ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ӨДӨР

Өнөөдөр тус эмнэлэг дээр МУ-ын Засгийн Газрын “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд МУ-ын Засгийн газрын 2014 оны 34-р тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний II хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 74 тоот тушаал хэрэгжүүлэх зорилгоор “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” зохион байгуулах тухай эмнэлгийн даргын тушаалаар тус өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулах ажлын удирдамж баталлаа.

Тус өдрөөр өөрийн эмнэлгийн эрэгтэй эмч ажилчдын эрүүл мэндийн үзлэгийг зорилтот буюу артерын даралт ихсэх ба зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хийж эхэллээ.

Зөвлөх поликлиникд үйлчлүүлэгчид рүү чиглэсэн үзлэгийг манай эмнэлэгт үзүүлэхээр ирж буй болон тэднийг харгалзан дагалдан яваа эрэгтэйчүүдэд АРТЕРЫН ДАРАЛТ ИХСЭХ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ хийв. Илрүүлэг үзлэгт нийт 17-78 насны 218 эрчүүдийг хамруулсан.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдрөөр “Эрүүл идээ ундаа - Эрүүл байхын үндэс” сэдэвт хоолны өдөрлөгийг эмнэлгийн 43 тасаг, нэгж, албадын дунд зохион байгууллав. Энэхүү өдөрлөгт бүх хамт олон идэвх санаачлагатай оролцон эмнэлгийн нийт эрчүүдээ эрүүл идээ, ундаагаар дайлж, хооллолтын талаар зөвөлгөө өглөө.