ус ууж хэвшицгээе” уриатайгаар 2014 оны 03 сарын 13-нд 1 кредит цагийн сургалтыг хурлын зааланд зохион явууллаа.

Уг арга хэмжээнд ЭМШУИС-ийн бөөрний тэнхимийн зөвлөх багш, МУ-ын хүний гавьяат эмч, профессор Х.Гэлэгжамц, тус эмнэлгийн ССЭОДарга О.Батгэрэл, Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлал болон Гемодиализ эмчилгээний тасгийн эмч сувилагч, резидент эмч нар оролцлоо. Мөн КРКА эмийн компани, “САБО”, “Цахиур төмөр” эм ханган нийлүүлэх газрууд тус тус хамтран оролцлоо.

Уг өдрийн хүрээнд 07:30 – 08:20 цагийн хооронд зөвлөх поликлиник болон эмнэлгийн төв хаалган дээр тус эмнэлгийн эмч ажилчдад цэвэр ус болон нимбэгтэй цай,ард иргэдэд зөвлөмж тараах материал тараасан.

Сургалт, лекц:

  • Зөвлөх эмч Х.Гэлэгжамц “ Бөөрний архаг өвчний менежмент” сэдвээр
  • БДШЭСТасгийн их эмч Ш.Мөнхбаяр “Жирэмсэний үеийн нефропатия” сэдвээр
  • БДШЭСТасгийн их эмч Ё.Энхбат “Артерийн даралт ихсэлтийн үеийн эмийн сонголт” сэдвээр
  • Гемодиализын тасгийн их эмч Г.Сарангэрэл “ Бөөр орлуулах эмчилгээ түүний менежмент” сэдвээр илтгэл тавьсан.
  • Мөн зөвлөх эмч Х.Гэлэгжамц удирдан 3 тохиолдол дээр эмч нарын дунд хэлэлцүүлэг хийсэн.
  • КРКА эмийн компани эмийн танилцуулга хийсэн
  • ГЭТасгийн эрхлэгч Д.Мөнхзул, БДШЭСТасгийн их эмч Ш.Мөнхбаяр MN25, NTB телевизүүдэд ярилцлага өгсөн.

Тус өдөрлөгийн үдийн цайг КРКА,САБО эмийн компаниуд ивээн тэтгэж, өөрсдийн эмийн бөөний худалдааны үзэсгэлэн гаргасан.

Мөн ШУГТЭмнэлгийн Хоолны нэгдсэн тасаг бөөрний өвчний үеийн эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргаж оролцсон.

Тус өдөрлөгт ШУГТЭмнэлгийн эмч нар,Улаанбаатар хотын 6 дүүргийн ЭМНэгдэл,ТЗТЭмнэлэг, ХСҮТ, ХӨСҮТ, БХХСАХЭмнэлэг, ГССЗТЭ, ЭХЭМҮТ, Ачтан зэрэг эмнэлэгүүдийн бөөр, дотор, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, гемодиализ болон өрхийн 100 гаруй эмч мэргэжилтэнүүд хамрагдан, амжилттай зохион байгуулагдлаа.